Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/399 тоот захирамжаар батлагдсан
“Нийслэлийн ерөнхий боловсрлын сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэх
журам”-ыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах зөвлөмж
Энэхүү журмыг хэрэгжүүлэхдээ 2013-2014 оны хичээлийн жилийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг үндэслэн
дүгнэх юм. Журмын хавсралтаар баталсан шалгуур үзүүлэлтийг багш , хамт олон
сайтар судлан үнэлгээ дүгнэлтийг
шударга, үнэн зөв нээлттэй ил тод зохион байгуулна. Үнэлгээний мэдээ
тайлангаа цахим болон, цаасаар хугацаанд нь ирүүлснээр дараагийн магадлах
шалгалтад орох боломжтой.
Хугацаа: 2014 оны 9-сарын 20 оос 2014
оны 10-сарын 8
Зохион байгуулалт:
1. Багш, шалгуур үзүүлэлтийн дагуу өөрийгөө үнэлнэ.
2. Сургууль, сургалтын чанар хүртээмжийн үр
дүнг магадлах ажлын хэсэг байгуулан, захирлын тушаалаар баталгаажуулан
ажиллуулна.
3. Магадлах ажлын хэсэг 2014 оны 09-сарын 27-ны дотор
сургууль дээрээ шалгуур үзүүлэлтийн дагуу тухайн багшийн ажлын үнэлгээг магадлан
баталгаажуулж, дүнг багш
нартаа танилцуулна.
4. Сургуулиуд багш бүрийн ажлыг шалгуур үзүүлэлт тус бүрээр дүгнэж нийлбэр оноог гарган, дүүргийн Боловсролын
хэлтэст 2014 оны 09-сарын 30-ны дотор албан бичгээр болон цахимаар өгнө.
5. Боловсролын хэлтэс сургуулиудын дүнг
нэгтгэж 2014 оны 10-сарын 2-ны дотор Боловсролын газарт албан бичгээр болон
цахим хэлбэрээр өгнө.
6. Боловсролын газар 2014 оны 10-сарын 6 -наас 2014 оны 10-сарын
8-ны хооронд ажлын хэсэг байгуулан магадална. /Тухайн
сургуульд анхны жилдээ ажиллаж байгаа багш дүгнэгдэхгүй. Дүгнэгдээгүй багш
нарын нэрсийг дүгнэгдсэн багш нарын нэрсийн хамт шалтгааныг нь бичиж ирүүлнэ/
7. Боловсролын газрын Сургалт арга зүйн
хэлтэс 2014 оны 10-сарын 9-ны дотор
нэгдсэн дүнг гаргаж, Боловсролын газрын удирдлагын зөвлөлд танилцуулна.
НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР
0 comments:
Post a Comment