ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН
ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДҮҮДИЙН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХ “БИД БҮГДЭЭРЭЭ БҮЖИГЧИН” СЭДЭВТ
ҮЛГЭРИЙН
ЗОХИОМЖИТ БҮЖГИЙН
УРАЛДААНЫ УДИРДАМЖ
2015.03.17
Уралдааны зорилго:
Бага насны хүүхдэд бие
бялдар, гоо зүйн зөв хөгжил төлөвшүүлж, хөгжмийн сонсгол, хөдөлгөөний эвслийг
сайжруулах, хүүхэд нэг бүрийн хөгжлийг хангах, аливаа үйл ажиллагаанд хамтран оролцох чадвартай
иргэн болгож хүмүүжүүлэх, хөгжмийн багш нарын мэргэжлийн ур чадварыг дэмжиж, харилцан
бие биеэсээ суралцах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэхэд оршино.
Хамрах
хүрээ:
·
Чингэлтэй
дүүргийн төрийн өмчийн 22 цэцэрлэгийн баг
·
22
цэцэрлэгийн хүүхэд, эцэг эхчүүд, багш
нар, удирдлагууд
Хугацаа:
Уралдааны комисс нь 2015
оны 4 дүгээр сарын 27-29 нд бүс бүсээр
нь цэцэрлэг дээр очиж шалгаруулна.
Хамтран
ажиллах байгууллага:
1. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар
2. Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэс
3. Чингэлтэй дүүргийн цэцэрлэгийн удирдлагууд, хөгжмийн багш
нар.
Зохион
байгуулалт:1 /шалгаруулалтын хүрээнд/
1. Бүжгийн хамтлаг бүр өөрийн нэртэй байна.
2. Хамтлаг бүр нэг Монгол ардын үлгэр сонгон авч зохиомжлон,
үлгэрийн зохиомжит бүжгээр оролцоно.
3. Хөгжмийн бичлэг нь шаардлага хангахуйц бичигдсэн байна.
4. Бүжгийн хамтлаг нь 12-16 хүртлэх хүүхдийг хамруулсан байна.
5. Бүжгийн үргэлжлэх хугацаа 2-4 минут байна.
Зохион
байгуулалт:2 /Тоглолтын хүрээнд/
1. “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд уралдаанд оролцсон бүжгийн
хамтлагуудын тоглолтоос бүрдсэн “Бид бүгдээрээ бүжигчин” тоглолтыг зохион
байгуулж, эцэг эхчүүд болон нийслэлийн цэцэрлэгүүдийн хүрээнд үзүүлэх ажил
зохион байгуулж сурталчилна.
2. Уралдаанд оролцсон хамтлагуудын тоглолтыг хэвлэл
мэдээллийн хэрэгсэлээр сурталчилна.
3. Уралдаанд оролцсон хамтлагуудын оролцсон тоглолтыг олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах
өдрийг угтаж “Тусгаар тогтнолын талбай”-д тоглож, эцэг эх ард иргэдэд үзүүлнэ.
4. Уралдаанд оролцсон багш хүүхдүүдийг дүүргийн ЗДТГ-аас
зохион байгуулдаг “Хотын гудамж- миний гудамж” баярын арга хэмжээнд багаар нь оролцуулна.
5. Уралдаанд оролцсон хамтлагуудын зураг, хамтлагуудын
танилцуулга, бүжгийн бичлэгээр СД гаргаж багш нарт түгээнэ.
Уралдааны шагнал урамшуулал:
1. Уралдаанд шалгарсан цэцэрлэгүүдийг 9 номинациар
шалгаруулан шагнаж урамшуулна. /цом, ном/
2. Уралдаанд оролцсон хүүхдүүдэд бэлэг гардуулна /эцэг эх,
ивээн тэтгэгч байгууллага/
3. Уралдаанд амжилттай оролцсон багш нарыг шагнаж
урамшуулна./Батламж, мөнгөн шагнал/
4. Уралдаанд оролцсон бүх хамтлагт 40*60 хэмжээтэй уран
сайхны дурсгалын зураг дурсгана.
Уралдааны комисс:
1. Т.Содбаяр /ЧДЗДТГ-ын
НХХ-ийн соёл , урлаг хариуцсан мэргэжилтэн/
2. Г.Дэлэгмаа /Чингэлтэй
дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн/
3. СУИС-ийн бүжгийн багш нар урилгаар шүүнэ.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС
БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС
БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС
0 comments:
Post a Comment