Wednesday, February 25, 2015

“ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЗӨВ САЙХАН БИЧИЦГЭЭЕ” НИЙСЛЭЛИЙН ЕБС-ИЙН III-IY АНГИУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХ МОНГОЛ ХЭЛНИЙ ОЛИМПИАДЫН УДИРДАМЖ

БАТЛАВ.
НИЙСЛЭЛИЙН    БОЛОВСРОЛЫН    ГАЗРЫН
                                                                         ДАРГА                                    Ц.ОТГОНБАГАНА

“ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЗӨВ САЙХАН БИЧИЦГЭЭЕ”
НИЙСЛЭЛИЙН  ЕБС-ИЙН III-IY АНГИУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХ
МОНГОЛ ХЭЛНИЙ ОЛИМПИАДЫН УДИРДАМЖ

2015.02.02
ҮНДЭСЛЭЛ
Монгол  улсын Засгийн газраас баталсан  “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд  БСШУЯ-аас Боловсролын шинэчлэлийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлж байгаа билээ. Энэ шинэчлэлийн бодлогын нэг хэсэг болох  бага боловсролын шинэчлэл нь сургалтын цөм хөтөлбөр,  сурах бичиг, багшийн ном, зөвлөмжийг шинэчлэн боловсруулахаас эхэлсэн бөгөөд 2013-2014 оны хичээлийн жилд 40 лаборатори сургууль дээр турших ажлыг хийсэн. Үүний үр дүнд сургалтын цөм хөтөлбөр, сурах бичиг,  багшийн ном, зөвлөмжийг засан сайжруулж, 2014-2015 оны хичээлийн жилээс бүх ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлж байна.
Энэхүү цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  багш хүүхэд бүрийнхээ авьяас сонирхол, чадвар, хувийн онцлог шинжийг нээн илрүүлж, тэднийг эх хэлээрээ чөлөөтэй харилцах чадвартай, сурах арга барилтай, зөв монгол хүүхэд болгон төлөвшүүлэх  зорилт тавин ажиллаж байгаа  билээ.  Иймд эх хэлээрээ зөв сайхан ярьж, бодол санаагаа ойлгомжтой илэрхийлэн бичих чадвартай анги хамт олныг тодруулж,  тэдэнд чанартай сайн хичээлийг  зохион байгуулан, хүүхэд бүртээ хүрч ажилладаг багш нарыг илрүүлэн урамшуулах  шаардлага гарч байна.


ЗОРИЛГО

Суралцагчдын бүтээлчээр унших, сонсох, ойлгож тогтоох, ойлгосноо илэрхийлэн бичлэгийн дэгийн дагуу зөв, цэвэр бичих чадварыг хөгжүүлэх

НЭГ. ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

1.1   Монгол хэлний  олимпиадад нийслэлийн  ерөнхий боловсролын  сургуулиудын 3, 4-р ангийн  суралцагчид  анги хамт олноороо оролцоно.
1.2   Олимпиад нь  3  даваатай байх ба  сэдвийг НБГ боловсруулна.
1.3   Зохион байгуулалт, хугацаа

Даваа
Хаана болох
Зохион байгуулалт
Нэгийн даваа
Сургууль дээр
2015 оны  03 сарын 24ий өдөр  10:00 цагт зохион байгуулна.
3-4-р ангийн бүх бүлэг  хамрагдана.  Олимпиадын  дүн мэдээг  анализын дагуу тухайн өдөрт багтаан НБГ-ын бага боловсрол хариуцсан мэргэжилтэнд файлаар болон хэвлэмэл байдлаар  ирүүлнэ.  Дүн мэдээг магадлан шалгаж, хоёрын даваанд орох анги бүлгийг тодруулан веб сайтаар зарлана.
Олимпиадын сэдвийг  2015 оны 03 сарын 24-ний өдрийн 8:00 цагт  НБГ-ын бага боловсрол хариуцсан мэргэжилтнээс сургалтын менежер өөрийн биеэр ирж авна.
Хоёрын даваа
Сургууль дээр
2015.04.15-ны 10:00 цагт зэрэг зохион  байгуулна.  Олимпиадын хоёрын даваанд орсон анги бүлгүүдийн дүн мэдээг  тухайн өдөрт багтаан НБГ-т файлаар болон хэвлэмэл байдлаар     ирүүлнэ.  Ирсэн мэдээг  хянаж магадлаад гурвын даваанд орох анги бүлгүүдийг  вэб сайтаар мэдээлнэ.
Олимпиадын  II давааны сэдвийг  2015 оны 04 сарын 15-ний өдрийн 8:00 цагт  НБГ-ын бага боловсрол хариуцсан мэргэжилтнээс сургалтын менежер өөрийн биеэр  ирж авна.
Гурвын даваа
Хотод
2015 оны 05 сарын 6-ны өдөр олимпиадын III давааны сэдэв авсан багш нар хуваарийн дагуу тухайн сургууль дээр очиж, олимпиадыг аваад,  материалыг битүүмжлэн  НБГ-ын бага боловсрол хариуцсан мэргэжилтэнд авчирч өгнө.
Олимпиадын III давааны сэдвийг  2015 оны 05 сарын 06-ний өдрийн 09 цагаас  НБГ-ын
бага боловсрол  хариуцсан мэргэжилтнээс  өөрийн анги нь III  шатанд шалгарсан багш нар ирж авна



ХОЁР. ОЛИМПИАДЫН  ДҮН ГАРГАХ, ШАГНАЖ УРАМШУУЛАХ

2.1  Олимпиадын  комиссыг  НБГ-ын  даргын  тушаалаар  томилно.
2.2  Олимпиадад  оролцогчдын  материалыг засах, дүгнэх ажлыг  НБГ-аас  гаргасан зааврын  
  дагуу олимпиадын комисс үнэлж дүгнэнэ.
2.3 Гурвын давааны дүн мэдээг нэгтгэж, 85%-аас дээш  дүгнэгдсэн  анги хамт олныг  монгол 
хэлний  “Зөв сайхан бичигтэн анги”-аар шалгаруулж  “Батламж” олгоно.





ОЛИМПИАДЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

0 comments:

Post a Comment