Tuesday, September 9, 2014

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ, АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ “ СПОРТ НААДАМ-2014” ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ



ТӨСӨЛ
 
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ, АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ
“ СПОРТ НААДАМ-2014”  ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

Нэг. Зорилго:
           Монгол улсын “Биеийн тамир спортын тухай“ хууль, Засгийн газрын 2009 оны 05 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн багш ,  ажилтан , албан хаагчдын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх , ажлын уялдаа холбоог сайжруулахад оршино. 

Хоёр. Зохион байгуулагдах хугацаа:

             Тэмцээн 2014 оны 09 дүгээр сарын 11-14 -нд зохион байгуулагдана.

Гурав.Техникийн зөвлөгөөн бүрдүүлэх материал:

Цэцэрлэгийн багш, ажилтан, албан хаагчдын техникийн зөвлөгөөн 2014 оны 09 дүгээр сарын 10-ны 13,00 цагаас, сургуулийн багш, ажилтан, албан хаагчдын техникийн зөвлөгөөн 09 дүгээр сарын 10-ны өдрийн 13,00 цагаас 50 дугаар сургуулийн урлаг зааланд болно.

Бүрдүүлэх материал:
                                         -  Нийгмийн даатгалын дэвтэр
                                         -  Цалингийн цэс
                                         - Ажлын үнэмлэх
                                        -  Тамга тэмдэг  бүхий багийн мэдүүлэг

Дөрөв.Тэмцээн явагдах газар, тэмцээний төрөл, багийн бүрэлдхүүн:

Төрөл
Хугацаа
Явагдах газар
Тэмцээнд оролцох багийн тоо
СУРГУУЛЬ
1
Ширээний теннис
IX/12
Оч ширээний теннисний клуб
Эр 1, Эм 1
2
Зуун буудалт даам
IX/13
Эр24-р сургууль,
Эм 5-р сургууль
Эр 1, Эм 1
3
Шатар
IX/13
Эр24-р сургууль,
Эм 5-р сургууль
Эр 1, Эм 1
4
Волейбол
IX/13
Эр24-р сургууль,
Эм 5-р сургууль
Эр 8, Эм 8
5
Сагсан бөмбөг
IX/14
Эр24-р сургууль,
Эм 5-р сургууль
Эр 7, Эм 7
6
Үндэсний бөх
IX/11
17-р сургуулийн зааланд
3 бөх
ЦЭЦЭРЛЭГ
1
Ширээний теннис
IX/13
57-р сургууль
Эр 1, Эм 1
2
Зуун буудалт даам
IX/13
57-р сургууль
Эр 1, Эм 1
3
Шатар
IX/13
57-р сургууль
Эр 1, Эм 1
4
Волейбол
IX/13
57-р сургууль
Эмэгтэй  8


Тав.Шагнал урамшуулал:

           Тэмцээний төрөл тус бүрт 1,2,3 дугаар байр эзлүүлэн медаль, өргөмжлөл, мөнгөн  шагнал, нийлбэр дүнгээр 1,2,3 дугаар байр эзлүүлж Цом, медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.
  


 БИЕИЙН ТАМИР, СПОРТ ХОРОО

0 comments:

Post a Comment