Wednesday, March 25, 2015

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН БОЛОН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ МЭДЭЭЛЭЛ, ӨГӨГДСӨН ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН БОЛОН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ МЭДЭЭЛЭЛ, ӨГӨГДСӨН ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ
2015 оны 03 дугаар сарын 24-25
            Нийслэлийн боловсролын салбарын удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2015 оны 03 дугаар сарын 25-ны 16,00 цагаас, Чингэлтэй дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 09,00 цагт тус тус зохион байгуулагдаж, дээрх зөвлөгөөнүүдэд дараах мэдээлэл хийгдэж, тодорхой үүрэг чиглэл өгснийг Танд хүргүүлж байна. Үүнд:
1.    Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2016 онд хийгдэх ажлын саналыг иргэдээс авах санал асуулга зохион байгуулагдаж байна.
·         3 дугаар сард санал асуулга авах үйл ажиллагаа
·         4 дүгээр сард нэгтгэх, эрэмбэлэх ажил
·         5 дугаар сард дүүргийн ИТХ-аар асуудал хэлэлцүүлж батлуулах
Дээрх саналд өөрийн байгууллагад авах дэмжлэгийг хорооны эцэг эхчүүдээр дамжуулж уламжлахад санаачилгатай ажиллах
2               .    Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/97 дугаар захирамжийн хэрэгжилт хангалтгүй байна. Замын хөдөлгөөний осол, гэмт хэрэг, зөрчил буурахгүй байгаад анхаарч, сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангаж ажиллах нь зүйтэй.
·    School police” аяны үйл ажиллагааг чанаржуулах
·  “Цацруулагчтай цүнх” зорилтот ажлын үр дүнг сайжруулж, бага дунд ангийн түвшинд хамрагдалтыг нэмэгдүүлэх
·    Сургууль, цэцэрлэгийн орчмын замын тэмдэг тэмдэглэгээг нэмэгдүүлэх гэх мэт
3                  .     Ой хээрийн түймэр, шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажилд улс даяар                анхаарал хандуулж, шат шатандаа үүрэг чиглэл өгч, бэлэн байдалд ажиллаж байна.
· Сургууль, цэцэрлэг бүр байгууллагынхаа гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу томилгоот бүрэлдэхүүнээ чадваржуулах, сургах, мэдээ мэдээлэлтэй байхад анхаарах
·    Эрдэмтдийн судалгаагаар энэ жил олон жилийн дунджаас усны түвшин нэмэгдэх магадлалтай тул үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажилд анхаарах, байгууллагын дээвэр, хаалга цонхны бэхэлгээ, чанарыг сайжруулах
4.    Хаврын тохижилт, өнгөрсөн жилийн ногоон байгууламжийн арчлалт тордолгоонд дахин анхаарах
·         Цэнэг усалгааг одооноос хийж, арчлалт хамгаалалтаа нэмэгдүүл
·         Бүх нийтээр мод тарих өдрийн зохион байгуулалтыг одооноос ханга
·         Дүүргийн Дотоод аудитын албанаас ногоон байгууламжтай холбоотой мониторинг хийгдэнэ. Дэд бүтэц, тохижилтын хэлтсээс заавар зөвлөгөө өгч ажиллана.
5. 2015 онд нийслэлд төвлөрсөн 4 том арга хэмжээ зохион байгуулагдахаар төлөвлөсөн. Үүний нэг нь Даншиг наадам. Мөн нийслэлийн төвийн томоохон замуудын доогуурх дулааны шугамууд засварлагдаж зам хаагдана. Иймээс төрийн албан хаагчдыг амраахгүй байх бодлого баримтална.
6. 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 16,00 цагаас улс даяар Зарлан мэдээллийн дохио өгч газар хөдлөлтийн үеийн бэлэн байдлыг шалгах сургуулилт хийгдэнэ. Сургууль, цэцэрлэг бүр үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, мэдээ мэдээллээ солилцох
7          . 2015 оны 1 дүгээр улирлын тайлан, нийслэл, дүүргийн нийгэм эдийн засгийн зорилтуудын биелэлтэд шинээр санаачлан хийсэн, бүтээлч ажлуудаа тусгуулах
8          . Боловсролын салбарын системд ороогүй суралцагчдыг ”Сургуульд нэмэгдсэн үйлдэл”- ээр хийгдэх болсныг анхаарна уу. /Сургууль нь сурагчийн шалтгаан, тайлбарыг Боловсролын хэлтэст албан тоотоор хүргүүлнэ./
Нэмэгдсэн сурагчийг доорх шалтгаанаас сонгож оруулна. Үүнд: 
·         Өөр сургуулиас шилжиж ирсэн
·         Завсардагчаас орж ирсэн
·         Системд бүртгэгдээгүй хоцорсон
·         Бусад
Боловсролын баримт бичгийн захиалгыг 2015 оны 4 дүгээр сарын 2-ны байдлаар захиалах тул төгсөх ангийн (9, 12-р ангимэдээллийг дээрх хугацаанаас өмнө үнэн зөв оруулахыг анхаарч ажиллана уу.




ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС

0 comments:

Post a Comment