Wednesday, February 25, 2015

НИЙСЛЭЛИЙН ЕБС-ИЙН Y АНГИУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХ ЧАНАРЫН ШАЛГАЛТЫН УДИРДАМЖ

                                                                      БАТЛАВ.
НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН
ДАРГА.........................../Ц.ОТГОНБАГАНА/

НИЙСЛЭЛИЙН  ЕБС-ИЙН Y АНГИУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХ
ЧАНАРЫН ШАЛГАЛТЫН  УДИРДАМЖ
2015.02.24
ЗОРИЛГО
Бага боловсрол төгсөгчдийн сургалтын  чанар хүртээмжийн  үр  дүнг   хүүхэд бүрийн  сурах чадвар,  сурлагын ахицаар  тооцох  замаар багшийн ажлыг бодитой үнэлэхэд  чиглэнэ.

НЭГ.  ХАМРАХ ХҮРЭЭ
1.1    Чанарын шалгалтад  нийслэлийн төрийн өмчит  ерөнхий боловсролын  сургуулийн 5-р ангийн  бүх  бүлэг  анги хамт олноороо оролцоно.

ХОЁР. ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
2.1  Чанарын  шалгалтын  комиссыг  НБГ-ын даргын тушаалаар томилно.
2.2  Шалгалтад орж  буй сургууль дээр захирлын тушаалаар батлагдсан комисс ажиллана.
2.3  Чанарын  шалгалтыг  монгол хэл,  математикийн  хичээлээр  2 үе шаттай зохион байгуулна.

Үе шат
Хаана болох
Зохион  байгуулалт
Хугацаа
Нэгдүгээр шат
Сургуульд
1.    5-р ангийн бүх  бүлэг  хамрагдана. 
2.    Шалгалтын  хугацаа 40 минут байх ба  заавар  аргачлалыг   суралцагчдад  тайлбарлахгүй.
3.    Шалгалтыг  монгол хэл, математикийн хичээлээр  авах   ба  дундаа 20 минут завсарлана. 
4.    Шалгалтыг  сургуулийн  комисс авах  бөгөөд анги удирдсан багш ажиглагчаар  оролцоно.
5.    Шалгалтын  материалыг  засагч  багш нар зааврын дагуу тойргоор засна.
6.    Шалгалтын  дүнг  нэгтгэн  тухайн өдөртөө цаасаар болон  электрон хэлбэрээр  НБГ-ын бага боловсрол хариуцсан мэргэжилтэнд өгнө.
7.    Дүн мэдээг  хүснэгт -1, 2  загвараар гарган  ирүүлнэ.
8.    Дүн мэдээг магадлан шалгаж, хоёрдугаар шатанд орох анги бүлгийг тодруулан веб сайтаар зарлана.

Шалгалтын  сэдвийг  2015 оны 03 сарын 03-ны өдрийн 8:00 цагт  НБГ-ын 505 тоот өрөөнөөс сургалтын менежерүүд ирж  авна. 2015 оны  03 сарын 03-ны өдөр  10:00 цагт монгол хэлний,  2015 оны 03 сарын 3-ний  өдөр 11:00 цагт математикийн шалгалтыг  авна. 
Хоёрдугаар шат
Хотод
1.    I шатнаас шалгарсан сургууль,  бүлгийн судалгааг НБГ-ын  даргын  тушаалаар  батлагдсан  ажлын  хэсэгт  заавар  өгч   хуваарилна.
2.    Шалгалтын  сэдвийг   НБГ-аас томилогдсон төлөөлөгч   тухайн  сургууль дээр  авч  очно.
3.    Шалгалтыг  монгол хэл, математикийн хичээлээр  авах   ба  дундаа 20 минут завсарлана. 
4.    Шалгалтын материал дээр ямар ч нэр хаяг тавихгүйгээр  битүүмжилнэ.
5.    Битүүмжилсэн материалыг   НБГ-ын комисст хүлээлгэн өгнө.
6.    НБГ  материалыг  кодлон хүлээж авах  бөгөөд  кодыг  битүүмжилнэ.
7.    Шалгалтын  битүүмжилсэн  материалыг  НБГ дээр  сургуулийн төлөөлөлтэй ажлын хэсэг зааврын дагуу  тойргоор  засаж   дүгнэнэ.


2015.05.11


2015.05.12  8:00 цаг

Монгол  хэл  2015.05.12  10:00 цаг
Математик  2015.05.12  11:00 цаг
 

2015.05.12  1230 цаг



2015.05.12

Шалгалтын   үеийн  дэг

1.    Сургуулийн комисс нь шалгалт авах танхим, хувилах машин, цаас, шохой бусад шаардлагатай хэрэгслийг урьдчилан бэлтгэж, шалгалтын  орчин бүрдүүлсэн байна.
2.    Тухайн  сургуульд томилогдсон төлөөлөгч нь  сургуулийн комиссын гишүүдийн хамт шалгалтын сэдвийн битүүмжлэлийг шалган задалж,  дугтуйг  задалсан өрөөнд  сэдвийг сурагчдын тоогоор хувилна.
3.    Шалгалтын сэдэв  задлах, хувилах, шалгалтын явц  болон материал битүүмжлэхэд тэмдэглэл хөтөлнө.
4.    Шалгалтын  хугацаа 40 минут байх ба  суралцагчдад  ямар  нэгэн тайлбар,  заавар  өгөхгүйгээр  хүүхдийн  тоогоор  сэдвийг  тараан өгч   эхлүүлнэ. 
5.    Сурагчийн бичгийн ажилд хаяг нэр тавихгүй.
6.    Шалгалтад  анги удирдсан багш ажиглагчаар  оролцох ба шалгалтын дэгийг зөрчсөн тохиолдолд сануулга өгнө. Хэрэв анги удирдсан багш зөрчлийг давтан гаргавал ангиас гаргах ба дараагийн шалгалтад ажиглагчаар оролцуулахгүй.
7.    Шалгагч  багш сургуулийн  комиссын  төлөөлөгчийг  байлцуулан  шалгалт  авч, сурагчдын материалыг битүүмжилнэ.

ГУРАВ. ЧАНАРЫН  ШАЛГАЛТЫН   ДҮН  ГАРГАХ, ШАГНАЖ УРАМШУУЛАХ

3.1   Үнэлгээг   гаргахдаа  засагч  багш нарын  төлөөллийг  байлцуулан  нийслэлийн комисс дүнг  нэгтгэн  монгол хэл  математикийн хичээлийн  чанарын индексийн  үзүүлэлтээр  эрэмбэлж,  дүнг  гаргана.
3.2  Шалгалтын комисс  бүх  бүлгийг индексийн  үзүүлэлтээр эрэмбэлж,  эхний   бүлгүүдийг   шалгаруулна.
3.3  Дүнг   НБГ-ын  удирдлагын зөвлөлд танилцуулан  шийдвэр  гаргуулна.
3.4   Y ангийн  эхний  ... бүлгийг   “Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэх  журам”-ын дагуу шагнаж  урамшуулна.



НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

0 comments:

Post a Comment