Monday, March 23, 2015

Улсын сэтгэх чадварын XIII олимпиадын “Бүтээлч багш” шалгаруулах журам

Оюуны чадварын IQ төвийн Удирдах зөвлөлийн
2015 оны 1-р сарын 10-ны өдрийн хурлаар хэлэлцэж батлав.
Улсын сэтгэх чадварын XIII олимпиадын
“Бүтээлч багш” шалгаруулах журам
Нэг: Ерөнхий зүйл
Монгол хүүхдийн оюун сэтгэхүйг эрчимтэй хөгжүүлэн, эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй бүтээлч сэтгэлгээтэй багшийг шалгаруулж, Сэтгэх чадварын улсын олимпиадад оролцуулахад энэхүү журмыг баримтална.
Зорилго: Сурагч багачуудын сэтгэх чадварыг бие даасан хичээлээр хөгжүүлэхийн тулд “Оюуны хөгжил-IQ”, “Сэтгэн бодохуй-TS”, “Суралцах чадвар-LL” сургалтыг боловсронгуй болгон хүрээг нь өргөжүүлж, шинэ санаа, шинэ агуулгаар баяжуулж, түгээн дэлгэрүүлэхэд журмын гол зорилго оршино.
Шалгаруултанд “Оюуны хөгжил-IQ”, “Сэтгэн бодохуй-TS”, “Суралцах чадвар-LL” зэрэг хичээлүүдийг заадаг сургууль, цэцэрлэгийн багш нар болон салбарын ажилтнууд орно.
Хоёр: Шалгаруулалтын зохион байгуулалт
1. "Бүтээлч багш"-ийн шалгаруулалт нь 3 даваатай байна.
2. Шалгаруулалтын I давааг сургуулийн комисс зохион байгуулж, II даваанд аймаг, дүүрэгт оролцох нэг багшийг шалгаруулна.
3. Шалгаруулалтын II давааг аймаг, дүүргийн "Сэтгэх чадварын oлимпиад"-ыг зохион байгуулах комисс зохион байгуулж, аймаг, нийслэлийн дүүрэг тус бүрээс нэг багшийг шалгаруулж, III даваанд оролцуулна.
4. "Бүтээлч багш"-ийн шалгаруулалтын бүх даваанд оролцож байгаа багш нар нь бүтээлийн үзэсгэлэн гаргана.
Гурав: Шалгаруулах ерөнхий шалгуур үзүүлэлтүүд нь:
1. Багшлах ажлын өндөр ур чадвартай, “Оюуны хөгжил-IQ”, “Сэтгэн бодохуй-TS”, “Суралцах чадвар-LL” хичээлийг албан ёсоор, журмын дагуу, үр дүнтэй явуулж өөрийн гэсэн туршлагатай болсон байх Энэ хэсэгт 0-4 оноо
2. Бүтээл нь оюун сэтгэлгээг бие даасан хичээлээр хөгжүүлэх буюу тусгай хичээл талаас нь авч үзсэн байдал 0-6 оноо
3. Бүтээлийн сургалтанд ашиглах боломж 0-4 оноо
4. Шинэ санаа, шинэлэг байдал 0-6 оноо
5. Сурагч багачууд, эцэг эх, сургууль, цэцэрлэгийн хамт олны сэтгэх чадварыг хөгжүүлэхэд түлхэц өгөхүйц тохилог орчин, анги кабинетыг бий болгосон, эсхүүл оюун сэтгэхүйг хөгжүүлэх хичээлийг заах шинэ технологи боловсруулан хэрэгжүүлж байгаа 0-6 оноо
6. а) Хамтын бүтээл, бичсэн, орчуулсан ном хэвлэл, б) хичээлд aшигладaг хэрэглэгдэхүүн, зүйлс, шавь нарынх нь бүтээл, в) судалгааны ажил, г) оюун ухааныг дээдлэх үзэл санаа, үйл ажиллагааг нийтэд түгээсэн, сурталчилсан Дээрх 4-ийн аль нэгийг нь тооцож үзэх 0-5 оноо
Дөрөв: Дүгнэх журам
1. Багш нарын бүтээлд сэдэв болон нэр төрөл заагаагүй бөгөөд шалгуур ерөнхий үзүүлэлтүүдийг сургууль, аймаг, дүүргийн хэмжээнд тохируулан нарийвчилж/найруулж/ шалгаруулалтыг явуулан аваргыг тодруулна.
2. III даваанд оролцож байгаа багш нарын тайлан үзэсгэлэнг “Сэтгэх чадварын улсын олимпиад”-ыг зохион байгуулах комисоос гадна үзсэн хүмүүсийн оноогоор шалгаруулж, 1-3 байр эзлүүлэн, Сэтгэх чадварын улсын олимпиадын аварга, дэд аварга цол өргөмжилж, алт, мөнгө, хүрэл медал, үнэ бүхий зүйлээр урамшуулж, туршлага, бүтээлч сэтгэлгээг нь түгээн дэлгэрүүлэх, алдаршуулах ажлыг хийнэ.
3. III даваанд багшийн шинэ санаа, шинэлэг бүтээлч байдлыг түлхүү харгалзан үзнэ.
Жич: III даваанд оролцох “Бүтээлч багш” нь оюун ухаан, сэтгэх чадварын талаар шинжлэх ухааны үндэслэлтэй ойлголт, мэдлэгтэй, түүнийгээ бүтээлтэйгээ холбон тайлбарлах чадвартай байх ёстойг анхаарна уу.


0 comments:

Post a Comment