Monday, June 2, 2014

2013-2014 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ, 2014 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН ТАЙЛАН ХАМГААЛАХ ЗААВАР, ЧИГЛЭЛ

2013-2014 оны хичээлийн жил, 2014 оны эхний хагас жилийн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын тайлан хамгаалах заавар, чиглэл
Нийтлэг үндэслэл
2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулагдсан дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын удирдах ажилтны ээлжит семинараар 2013-2014 оны хичээлийн жил, 2014 оны эхний хагас жилийн тайланг 10 минутын видео хэлбэрээр бэлтгэж, тайлагнахаар албан ёсоор чиглэл болгож өгөгдсөний дагуу тайлан хамгаалалтыг зохион байгуулан, үр дүнг тооцож, үнэлгээ дүгнэлт өгнө.
Зорилго
“Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр, “Авьяас”, “Ном”, “Багшийн хөгжил” хөтөлбөрүүд ерөнхий боловсролын сургууль тус бүр дээр хэрхэн хэрэгжиж, ямар үр дүнд хүрсэн талаархи мэдээллийг тодорхой агуулга, зохиомж, найруулгатайгаар бэлтгэн эцэг эх, багш, суралцагч, олон нийтэд хүргэхэд тайлангийн зорилго оршино.
Зорилт
·         Бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд шинээр батлагдан гарч буй бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл авах;
·         Боловсролын салбарын удирдлагуудын үйл ажиллагааны төлөвлөлт, тайлагналтыг шинэ шатанд гаргаж, тайлан хамгаалалтыг жил бүр онцлог, шинэлэг хэлбэрээр зохион байгуулах;
·         Ерөнхий боловсролын сургуулиуд харилцан бие биенээсээ туршлага судлах, суралцах боломжийг нээлттэй олгох;
Хамрах хүрээ: Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 12 сургууль 
Хугацаа: Тайланг 2014 оны 06 дугаар сарын 15-ны өдөрт багтаан боловсролын хэлдтэст хүллэлгэн өгнө.
Тайланд тавигдах ерөнхий чиглэл, шаардлага
1.    Чиглэл
·         2013-2014 оны хичээлийн жилд дэвшүүлсэн зорилго зорилтууд, баримталж ажилласан сургалтын бодлого, төлөвлөлт, зохион байгуулалт, тэдгээрийн үр дүн
ü  Сургуулийн зорилго, зорилт, бие даасан байдал
ü  Сургалтын бодлого, төлөвлөлт /хамран сургалт, анги дүүргэлт, ээлжийн коэффициент гэх мэт/
·         Сургалтын чанар, стандартыг ахиулах чиглэлээр санаачлан хэрэгжүүлсэн ажлууд, тэдгээрийн үр дүн
ü  Сургалтын чанарт гарсан эерэг, сөрөг өөрчлөлт, үр дүн
ü  Захиргааны зүгээс үзүүлсэн дэмжлэг
·         2013-2014 оны хичээлийн жилд сурагчдын төлөвшил, хөгжлийг дэмжих чиглэлээр хийсэн ажил, үр дүн
ü  “Авьяас” хөтөлбөр
ü  “Ном” хөтөлбөр
·         2013-2014 оны хичээлийн жилд хүний нөөцийн чадавхийг хөгжүүлэх чиглэлээр хийж, хэрэгжүүлсэн ажил, үр дүн,
ü  “Багшийн хөгжил” хөтөлбөр
ü  Багшийн арга зүй, технологийн шинэчлэл
ü  Багш бүрт адил тэгш боломж олгосон байдал, халамж, дэмжлэг
·         Тохижилт, ногоон байгууламж, хөрөнгө оруулалт
2.    Видеонд тавигдах шаардлага
·         Тайлан нь 10 минутанд багтсан байна.
·         Тайлан нь тодорхой агуулга, зохиомж, найруулгатай байж болно.
·         Видео файл нь 720р-ээс дээш чанартай, mр4, mрeg4, avi өргөтгөлтэй байна.
·         Видеог флаш болон DVD дээр бичиж ирүүлнэ.
·         Хугацааг чанд баримтална.
Хүрэх үр дүн
·         Боловсролын салбарын удирдлагуудын ажлаа төлөвлөх, тайлагнах үйл ажиллагааны зохицуулалт боловсронгуй болно.
·         Хугацаа хэмнэж, дүүрэг, нийслэл, бодлогын яамны санал дүгнэлтийг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.
·         Архив, бичиг хэргийн шинэ соёл төлөвшинө.
Бусад
Тайланг дүүргийн Засаг дарга, Засаг даргын орлогч, Тамгын газрын даргын түвшинд танилцах бөгөөд 2013-2014 оны хичээлийн жилийн ажил дүгнэх нэг үзүүлэлт болж орно. Мөн нийт ерөнхий боловсролын сургуулиудаар аялуулж, захирал, менежер, нийгмийн ажилтнууд харилцан үнэлгээ өгнө.



Боловсролын хэлтэс

0 comments:

Post a Comment