2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ

2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ

Tuesday, March 29, 2016

ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ


Sunday, March 27, 2016

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН АНХААРАЛД ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ИНДЕКС ИРҮҮЛЭХ ТУХАЙ

Эрүүл аюулгүй байдлын индексийн 12а,12б маягтуудыг 2016-03-29-ны 14:00 цагаас өмнө цаасаар болон файлаар ирүүлнэ үү.


Monday, March 21, 2016

ТАРИХ МОДНЫ СУДАЛГАА ИРҮҮЛЭХ ТУХАЙ

Энэ хавар тарих мод, будны судалгааг 2016-03-23-ны дотор ирүүлнэ үү.

Sunday, March 20, 2016

Thursday, March 17, 2016

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН “ХҮҮХДИЙН УРЛАГИЙН X ИХ НААДАМ”-ЫН УДИРДАМЖ

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН “ХҮҮХДИЙН УРЛАГИЙН X ИХ НААДАМ”-ЫН УДИРДАМЖ

2016 оны 03 дугаар сарын 14                                                              Улаанбаатар хот
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагын Чингэлтэй Орон нутгийн Хөгжлийн хөтөлбөр, Хайлааст Орон нутгийн Хөгжлийн хөтөлбөр хамтран хүүхэд багачуудын авьяас чадварыг нээх, хөгжүүлэх, урлагийн болон гоо зүйн боловсрол олгох зорилгоор “Хүүхдийн урлагийн X их наадам ”-ыг зохион байгуулна.
ЗОРИЛГО:
Хүүхэд багачуудад үндэсний ёс заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, ардын урлагийн өв санг өвлүүлэх, тэдний авьяас чадварыг нээх, хөгжүүлэх, урлагийн болон гоо зүйн боловсрол олгоход оршино.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД:
·         Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар
·         Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Чингэлтэй Орон нутгийн Хөгжлийн хөтөлбөр
·         Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Хайлааст Орон нутгийн Хөгжлийн хөтөлбөр
ХАМРАГДАХ ХҮРЭЭ:
·         Чингэлтэй дүүргийн 12 сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчид
·         Чингэлтэй дүүргийн 23 цэцэрлэгийн хүүхэд, багачууд
ШАЛГАРУУЛАЛТ ДҮГНЭХ ЖУРАМ:
·         1-р шатны шалгаруулалт 2016 оны 03 сарын 25-ны дотор ЕБСургууль, цэцэрлэгүүд анхан шатны шалгаруулалтыг зохион байгуулан төрөл тус бүрээр 1-р байранд шалгарсан 1 хүүхэд 2 дахь шатны шалгаруулалтанд оролцоно.
·         2-р шатны шалгаруулалт 2016 оны 04 сарын 11-нд 11 цагаас /цэцэрлэгийн нас/, 2016 оны 04 дүгээр сарын 12-нд 11 цагаас /сургуулийн нас/
/5, 17 дугаар сургуулийн зааланд/
Шагналтнуудын тоглолт 2016 оны 04 сарын 19 өдөр Монголын Хүүхдийн ордны Урлагийн их танхимд болно. /Төрөл тус бүрээр 1-р байранд шалгарсан хүүхдүүд оролцоно/
1-р шатны шалгаруулалт: Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд тус бүр анхан шатны шалгаруулалтыг зохион байгуулан 04 сарын 15-ны дотор төрөл тус бүрээр 1 дүгээр байранд шалгарсан хүүхдүүдийн мэдүүлгийг Нийгмийн хөгжлийн хэлтэс 311 тоотод ирүүлнэ. Хоцорсон тохиолдолд оролцуулахгүй.
2-р шатны шалгаруулалт: Шалгаруулалтыг мэргэжлийн шүүгчид явуулна. Төрөл тус бүрээр 1-3 байр, шилдэг сургууль-1, шилдэг цэцэрлэг-1, шилдэг багш – сургууль, цэцэрлэг тус бүр 1 шалгаруулан, нэгдсэн тоглолтонд оролцох хүүхдүүдийг тодруулна.
Шилдгүүдийн нэгдсэн тоглолт Монголын Хүүхдийн ордонд 2016 оны 04 дүгээр сарын 19 өдөр 11 цагт болно. Тус наадам нь тасралтгүй 10 жил зохион байгуулагдаж байгаа бөгөөд 10 жилийн ойг тохиолдуулан энэхүү наадмаас төрөн гарсан дуучид, бүжигчид хүрэлцэн ирж ая дуугаа өргөнө.
ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ:
·         ур чадвар
·         бичлэг, хөгжмийн зэмсгийн шаардлага хангасан байдал
·         тайзны соёл
·         хувцаслалт
·         бэлтгэл зохион байгуулалт
·         хүүхэд багачуудын бэлтгэл зохион байгуулалт, хүүхдүүдийн медалийн тоо зэргийг харгалзан үзэж шилдэг сургууль тус бүр нэгийг шалгаруулна.
УРЛАГИЙН ТӨРӨЛ, ШАГНАЛ:
Цэцэрлэгийн нас:
·         Харилцаа дууны  төрөл: 1-3 байр тус бүр нэг
·         Дууны төрөл: 1-3 байр тус бүр нэг
·         Ардын гоцлол бүжиг: 1-3 байр тус бүр нэг
·         Ардын бүжиг хамтлагаар 12 дээшгүй байна.1-3 байр тус бүр нэг
Сургуулийн нас:
·         Ардын дууны төрөл 1-3 байр тус бүр 1
·         Язгуур урлаг /хөөмэй, бий биелгээ, ерөөл магтаал, исгэрээ, уртын дуу гэх мэт/ 1-3 байр тус бүр 1
·         Харилцаа дууны төрөл: 1-3 байр тус бүр нэг
·         Ардын гоцлол бүжиг: 1-3 байр тус бүр нэг
·         Ардын бүжиг хамтлагаар 16 дээшгүй байна.1-3 байр тус бүр нэг
·         Ардын хөгжмийн цөөхүүл /10 дээшгүй байна/ 1-3 байр тус бүр нэг
·         Ардын хөгжмийн гоцлол /3 дээшгүй хүний бүрэлдэхүүнтэй/ 1-3 байр тус бүр нэг
·         Уран нугаралт /3 доошгүй хүний бүрэлдэхүүнтэй/ 1-3 байр тус бүр нэг
ШАГНАЛ УРАМШУУЛАЛ:
·         1-р байр: алтан медаль, дурсгалын зүйл
·         2-р байр: мөнгөн медаль, дурсгалын зүйл
·         3-р байр: хүрэл медаль, дурсгалын зүйл
·         Шилдэг сургууль, цэцэрлэг – Өргөмжлөл, дурсгалын зүйл
·         Шилдэг багш 2 – Өргөмжлөл, дурсгалын зүйл

Хүрэх үр дүн: Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудад гоо зүйн, урлагийн боловсрол олгох, ардын урлагаа өвлөх, тэдний авъяасаа нээх хөгжүүлэх, сурталчлах, дэмжлэг үзүүлэх, хүүхдийн идэвхийг сайжруулах

Улсын Сэтгэх чадварын олимпиадын II давааны удирдамж

                                                                           БАТЛАВ
 СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ                           Б.ГАНТУЛГА
                                                                             2016 оны 03-р сарын     өдөр


 Улсын Сэтгэх чадварын олимпиадын II давааны удирдамж

Зорилго: Монгол хүүхдийн оюуны чадварыг бага наснаас нь хөгжүүлэж, оюуны өндөр чадвартай сурагч, багачуудыг илрүүлэх, чадварыг нь баталгаажуулах, оюун ухааныг дээдлэн, дэмжин хөгжүүлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд олимпиадын зорилго оршино.
Хамрах хүрээ: Чингэлтэй дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ЕБС-ийн
I  ангилалд  2-3  анги
II ангилалд 4-5 р анги
III ангилалд  6-7 р анги                        
IV ангилалд 8-9 р анги
V ангилалд 10-11 р анги
VI ангилалд 12 р анги гэсэн 6 ангилал тус бүрээс 2 сурагч, сургууль бүрээс нийт 12       
                                    сурагч  оролцоно.

Бүтээлч багшаар 1 багш оролцоно.
Бүртгэл: 2016 оны 03 сарын 22,23-ны өдрүүдэд 11:00 – 17:00 цагийн хооронд 39-р сургуулийн Б байранд явагдана. Бүртгэлийг сурагчийн хувийн хэрэг болон тухайн сургуулийн сургалтын менежерийн мэдүүлгийг үндэслэн бүртгэнэ. Бүртгүүлсэн сурагч, багш нарт мандат олгож олимпиад явагдах өдөр шалгаж оруулахыг анхаарна уу.
Хугацаа: 2016 оны 03 сарын 24-ний өдөр 09:00 цагаас эхэлнэ.
Зохион байгуулах сургууль : ЧД-ийн 39-р сургууль
Дүнгийн хурал: 2016 оны  3 -р сарын  24 ний 17.00 цагт 39-р сургуулийн Б байранд
Шагнал: Ангилал тус бүрээр
1-р байр Батламж, дурсгалын зүйл
2-р байр Батламж, дурсгалын зүйл
3-р байр Батламж, дурсгалын зүйл

Харилцах утас: 99262503,   98111577


УЛСЫН СЭТГЭХ ЧАДВАРЫН ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

Wednesday, March 16, 2016

МУГБ С.ЦАГААНЫ НЭРЭМЖИТ НИЙСЛЭЛИЙН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ УДИРДАМЖ

МУГБ С.ЦАГААНЫ НЭРЭМЖИТ НИЙСЛЭЛИЙН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ УДИРДАМЖ
2016.03.21-22
ЗОРИЛГО: -Нийслэлийн  шилдэг математикч багш, сурагчдыг шалгаруулах.
                 -Улсын  математикийн олимпиадад оролцох багш, сурагчдыг сонгон шалгаруулах
 БҮРТГЭЛ: Бүртгэл 2016 оны 3-р сарын 18-ны өдрийн 10.00-17.00 цагт  СБД-ийн 1-р сургуулийн 1 давхарт явагдана. Олимпиад болох өглөө бүртгэхгүй. Мандатгүй сурагчдыг олимпиадад оролцуулахгүй болохыг анхаарна уу.
ЯВАГДАХ СУРГУУЛЬ, АНГИЛАЛ,  ХУГАЦАА:СБД-ийн  1-р сургууль дээр  2016 оны  3-р сарын 21, 22- нд
Эхний өдөр: 2016 оны 03-р сарын 21-нд 9 цагаас
5-12-р ангийн сурагчид, бага,  дунд ангийн багш нар
Хоёр дах өдөр: 2016 оны 03-р сарын 22-нд 9.00 цагаас
9-12-р ангийн сурагчид, бага,  дунд ангийн багш нар
ОРОЛЦОГЧДОД ТАВИГДАХ ШААРДЛАГА: Нийслэлийн 9 дүүргээс шалгарсан  хотын олимпиадад оролцох эрх авсан сурагчид оролцоно.Сурагчид хувиараа орохгүй.Оролцогч бүр нэг ангилалд оролцоно. (зэрэг бодолт хийхийг зөвшөөрөхгүй).
ХУРААМЖ:Төлбөр, хураамж авахгүй.
БОДЛОГО ХАМГААЛАЛТ:  Тухайн өдрийн урьдчилан дүн гарсны дараа бодлого хамгаалалт эхэлнэ. Хоёр дахь өдөр эхний өдрийн бодолтыг хамгаалах боломжгүй.Бодлого хамгаалалтанд зөвхөн сурагч орно.
УЛСЫН ОЛИМПИАДАД ОРОЛЦОХ ЭРХ: Нийслэлийн математикийн олимпиадаасшалгарсан  9, 10, 11-р ангийн сурагч, бага ангийн багш, дунд ангийн багш тус бүр 8 оролцогч ,12-р ангийн 10 сурагчдад албан ёсоор улсын математикийн олимпиадад оролцох эрх олгоно.
ШАГНАЛ УРАМШУУЛАЛ: Тэргүүн байранд шалгарсан багш, сурагчдыг алт ,мөнгө, хүрэл медаль, сертификатаар урамшуулна.
ДҮН:Багийн нэгдсэн дүн гаргахдаамедаль авсан багш, сурагчид болон улсын олимпиадад  оролцох эрх авсан багш, сурагчдад  харгалзах оноог өгч гаргана. Дүнг mmo.mn сайтад байршуулна.
ДҮНГИЙН ХУРАЛ:Жич зарлана.

ОЛИМПИАД  ЗОХИОН   БАЙГУУЛАХ КОМИСС

Tuesday, March 8, 2016

БАГА АНГИЙН СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙН АНХААРАЛД СУДАЛГАА ИРҮҮЛЭХ ТУХАЙ

Бага ангийн багш нарын судалгааг 2016-03-12-ны дотор baatartsend@yahoo.com хаягаар ирүүлнэ үү.
Маягтыг энд дарж татаж авна уу.