ЧИНГЭЛТЭЙ
ДҮҮРГИЙН “ХҮҮХДИЙН УРЛАГИЙН X ИХ НААДАМ”-ЫН УДИРДАМЖ
2016 оны 03 дугаар сарын 14
Улаанбаатар хот
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар,
Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагын Чингэлтэй Орон нутгийн Хөгжлийн
хөтөлбөр, Хайлааст Орон нутгийн Хөгжлийн хөтөлбөр хамтран хүүхэд багачуудын
авьяас чадварыг нээх, хөгжүүлэх, урлагийн болон гоо зүйн боловсрол олгох
зорилгоор “Хүүхдийн урлагийн X их наадам ”-ыг зохион байгуулна.
ЗОРИЛГО:
Хүүхэд
багачуудад үндэсний ёс заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, ардын урлагийн
өв санг өвлүүлэх, тэдний авьяас чадварыг нээх, хөгжүүлэх, урлагийн болон гоо
зүйн боловсрол олгоход оршино.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД:
·
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын
газар
·
Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Чингэлтэй Орон
нутгийн Хөгжлийн хөтөлбөр
·
Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Хайлааст Орон
нутгийн Хөгжлийн хөтөлбөр
ХАМРАГДАХ ХҮРЭЭ:
·
Чингэлтэй дүүргийн
12 сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчид
·
Чингэлтэй
дүүргийн 23 цэцэрлэгийн хүүхэд, багачууд
ШАЛГАРУУЛАЛТ ДҮГНЭХ ЖУРАМ:
·
1-р шатны
шалгаруулалт 2016 оны 03 сарын 25-ны дотор ЕБСургууль, цэцэрлэгүүд анхан шатны
шалгаруулалтыг зохион байгуулан төрөл тус бүрээр 1-р байранд шалгарсан 1 хүүхэд
2 дахь шатны шалгаруулалтанд оролцоно.
·
2-р шатны
шалгаруулалт 2016 оны 04 сарын 11-нд 11 цагаас /цэцэрлэгийн нас/, 2016 оны 04 дүгээр сарын
12-нд 11 цагаас /сургуулийн нас/
/5, 17 дугаар сургуулийн зааланд/
Шагналтнуудын
тоглолт 2016 оны 04 сарын 19 өдөр Монголын Хүүхдийн ордны Урлагийн их танхимд
болно. /Төрөл тус бүрээр 1-р байранд шалгарсан хүүхдүүд оролцоно/
1-р шатны шалгаруулалт: Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд тус бүр
анхан шатны шалгаруулалтыг зохион байгуулан 04 сарын 15-ны дотор төрөл тус бүрээр 1 дүгээр байранд
шалгарсан хүүхдүүдийн мэдүүлгийг Нийгмийн хөгжлийн хэлтэс 311 тоотод ирүүлнэ.
Хоцорсон тохиолдолд оролцуулахгүй.
2-р шатны шалгаруулалт: Шалгаруулалтыг мэргэжлийн шүүгчид явуулна. Төрөл
тус бүрээр 1-3 байр, шилдэг сургууль-1, шилдэг цэцэрлэг-1, шилдэг багш –
сургууль, цэцэрлэг тус бүр 1 шалгаруулан, нэгдсэн тоглолтонд оролцох
хүүхдүүдийг тодруулна.
Шилдгүүдийн
нэгдсэн тоглолт Монголын Хүүхдийн ордонд 2016 оны 04 дүгээр сарын 19 өдөр 11 цагт
болно. Тус наадам нь тасралтгүй 10 жил зохион байгуулагдаж байгаа бөгөөд 10
жилийн ойг тохиолдуулан энэхүү наадмаас төрөн гарсан дуучид, бүжигчид хүрэлцэн
ирж ая дуугаа өргөнө.
ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ:
·
ур чадвар
·
бичлэг,
хөгжмийн зэмсгийн шаардлага хангасан байдал
·
тайзны соёл
·
хувцаслалт
·
бэлтгэл
зохион байгуулалт
·
хүүхэд
багачуудын бэлтгэл зохион байгуулалт, хүүхдүүдийн медалийн тоо зэргийг
харгалзан үзэж шилдэг сургууль тус бүр нэгийг шалгаруулна.
УРЛАГИЙН ТӨРӨЛ, ШАГНАЛ:
Цэцэрлэгийн нас:
·
Харилцаа дууны төрөл: 1-3 байр тус бүр нэг
·
Дууны төрөл:
1-3 байр тус бүр нэг
·
Ардын гоцлол бүжиг: 1-3 байр
тус бүр нэг
·
Ардын бүжиг хамтлагаар 12
дээшгүй байна.1-3 байр тус бүр нэг
Сургуулийн
нас:
·
Ардын дууны
төрөл 1-3 байр тус бүр 1
·
Язгуур урлаг
/хөөмэй, бий биелгээ, ерөөл магтаал, исгэрээ, уртын дуу гэх мэт/ 1-3 байр тус
бүр 1
·
Харилцаа дууны төрөл: 1-3 байр
тус бүр нэг
·
Ардын гоцлол бүжиг: 1-3 байр
тус бүр нэг
·
Ардын бүжиг хамтлагаар 16
дээшгүй байна.1-3 байр тус бүр нэг
·
Ардын хөгжмийн цөөхүүл /10
дээшгүй байна/ 1-3 байр тус бүр нэг
·
Ардын хөгжмийн гоцлол /3
дээшгүй хүний бүрэлдэхүүнтэй/ 1-3 байр тус бүр нэг
·
Уран нугаралт /3 доошгүй хүний
бүрэлдэхүүнтэй/ 1-3 байр тус бүр нэг
ШАГНАЛ УРАМШУУЛАЛ:
·
1-р байр:
алтан медаль, дурсгалын зүйл
·
2-р байр:
мөнгөн медаль, дурсгалын зүйл
·
3-р байр:
хүрэл медаль, дурсгалын зүйл
·
Шилдэг
сургууль, цэцэрлэг – Өргөмжлөл, дурсгалын зүйл
·
Шилдэг багш 2
– Өргөмжлөл, дурсгалын зүйл
Хүрэх үр дүн: Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудад гоо зүйн,
урлагийн боловсрол олгох, ардын урлагаа өвлөх, тэдний авъяасаа нээх хөгжүүлэх,
сурталчлах, дэмжлэг үзүүлэх, хүүхдийн идэвхийг сайжруулах
Энэ удирдамжийг сайн ойлгохгүй л байна. Хэдэн 1-р шатны, 2-р шатны шалгаруулалт байна аа.
ReplyDelete