Гамшгийн
аюулын тухай Зарлан мэдээллийн дуут
дохиогоор
ажиллах тухай
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны
11 дүгээр сарын 30-ны өдрийн “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэл дамжуулах
журам” 339 дүгээр тогтоолоор жил бүрийн 03 дугаар сарын 4 дэх долоо хоногийн Пүрэв
гаригийн 16.00 цагт улс орон нутгийн хэмжээнд Гамшгийн аюулын дохиогоор ажиллах
дадлага сургууль явуулдаг. Иймд:
Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй төрийн захиргааны болон
төрийн бус байгууллага, хүн олноор цугларах үзвэр үйлчилгээний газар,
худалдааны төв, их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль цэцэрлэг,
хороод, аж ахуй нэгж байгууллагууд Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор
ажиллаж 2015 оны 03 сарын 26-ний өдрийн 17:00 цагт дүүргийн Онцгой байдлын
хэлтэст илтгэх хуудсаар хүргүүлэх шаардлагатай.
-
Зарлан мэдээллийн дохиогоор Аюулгүй бүс рүү гарахдаа анхаарах зүйлс:
Гүйхгүй
Зогсохгүй
Эргэж буцахгүй
Хоорондоо шүргэлцэхгүй гэсэн зарчмыг биелүүлж нэгдсэн бүртгэл хөтөлнө.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС
0 comments:
Post a Comment