Sunday, June 1, 2014

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ НАРТ

Ерөнхий боловсролын сургуулийн захирал,
цэцэрлэгийн эрхлэгч нарт
Албан захидал
“Ногоон дүүрэг” болох зорилтын хүрээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын 9 сургууль, 15 цэцэрлэгийн гадна талбайн ногоон байгууламжийн тохижилтын иж бүрэн “ЗУРАГ”-ийг дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас мэргэжлийн байгууллагаар хийлгэн Та бүхэнд хүлээлгэн өгөөд байгаа билээ.
Ногоон байгууламжийн хүрээнд 2014 онд нэн тэргүүнд тавьж ажиллаж байгаа зорилт бол “Амьд хашлага” буюу ургамлын хашлага юм. 2014 оны 06 дугаар сарын 01-ний дотор ургамлын хашлагыг сургууль, цэцэрлэгийн хашааг дагуулан 100% тариалж дуусгахыг Засаг даргын зүгээс үүрэг, чиглэл болгон өгсөн. Гэсэн хэдий ч нэгдүгээрт: хөрөнгө санхүү, хоёрдугаарт: зохион байгуулалт, гуравдугаарт: идэвх санаачилга, дөрөвдүгээрт: мэдлэг, мэдээлэл дутмаг байгаагаас энэхүү ажил өнөөдрийг хүртэл хийгдэхгүй байсаар байна. Энэ бүхэн газар дээр нь очиж ажилласан мэргэжилтэн, та бүхнээс авч нэгтгэсэн судалгаанаас харагдаж байгаа болно.
Сургууль, цэцэрлэгт асар их нөөц, боломж бий. Зөв зохион байгуулалт, идэвх санаачилга, ногоон байгууламжийн талаарх мэдлэг мэдээллээ сайжруулж, удирдлагын сайн менежмент хийж ажиллах нь чухал байгааг тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Дүүргийн Дэд бүтэц, тохижилтын хэлтсээс нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, мэргэжлийн мод үржүүлгийн газруудтай яриа хэлэлцээр хийсний үндсэн дээр 2014 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө нийт сургууль, цэцэрлэгүүдэд амьд хашлагын ургамлыг /хайлаас/ зээлээр нийлүүлэх, тариалуулах боломжийг судалж байгаа юм. Иймд та бүхэн дараах зүйлүүдэд анхаарлаа хандуулан, зохион байгуулалт хийж, хариу ирүүлнэ үү. Үүнд:
1.    Сургууль, цэцэрлэгийнхээ ургамлын хашлага тариалах боломжтой хэсгийн нийт хашааны уртыг авч, тариалалт хийгээгүй үлдсэн хэсгийн уртыг тооцож гарган, захиалга өгөх;
2.    2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөрт багтаан ургамлын хашлага тариалах суваг, нүхийг ухаж бэлэн болгох;
3.    Дэд бүтэц, тохижилтын хэлтэстэй холбогдож, шаардагдах төсөв, санхүүгийн тооцоог урьдчилан гаргаж, төлбөр тооцоог барагдуулах график хийн, холбогдох байгууллагуудтай гэрээ байгуулан ажиллах бэлтгэлийг хангасан байх;
4.    Хамтран ажиллахаар хуваарилагдсан төрийн байгууллагууд бусад аж ахуй нэгж, компаниудтай “Хамтын ажиллагааны төлөвлөгөө” боловсруулан баталж, хүний нөөцийн, усалгаа, арчилгааны график гарган ажиллах;
5.    Усалгааны зардлыг сараар тооцон үндэслэлтэй гаргаж, өдөрт зарцуулах усны хэрэглээг метр3, тонноор тооцон, төсөв санхүүгийн алдагдалгүй байх боломжит хувилбарыг тооцож ажиллах;
6.    Зуны амралтын туршид ногоон байгууламжийг арчилж тордох, хамгаалах эзэнжүүлэх асуудлыг сайтар зохион байгуулж хяналт тавин ажиллах;
Дээрх асуудлаар 2014 оны 06 дугаар сарын 02-ны 14,00 цагаас өмнө дүүргийн Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга Б.Лхагвасүрэн /99023726/, мэргэжилтэн н.Батзориг /99936880/ нартай холбогдож нэмэлт тодруулга мэдээлэл авч ажиллахыг хүсье.


БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС

0 comments:

Post a Comment