2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ

2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ

Thursday, June 26, 2014

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ НАРТАЙ ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ХУВААРЬ

Хугацаа:  2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Баасан гариг  15:00-15:30
Хаана: Багш хөгжлийн ордон 501-А тоот 
ЕБС- 5, 17, 37, 39, 49, 50, 57, 112, 117-р сургуулийн захиралууд
Цэцэрлэг - 4, 5, 9, 18, 31, 33, 37, 39, 43, 56, 74, 83, 102, 103, 108, 124, 126, 155, 173-р цэцэрлэгийн эрхлэгч нар бэлэн байна уу.
Хөдөлмөрийн гэрээний төслийг энд татаж авч урьдчилан танилцана уу.

Tuesday, June 24, 2014

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС, ЦЭЦЭРЛЭГИЙН АНХААРАЛД ХАБЭА-Н СУДАЛГАА АВАХ ТУХАЙ

Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн үзлэгийг Хөдөлмөрийн яам болон Мэргэжлийн хяналтын газартай хамтран зохион байгуулж байгаатай холбогдуулан дараах асуулгын дагуу 2014-06-26-ны өдөр бэлдсэн байх ба тухай өдөр ажлын хэсэг явж үзнэ иймд асуулгын дагуу бэлдээд хариуцсан хүнтэй бэлэн байхыг хүсэе.

Monday, June 23, 2014

Wednesday, June 18, 2014

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС-Н ЗАХИРАЛУУДЫН АНХААРАЛД

ЕБС-Н ЗАХИРАЛУУДЫН АНХААРАЛД

Monday, June 9, 2014

2013-2014 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ, 2014 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН ТАЙЛАН ХАМГААЛАХ ЗААВАР, ЧИГЛЭЛ

2013-2014 оны хичээлийн жил, 2014 оны эхний хагас жилийн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын тайлан хамгаалах заавар, чиглэл
Нийтлэг үндэслэл
2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулагдсан дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын удирдах ажилтны ээлжит семинараар 2013-2014 оны хичээлийн жил, 2014 оны эхний хагас жилийн тайланг 10 минутын видео хэлбэрээр бэлтгэж, тайлагнахаар албан ёсоор чиглэл болгож өгөгдсөний дагуу тайлан хамгаалалтыг зохион байгуулан, үр дүнг тооцож, үнэлгээ дүгнэлт өгнө.
Зорилго
“Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр, “Авьяас”, “Ном”, “Багшийн хөгжил” хөтөлбөрүүд ерөнхий боловсролын сургууль тус бүр дээр хэрхэн хэрэгжиж, ямар үр дүнд хүрсэн талаархи мэдээллийг тодорхой агуулга, зохиомж, найруулгатайгаар бэлтгэн эцэг эх, багш, суралцагч, олон нийтэд хүргэхэд тайлангийн зорилго оршино.
Зорилт
·         Бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд шинээр батлагдан гарч буй бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл авах;
·         Боловсролын салбарын удирдлагуудын үйл ажиллагааны төлөвлөлт, тайлагналтыг шинэ шатанд гаргаж, тайлан хамгаалалтыг жил бүр онцлог, шинэлэг хэлбэрээр зохион байгуулах;
·         Ерөнхий боловсролын сургуулиуд харилцан бие биенээсээ туршлага судлах, суралцах боломжийг нээлттэй олгох;
Хамрах хүрээ: Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 12 сургууль 
Хугацаа: Тайланг 2014 оны 06 дугаар сарын 15-ны өдөрт багтаан боловсролын хэлдтэст хүллэлгэн өгнө.
Тайланд тавигдах ерөнхий чиглэл, шаардлага
1.    Чиглэл
·         2013-2014 оны хичээлийн жилд дэвшүүлсэн зорилго зорилтууд, баримталж ажилласан сургалтын бодлого, төлөвлөлт, зохион байгуулалт, тэдгээрийн үр дүн
ü  Сургуулийн зорилго, зорилт, бие даасан байдал
ü  Сургалтын бодлого, төлөвлөлт /хамран сургалт, анги дүүргэлт, ээлжийн коэффициент гэх мэт/
·         Сургалтын чанар, стандартыг ахиулах чиглэлээр санаачлан хэрэгжүүлсэн ажлууд, тэдгээрийн үр дүн
ü  Сургалтын чанарт гарсан эерэг, сөрөг өөрчлөлт, үр дүн
ü  Захиргааны зүгээс үзүүлсэн дэмжлэг
·         2013-2014 оны хичээлийн жилд сурагчдын төлөвшил, хөгжлийг дэмжих чиглэлээр хийсэн ажил, үр дүн
ü  “Авьяас” хөтөлбөр
ü  “Ном” хөтөлбөр
·         2013-2014 оны хичээлийн жилд хүний нөөцийн чадавхийг хөгжүүлэх чиглэлээр хийж, хэрэгжүүлсэн ажил, үр дүн,
ü  “Багшийн хөгжил” хөтөлбөр
ü  Багшийн арга зүй, технологийн шинэчлэл
ü  Багш бүрт адил тэгш боломж олгосон байдал, халамж, дэмжлэг
·         Тохижилт, ногоон байгууламж, хөрөнгө оруулалт
2.    Видеонд тавигдах шаардлага
·         Тайлан нь 10 минутанд багтсан байна.
·         Тайлан нь тодорхой агуулга, зохиомж, найруулгатай байж болно.
·         Видео файл нь 720р-ээс дээш чанартай, mр4, mрeg4, avi өргөтгөлтэй байна.
·         Видеог флаш болон DVD дээр бичиж ирүүлнэ.
·         Хугацааг чанд баримтална.
Хүрэх үр дүн
·         Боловсролын салбарын удирдлагуудын ажлаа төлөвлөх, тайлагнах үйл ажиллагааны зохицуулалт боловсронгуй болно.
·         Хугацаа хэмнэж, дүүрэг, нийслэл, бодлогын яамны санал дүгнэлтийг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.
·         Архив, бичиг хэргийн шинэ соёл төлөвшинө.
Бусад
Тайланг дүүргийн Засаг дарга, Засаг даргын орлогч, Тамгын газрын даргын түвшинд танилцах бөгөөд 2013-2014 оны хичээлийн жилийн ажил дүгнэх нэг үзүүлэлт болж орно. Мөн нийт ерөнхий боловсролын сургуулиудаар аялуулж, захирал, менежер, нийгмийн ажилтнууд харилцан үнэлгээ өгнө.



Боловсролын хэлтэс

Sunday, June 8, 2014

Элсэлтийн ерөнхий шалгалтад хянагч багшаар ажиллах багш нарын судалгаа ирүүлэх тухай

Элсэлтийн ерөнхий шалгалтад хянагч багшаар ажиллах багш нарын судалгааг 2014-06-10-ны 14:00 цагаас өмнө Б.Галбадрахад ирүүлнэ үү.
Маягтыг энд дарж татаж авна уу.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС, ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАХИРАЛ, ЭРХЛЭГЧ НАРЫН АНХААРАЛД ЁС ЗҮЙН ТАЙЛАН ИРҮҮЛЭХ ТУХАЙ

Дүүргийн ёс зүйн салбар зөвлөлийн 2013-2014 оны хичээлийн жилд зохион байгуулж, хэрэгжүүлсэн ажлын тайлангаа, дараах судалгааны хамт 2014 оны 6 дугаар сарын 11-ны дотор ирүүлнэ үү. Хугацаа хожимдуулахгүй ирүүлэхийг анхааруулж байна.
Ёс зүйн зөрчил гаргасан багш нарын судалгаа
Сургууль, цэцэрлэгийн нэр
Багшийн нэр
Мэргэжил
Ажилласан жил
Зөрчлийн товч агуулга
Авсан арга хэмжээ


Thursday, June 5, 2014

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС-ИЙН ЗАХИРАЛ, СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮД БДБ МАЯГТ ӨГӨХ ТУХАЙ

Чингэлтэй дүүргийн ЕБС-иуд БДБ19,20,21 маягтуудыг 2014-06-12-нд багтаан үнэн бодит гарган СМХШҮ-ний мэргэжилтэнд өгнө үү.
САНАМЖ: БДБ 19 мэдээнд ирэх хичээлийн жилд шаардлагатай багшийн мэдээллийг мэргэжил тус бүрээр үнэн зөв гаргаж өгнө. Шаардлагатай багшийн шалтгааныг нүд бүр дээр comment бичиж тайлбар хийнэ.
БДБ19,1 тухайн хичээлийн жилд ажилласан багш болон ирэх хичээлийн жилд ажиллах багшийг мэргэжил бүрээр харгалзуулан бичнэ. Жишээ нь энэ хичээлийн жил 5 бүлгийн 5 дугаар анги төгссөн ирэх жил 1 дүгээр ангийн 6 бүлэг авах бол бага ангийн багш 1 нэмэгдэх байдалтай байх.
БДБ20 энэ маягтанд 5,9,11 дүгээр анги төгссөн төгсөгчдийн тоог бичих ёстойг анхаарна уу.
БДБ21, БДБ21,1 1-3 дугаар анги дүн гарахгүй тул бөглөхгүй. Бусад ангийн хувьд Монгол хэл Математик гэх мэт нийтээр үздэг хичээлийн A,B,C,D,F-ийн нийлбэр хүүхдийн тоо болон бусад нийтээр үздэг хичээлтэй тэнцэж байхыг анхаарна уу.

Tuesday, June 3, 2014

ЕБС, ЦЭЦЭРЛЭГИЙН АНХААРАЛД ГАЛ ТОГООНЫ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН СУДАЛГАА

ЕБС, цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж, үдийн цайны судалгааг 2014-06-06-ны 12:00 цагаас өмнө Боловсролын хэлтсийн Г.Дэлэгмаа, Ж.Байгаль нарт файлаар ирүүлнэ үү.
Судалгааны маягтыг энд дарж татаж авна уу.

НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН АНХААРАЛД SCHOOL POLICE ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАН ИРҮҮЛЭХ ТУХАЙ

2013-2014 оны хичээлийн жилд хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хангах "SCHOOL POLICE" ийн хэрэгжилтийн товч мэдээлэлийг дараах хүснэгтийн дагуу 2014-06-04-ний 15:00 цагаас aalag_23@yahoo.com өмнө ирүүлнэ үү.
Маягтыг энд дарж татаж авна уу.

Monday, June 2, 2014

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ЕБС-ИЙН ЗАХИРАЛ, НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН АНХААРАЛД

Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, эдийн засаг нийгмийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд жил бүрийн 06 дугаар сарын эхний долоо хоногийн бямба гаригийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих, автомашингүй өдөр болгон “УЛААНБААТАР МАРАФОН” олон улсын гүйлтийн тэмцээн зохион байгуулна. Иймд Төрийн өмчийн 12 сургуулиас тус бүр биеийн тамирын бүхий 10 багш, секц, дугуйланд хичээлдэг 50 хүүхдийг оролцуулах болсон тул мэдүүлгийг 2014-06-04-ны 10:00 цагаас өмнө маягтын дагуу Боловсролын хэлтсийн СМХШҮ-ны мэргэжилтэн Ц.Баатарцэндэд өгнө үү.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС-ИЙН ЗАХИРАЛ, БАГА АНГИЙН СУРГАЛТЫН МЕНЕЖЕРИЙН АНХААРАЛД

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 1-р ангид элсэн орж буй эмзэг бүлгийн сурагчдад хичээлийн хэрэглэл олгодогтой холбогдуулан эмзэг бүлгийн хүүхдийн судалгаа авч байна. Йймд эмзэг бүлгийн сурагчдыг тодорхойлохдоо хороодтой хамтран ажиллах, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүд, хагас, бүтэн өнчин хүүхэд, нэг өрхийн ЕБС-д суралцдаг 3 дахь хүүхэд бол хамрагдана.
Судалгааг 2014-06-04-ны 10:00 цагаас өмнө 50 дугаар сургуулийн бага ангийн сургалтын менежер Б.Амарт файлаар болон цаасаар баталгаажуулж өгнө үү.
Судалгааны маягтыг энд дарж татаж авна уу.

2013-2014 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ, 2014 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН ТАЙЛАН ХАМГААЛАХ ЗААВАР, ЧИГЛЭЛ

2013-2014 оны хичээлийн жил, 2014 оны эхний хагас жилийн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын тайлан хамгаалах заавар, чиглэл
Нийтлэг үндэслэл
2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулагдсан дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын удирдах ажилтны ээлжит семинараар 2013-2014 оны хичээлийн жил, 2014 оны эхний хагас жилийн тайланг 10 минутын видео хэлбэрээр бэлтгэж, тайлагнахаар албан ёсоор чиглэл болгож өгөгдсөний дагуу тайлан хамгаалалтыг зохион байгуулан, үр дүнг тооцож, үнэлгээ дүгнэлт өгнө.
Зорилго
“Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр, “Авьяас”, “Ном”, “Багшийн хөгжил” хөтөлбөрүүд ерөнхий боловсролын сургууль тус бүр дээр хэрхэн хэрэгжиж, ямар үр дүнд хүрсэн талаархи мэдээллийг тодорхой агуулга, зохиомж, найруулгатайгаар бэлтгэн эцэг эх, багш, суралцагч, олон нийтэд хүргэхэд тайлангийн зорилго оршино.
Зорилт
·         Бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд шинээр батлагдан гарч буй бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл авах;
·         Боловсролын салбарын удирдлагуудын үйл ажиллагааны төлөвлөлт, тайлагналтыг шинэ шатанд гаргаж, тайлан хамгаалалтыг жил бүр онцлог, шинэлэг хэлбэрээр зохион байгуулах;
·         Ерөнхий боловсролын сургуулиуд харилцан бие биенээсээ туршлага судлах, суралцах боломжийг нээлттэй олгох;
Хамрах хүрээ: Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 12 сургууль 
Хугацаа: Тайланг 2014 оны 06 дугаар сарын 15-ны өдөрт багтаан боловсролын хэлдтэст хүллэлгэн өгнө.
Тайланд тавигдах ерөнхий чиглэл, шаардлага
1.    Чиглэл
·         2013-2014 оны хичээлийн жилд дэвшүүлсэн зорилго зорилтууд, баримталж ажилласан сургалтын бодлого, төлөвлөлт, зохион байгуулалт, тэдгээрийн үр дүн
ü  Сургуулийн зорилго, зорилт, бие даасан байдал
ü  Сургалтын бодлого, төлөвлөлт /хамран сургалт, анги дүүргэлт, ээлжийн коэффициент гэх мэт/
·         Сургалтын чанар, стандартыг ахиулах чиглэлээр санаачлан хэрэгжүүлсэн ажлууд, тэдгээрийн үр дүн
ü  Сургалтын чанарт гарсан эерэг, сөрөг өөрчлөлт, үр дүн
ü  Захиргааны зүгээс үзүүлсэн дэмжлэг
·         2013-2014 оны хичээлийн жилд сурагчдын төлөвшил, хөгжлийг дэмжих чиглэлээр хийсэн ажил, үр дүн
ü  “Авьяас” хөтөлбөр
ü  “Ном” хөтөлбөр
·         2013-2014 оны хичээлийн жилд хүний нөөцийн чадавхийг хөгжүүлэх чиглэлээр хийж, хэрэгжүүлсэн ажил, үр дүн,
ü  “Багшийн хөгжил” хөтөлбөр
ü  Багшийн арга зүй, технологийн шинэчлэл
ü  Багш бүрт адил тэгш боломж олгосон байдал, халамж, дэмжлэг
·         Тохижилт, ногоон байгууламж, хөрөнгө оруулалт
2.    Видеонд тавигдах шаардлага
·         Тайлан нь 10 минутанд багтсан байна.
·         Тайлан нь тодорхой агуулга, зохиомж, найруулгатай байж болно.
·         Видео файл нь 720р-ээс дээш чанартай, mр4, mрeg4, avi өргөтгөлтэй байна.
·         Видеог флаш болон DVD дээр бичиж ирүүлнэ.
·         Хугацааг чанд баримтална.
Хүрэх үр дүн
·         Боловсролын салбарын удирдлагуудын ажлаа төлөвлөх, тайлагнах үйл ажиллагааны зохицуулалт боловсронгуй болно.
·         Хугацаа хэмнэж, дүүрэг, нийслэл, бодлогын яамны санал дүгнэлтийг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.
·         Архив, бичиг хэргийн шинэ соёл төлөвшинө.
Бусад
Тайланг дүүргийн Засаг дарга, Засаг даргын орлогч, Тамгын газрын даргын түвшинд танилцах бөгөөд 2013-2014 оны хичээлийн жилийн ажил дүгнэх нэг үзүүлэлт болж орно. Мөн нийт ерөнхий боловсролын сургуулиудаар аялуулж, захирал, менежер, нийгмийн ажилтнууд харилцан үнэлгээ өгнө.



Боловсролын хэлтэс

Sunday, June 1, 2014

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС, ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАХИРАЛ, ЭРХЛЭГЧ НАРЫН АНХААРАЛД СУДАЛГАА ИРҮҮЛЭХ ТУХАЙ

ЕБС, цэцэрлэгийн ерөнхий мэдээлэлийн судалгааг мэргэжлийн хяналтын албанаас дараах судалгааг авч байна. Иймд энэхүү судалгааг 2014-06-02-ны 15:00 цагаас өмнө baatartsend@yahoo.com хаягаар ирүүлнэ үү.
Судалгааны маягтыг энд дарж татаж авна уу.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ НАРТ

Ерөнхий боловсролын сургуулийн захирал,
цэцэрлэгийн эрхлэгч нарт
Албан захидал
“Ногоон дүүрэг” болох зорилтын хүрээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын 9 сургууль, 15 цэцэрлэгийн гадна талбайн ногоон байгууламжийн тохижилтын иж бүрэн “ЗУРАГ”-ийг дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас мэргэжлийн байгууллагаар хийлгэн Та бүхэнд хүлээлгэн өгөөд байгаа билээ.
Ногоон байгууламжийн хүрээнд 2014 онд нэн тэргүүнд тавьж ажиллаж байгаа зорилт бол “Амьд хашлага” буюу ургамлын хашлага юм. 2014 оны 06 дугаар сарын 01-ний дотор ургамлын хашлагыг сургууль, цэцэрлэгийн хашааг дагуулан 100% тариалж дуусгахыг Засаг даргын зүгээс үүрэг, чиглэл болгон өгсөн. Гэсэн хэдий ч нэгдүгээрт: хөрөнгө санхүү, хоёрдугаарт: зохион байгуулалт, гуравдугаарт: идэвх санаачилга, дөрөвдүгээрт: мэдлэг, мэдээлэл дутмаг байгаагаас энэхүү ажил өнөөдрийг хүртэл хийгдэхгүй байсаар байна. Энэ бүхэн газар дээр нь очиж ажилласан мэргэжилтэн, та бүхнээс авч нэгтгэсэн судалгаанаас харагдаж байгаа болно.
Сургууль, цэцэрлэгт асар их нөөц, боломж бий. Зөв зохион байгуулалт, идэвх санаачилга, ногоон байгууламжийн талаарх мэдлэг мэдээллээ сайжруулж, удирдлагын сайн менежмент хийж ажиллах нь чухал байгааг тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Дүүргийн Дэд бүтэц, тохижилтын хэлтсээс нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, мэргэжлийн мод үржүүлгийн газруудтай яриа хэлэлцээр хийсний үндсэн дээр 2014 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө нийт сургууль, цэцэрлэгүүдэд амьд хашлагын ургамлыг /хайлаас/ зээлээр нийлүүлэх, тариалуулах боломжийг судалж байгаа юм. Иймд та бүхэн дараах зүйлүүдэд анхаарлаа хандуулан, зохион байгуулалт хийж, хариу ирүүлнэ үү. Үүнд:
1.    Сургууль, цэцэрлэгийнхээ ургамлын хашлага тариалах боломжтой хэсгийн нийт хашааны уртыг авч, тариалалт хийгээгүй үлдсэн хэсгийн уртыг тооцож гарган, захиалга өгөх;
2.    2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөрт багтаан ургамлын хашлага тариалах суваг, нүхийг ухаж бэлэн болгох;
3.    Дэд бүтэц, тохижилтын хэлтэстэй холбогдож, шаардагдах төсөв, санхүүгийн тооцоог урьдчилан гаргаж, төлбөр тооцоог барагдуулах график хийн, холбогдох байгууллагуудтай гэрээ байгуулан ажиллах бэлтгэлийг хангасан байх;
4.    Хамтран ажиллахаар хуваарилагдсан төрийн байгууллагууд бусад аж ахуй нэгж, компаниудтай “Хамтын ажиллагааны төлөвлөгөө” боловсруулан баталж, хүний нөөцийн, усалгаа, арчилгааны график гарган ажиллах;
5.    Усалгааны зардлыг сараар тооцон үндэслэлтэй гаргаж, өдөрт зарцуулах усны хэрэглээг метр3, тонноор тооцон, төсөв санхүүгийн алдагдалгүй байх боломжит хувилбарыг тооцож ажиллах;
6.    Зуны амралтын туршид ногоон байгууламжийг арчилж тордох, хамгаалах эзэнжүүлэх асуудлыг сайтар зохион байгуулж хяналт тавин ажиллах;
Дээрх асуудлаар 2014 оны 06 дугаар сарын 02-ны 14,00 цагаас өмнө дүүргийн Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга Б.Лхагвасүрэн /99023726/, мэргэжилтэн н.Батзориг /99936880/ нартай холбогдож нэмэлт тодруулга мэдээлэл авч ажиллахыг хүсье.


БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС-ИЙН СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙН АНХААРАЛД СУУРЬ БОЛОН ГЭРЧИЛГЭЭНИЙ ХУВААРИЛАЛТ ХИЙХ ТУХАЙ

Чингэлтэй дүүргийн ЕБС-ийн сургалтын менежерүүд суурь болон бүрэн дунд боловсролын үнэмлэхнийг шалгуулахдаа үнэмлэхний  хуваарилалт хийж ирнэ үү.
гэрчилгээний хуваарийг энд дарж татаж авна уу.