Tuesday, September 9, 2014

МОНГОЛЫН БАГШ НАРЫН БАЯР, НИЙСЛЭЛИЙН 375 ЖИЛИЙН ОЙГ УГТСАН“БАЙГАЛИЙН УЯНГА” ЯРУУ НАЙРГИЙННААДМЫН УДИРДАМЖ



ТӨСӨЛ
МОНГОЛЫН БАГШ НАРЫН БАЯР, НИЙСЛЭЛИЙН 375 ЖИЛИЙН ОЙГ УГТСАНБАЙГАЛИЙН УЯНГА ЯРУУ НАЙРГИЙННААДМЫН УДИРДАМЖ

2014 оны 09 дүгээр сарын 01
ЗОРИЛГО:
Монголын багш нарын баяр, Нийслэлийн 375 жилийн ойг угтан  Дэлхийд ховорхон заяатай Нүүдэлчин ард түмний соёл иргэншлийн бие даасан хэв маяг болсон хүн, мал, байгаль гурвын цагирган холбоонд суурилсан Монголын уламжлал ёс заншил, өв соёл, аж байдал ахуй амьдрал, эх дэлхийгээ хайрлах сэтгэлгээг ирээдүйн Монголын иргэн болсон хүүхэд залуучуудад сурталчлан таниулах, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор “БАЙГАЛИЙН УЯНГА” яруу найргийн уралдааныг зохион байгуулж байна.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
v  Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар
ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
v  Боловсролын хэлтэс
v  Соёлын төв  
ХУГАЦАА:Материал хүлээн авах:
1.      Оролцогчид материалаа 2014 оны 09 дүгээр сарын 23-ны доторНийгмийн хөгжлийн хэлтэст ирүүлнэ
ЯРУУ НАЙРГИЙН УРАЛДААНЫ НАСНЫ АНГИЛАЛ:
1.    Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид
2.    Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, албан хаагчид
            ШАЛГАРУУЛАЛТ:
2014 оны 09 дүгээр сарын 26 өдөр 15 цагаас Чингэлтэй дүүргийн 1 хороо дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд болно.   
ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ:
Шалгаруулалт 3 үе шаттайгаар явагдана. Мэргэжлийн яруу найрагчид шүүн явуулна.
Нэгдүгээр шат:
1.      Эхний шатны шалгаруулалтын сургууль дээр зохион байгуулан хүүхдийн насны ангилалд шалгарсан 2 сурагч
2.      Байгууллага тус бүрээс 1 оролцогчийг дараагийн шатанд оролцуулна.
Хоёрдугаар шат:
1.    2-р  шатны шалгаруулалтанд оролцогчид шүлгээ уншина
Шүүгчид 3 дахь шатанд шалгарсан яруу найрагчдыг тодруулна.
Гуравдугаар шат:
1.    3-р шатанд шалгарсан яруу найрагчид шүлгээ уншина.
Дөрөвдүгээр шат:           
1.    Шалгарсан яруу найрагчид шүүгчдийн зүгээс бэлтгэсэн сэдвээс сугалан  шүлэг зохион уншина
2 насны ангилал тус бүрд 1-3 шалгаруулна.
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ЖУРАМ:
  Шүлгийг /А4 цаасан, Аrial Mon, бичгийн хэмжээ 12/
Яруу найрагч нь өөрийн урын сангаас 3-н шүлгээр оролцоно.
Зохион байгуулагчдын зүгээс бэлтгэсэн сэдвээр 1 шүлэг зохионо.

Удирдамж боловсруулсан:                      Я.Орломсүрэн /НХХ-ийн ахлах мэргэжилтэн/

0 comments:

Post a Comment