Thursday, March 17, 2016

Улсын Сэтгэх чадварын олимпиадын II давааны удирдамж

                                                                           БАТЛАВ
 СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ                           Б.ГАНТУЛГА
                                                                             2016 оны 03-р сарын     өдөр


 Улсын Сэтгэх чадварын олимпиадын II давааны удирдамж

Зорилго: Монгол хүүхдийн оюуны чадварыг бага наснаас нь хөгжүүлэж, оюуны өндөр чадвартай сурагч, багачуудыг илрүүлэх, чадварыг нь баталгаажуулах, оюун ухааныг дээдлэн, дэмжин хөгжүүлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд олимпиадын зорилго оршино.
Хамрах хүрээ: Чингэлтэй дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ЕБС-ийн
I  ангилалд  2-3  анги
II ангилалд 4-5 р анги
III ангилалд  6-7 р анги                        
IV ангилалд 8-9 р анги
V ангилалд 10-11 р анги
VI ангилалд 12 р анги гэсэн 6 ангилал тус бүрээс 2 сурагч, сургууль бүрээс нийт 12       
                                    сурагч  оролцоно.

Бүтээлч багшаар 1 багш оролцоно.
Бүртгэл: 2016 оны 03 сарын 22,23-ны өдрүүдэд 11:00 – 17:00 цагийн хооронд 39-р сургуулийн Б байранд явагдана. Бүртгэлийг сурагчийн хувийн хэрэг болон тухайн сургуулийн сургалтын менежерийн мэдүүлгийг үндэслэн бүртгэнэ. Бүртгүүлсэн сурагч, багш нарт мандат олгож олимпиад явагдах өдөр шалгаж оруулахыг анхаарна уу.
Хугацаа: 2016 оны 03 сарын 24-ний өдөр 09:00 цагаас эхэлнэ.
Зохион байгуулах сургууль : ЧД-ийн 39-р сургууль
Дүнгийн хурал: 2016 оны  3 -р сарын  24 ний 17.00 цагт 39-р сургуулийн Б байранд
Шагнал: Ангилал тус бүрээр
1-р байр Батламж, дурсгалын зүйл
2-р байр Батламж, дурсгалын зүйл
3-р байр Батламж, дурсгалын зүйл

Харилцах утас: 99262503,   98111577


УЛСЫН СЭТГЭХ ЧАДВАРЫН ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

0 comments:

Post a Comment