МУГБ С.ЦАГААНЫ НЭРЭМЖИТ НИЙСЛЭЛИЙН
МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ УДИРДАМЖ
2016.03.21-22
ЗОРИЛГО: -Нийслэлийн шилдэг математикч багш, сурагчдыг
шалгаруулах.
-Улсын математикийн олимпиадад
оролцох багш, сурагчдыг сонгон шалгаруулах
БҮРТГЭЛ: Бүртгэл 2016 оны 3-р сарын 18-ны
өдрийн 10.00-17.00 цагт СБД-ийн 1-р
сургуулийн 1 давхарт явагдана. Олимпиад болох өглөө бүртгэхгүй. Мандатгүй
сурагчдыг олимпиадад оролцуулахгүй болохыг анхаарна уу.
ЯВАГДАХ СУРГУУЛЬ, АНГИЛАЛ, ХУГАЦАА:СБД-ийн 1-р сургууль
дээр 2016 оны 3-р сарын 21, 22- нд
Эхний өдөр: 2016 оны 03-р сарын 21-нд 9
цагаас
5-12-р ангийн сурагчид, бага, дунд ангийн
багш нар
Хоёр дах өдөр: 2016 оны 03-р сарын 22-нд 9.00 цагаас
9-12-р ангийн сурагчид, бага, дунд ангийн багш нар
ОРОЛЦОГЧДОД ТАВИГДАХ ШААРДЛАГА: Нийслэлийн 9 дүүргээс шалгарсан
хотын олимпиадад оролцох эрх авсан сурагчид оролцоно.Сурагчид хувиараа
орохгүй.Оролцогч бүр
нэг ангилалд оролцоно. (зэрэг бодолт хийхийг зөвшөөрөхгүй).
ХУРААМЖ:Төлбөр, хураамж авахгүй.
БОДЛОГО ХАМГААЛАЛТ: Тухайн өдрийн
урьдчилан дүн гарсны дараа бодлого хамгаалалт эхэлнэ. Хоёр дахь өдөр эхний
өдрийн бодолтыг хамгаалах боломжгүй.Бодлого хамгаалалтанд зөвхөн сурагч орно.
УЛСЫН ОЛИМПИАДАД ОРОЛЦОХ ЭРХ: Нийслэлийн математикийн олимпиадаасшалгарсан 9, 10, 11-р ангийн сурагч, бага ангийн багш, дунд ангийн багш тус бүр
8 оролцогч ,12-р ангийн 10 сурагчдад албан ёсоор улсын математикийн олимпиадад
оролцох эрх олгоно.
ШАГНАЛ
УРАМШУУЛАЛ: Тэргүүн байранд шалгарсан багш, сурагчдыг алт ,мөнгө,
хүрэл медаль, сертификатаар урамшуулна.
ДҮН:Багийн нэгдсэн дүн гаргахдаамедаль авсан багш, сурагчид
болон улсын олимпиадад оролцох эрх авсан
багш, сурагчдад харгалзах оноог өгч гаргана. Дүнг mmo.mn
сайтад байршуулна.
ДҮНГИЙН
ХУРАЛ:Жич зарлана.
ОЛИМПИАД ЗОХИОН
БАЙГУУЛАХ КОМИСС
0 comments:
Post a Comment