БАТЛАВ.
ЗАСАГ ДАРГА Д.ГАНБОЛД
НИЙСЛЭЛИЙН
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 2014 ОНЫ БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА, БАГШ,
АЖИЛТАН ШАЛГАРУУЛАХ УДИРДАМЖ
Нийтлэг үндэслэл
Монгол Улсын
Засгийн газрын 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар Монголын
багш нарын өдрийг 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн Дэлхийн багш нарын өдөр
болох 10 дугаар сарын 05-ны өдөр тэмдэглэхээр шийдвэрлэсэн.
Дүүргийн ерөнхий
боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын сургалтын
орчин нөхцлийг сайжруулан, хүүхэд бүр сурч хөгжих таатай орчинг бүрдүүлж, боловсролын
чанарын шинэчлэлийг эрчимжүүлэхэд боловсролын удирдах ажилтан, багш, ажилтан
нэг бүрийн идэвхтэй, бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, боловсролын салбар
Чингэлтэй дүүргийн тэргүүлэх салбар байсаар ирсэн.
Зорилго
Бүтээлч
сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, шийдвэр гаргах, хамтран ажиллаж, амьдрах, насан
туршдаа суралцах чадвартай, үндэсний хэл, соёл, ёс, уламжлалаа эрхэмлэдэг
иргэдийг төлөвшүүлэх чиглэлд сургалтын технологи, арга зүйгээ шинэчлэн
сайжруулж, хүүхэд нэг бүрээ хөгжүүлсэн багш, удирдлага, ажилтнуудыг шагнан
урамшуулахад энэхүү ажлын зорилго оршино.
Зорилт: Дүүргээс дэвшүүлэн тавьсан зорилго, чиглэлд тууштай
ажиллаж, нийт ажлын үзүүлэлтээрээ
ахисан түвшинд шалгагдсан төрийн өмчийн 1 сургууль, 1 цэцэрлэг, төрийн бус
өмчийн 1 сургууль, 1 цэцэрлэг болон амжилт бүтээлтэй, идэвх санаачилгатай
ажилласан онцлох 9 хүнийг тодруулж, урамшуулан дэмжиж, алдаршуулна.
· Байгууллага,
хамт олон-4
· Багш-5
· Удирдах
ажилтан-2
· Ажилтан,
албан хаагч-2
Хамрах
хүрээ: Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн
өмчийн 14 сургууль, 21 цэцэрлэг, төрийн бус өмчийн 9 сургууль, 25 цэцэрлэгийн
1400 багш, удирдлагыг хамруулна.
Шалгаруулалтын
хугацаа: 2014 оны 09 дүгээр сарын 20-30
·
Сургууль, цэцэрлэг бүрийг 2013-2014 оны хичээлийн жилийн
ажлын үзүүлэлт, хөндлөнгийн болон өөрийн үнэлгээгээр эрэмбэлж, дараалалд
оруулан өндөр үнэлгээтэй сургууль, цэцэрлэгүүдийг 2014 оны 09 дүгээр сарын
20-ноос 25-ны хооронд, Ажлын хэсэг, Засаг даргын зөвлөлд танилцуулж, шийдвэрлүүлнэ.
·
Нэр дэвшигчдийн материалыг 2014 оны 09 дүгээр сарын 15-ны
өдөрт багтаан Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэст хүлээн авна. Сургууль,
цэцэрлэгүүд номинаци бүрт 1 хүнийг шалгаруулж, нэр дэвшүүлнэ.
·
Дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын
хэсэг 2014 оны 09 дүгээр сарын 15-наас 20-ны өдрүүдэд материалтай танилцаж,
эхний 3 материалыг дүүргийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ.
Номинаци
·
Шилдэг байгууллага, хамт олон-4
ü
Төрийн өмчийн сургууль, цэцэрлэг
ü
Төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэг
·
Байгалийн ухааны шилдэг багш-1
ü
Математик, хими, биологи, газарзүй, физик, мэдээлэл зүй
·
Нийгмийн ухааны шилдэг багш-1
ü
Монгол хэл, уран зохиол, гадаад хэл, нийгмийн тухай
мэдлэг, монголын түүх, иргэний боловсрол
·
Гоо зүйн шилдэг багш-1
ü
Дуу хөгжим, биеийн тамир, технологи
·
Бага ангийн багш-1
·
Цэцэрлэгийн багш-1
·
Удирдах ажилтан-2
ü
Захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан
ü
Эрхлэгч, арга зүйч
·
Ажилтан, албан хаагч-2
ü
Үйлчилгээний ажилтан: туслах багш, үйлчлэгч, манаач,
жижүүр, слесарь, цахилгаанчин, туслах тогооч, угаагч, бэлтгэгч
ü Ажилтан:
нягтлан, нярав, тогооч, эмч, архив-бичиг хэрэг
Шалгуур
үзүүлэлт
· Шилдэг
байгууллага
1. 2013-2014
оны хичээлийн жилийн индексээр үнэлсэн үнэлгээ
2. 2013-2014
оны хичээлийн жилийн тайлангийн хурлын үнэлгээ
3. 2013-2014
оны хичээлийн жилийн хамт олны үнэлгээ
4.
Сургууль /цэцэрлэг/-ийн түвшинд бүрдүүлсэн сургалтын сайн
технологийн сан, түүний баяжилт, ашиглалт, түгээн дэлгэрүүлсэн байдал
5.
1, 3 дугаар улирлын багш нарын өөрийн үнэлгээ, 2, 4
дүгээр улирлын сургууль /цэцэрлэг/-ийн үнэлгээний харьцууалт, ахисан түвшин
6.
Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх чиглэлээр санаачлан
хэрэгжүүлж буй шинэлэг ажлууд
7.
Ногоон байгууламж, гадна тохижилтын ажил
· Шилдэг
багш
1.
Индексээр үнэлсэн үнэлгээ нь байгууллага, хамт олонд
хүлээн зөвшөөрөгдсөн байх;
2.
2 буюу түүнээс дээш тооны сургалтын сайн технологи, арга
зүйг боловсруулан сургалтад нэвтрүүлж, сургууль /цэцэрлэг/, бүс, дүүргийн
түвшинд түгээн дэлгэрүүлсэн байх;
3.
Хүүхэд нэг бүрийн сургалтын чанар, хөгжил төлөвшилд ахиц
гаргаж, 1, 3 дугаар улирлын өөрийн үнэлгээ нь 2, 4 дүгээр улирлын сургуулийн
үнэлгээгээр ахисан түвшинд үнэлэгдсэн байх;
4.
Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх чиглэлээр санаачлан
хэрэгжүүлж буй шинэлэг ажлууд;
· Шилдэг
удирдах ажилтан
1.
2013-2014 оны хичээлийн жилийн индексээр үнэлсэн
үнэлгээнд тухайн нэр дэвшигчийн хариуцсан ажлуудын үнэлгээ
2. 2013-2014
оны хичээлийн жилийн тайлангийн хурлын үнэлгээ
3. 2013-2014
оны хичээлийн жилийн хамт олны үнэлгээ
4.
2 буюу түүнээс дээш тооны сургалтын сайн технологи, арга
зүйг боловсруулан сургалтад нэвтрүүлж, түгээн дэлгэрүүлсэн байдал
5.
Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх чиглэлээр санаачлан
хэрэгжүүлж буй шинэлэг ажлууд
· Ажилтан
албан хаагч
1.
2014 онд шинээр санаачлан хэрэгжүүлсэн ажил, амжилт
гаргаж үнэлэгдсэн бүтээлүүдийн жагсаалт
2. Ажлын
тогтвор суурьшил, нийт хамт олны үнэлгээ
Бүрдүүлэх
материал
·
Сургууль, цэцэрлэг бүрийн 2013-2014 оны хичээлийн
индексийн үнэлгээ, тайлангийн хурлын үнэлгээ, өөрийн үнэлгээг гаргаж, өндөр
үнэлгээтэй байгууллага хамт олныг Ажлын хэсэг, Засаг даргын зөвлөлийн хуралд
танилцуулж, шийдвэрлэнэ.
· Шилдэг багш
1. Байгууллагын
дэмжсэн бичиг
2. Ажил
байдлын тодорхойлолт
3.
Индексээр үнэлсэн үнэлгээ, сургуулийн түвшинд багш нарт
танилцуулж, баталгаажуулсан гарын үсэгтэй материал
4.
2 хүртэлх сургалтын шилдэг /сайн/ технологи, арга зүй
/файлаар байж болно/
5.
2013-2014 оны хичээлийн жилийн 2, 4 дүгээр улиралд
сургуулиас /цэцэрлэг/ тухайн багшийн ажлыг үнэлсэн үнэлгээ /ахисан түвшний/
· Удирдах
ажилтан
1. Байгууллагын
дэмжсэн бичиг
2.
Ажил байдлын тодорхойлолт
3.
Индексээр үнэлсэн үнэлгээ /сургуулийн үнэлгээ, өөрийн/
4.
Тухайн удирдлагын санаачлан боловсруулж, нэвтрүүлсэн 2
хүртэлх сургалтын шилдэг /сайн/ технологи /файлаар байж болно/
5.
Хамт олны үнэлгээ /Боловсролын хэлтсээс/
· Ажилтан
1. Байгууллагын
дэмжсэн бичиг
2. Ажил
байдлын тодорхойлолт
3.
2014 онд шинээр санаачлан хэрэгжүүлсэн ажил, амжилт
гаргаж үнэлэгдсэн бүтээлүүдийн жагсаалт
4. Хамт олны
санал
Шагнал,
урамшуулал
· Байгууллага
ü
Дүүргийн Засаг даргын хүндэт өргөмжлөл
ü
Дагалдах шагнал /төрийн өмч/
· Хувь хүн
ü
Дүүргийн Засаг даргын хүндэт өргөмжлөл
ü
Дагалдах шагнал
БОЛОВСРОЛЫН
ХЭЛТЭС
0 comments:
Post a Comment