Thursday, May 5, 2016

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН МОНГОЛ БИЧГИЙН БИЕ ДААСАН ҮЗЭСГЭЛЭН ГАРЛАА

2015-2016 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиуд үндэсний бичиг үсгээ түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх, хүүхэд багачуудыг үндэсний бичиг үсгээрээ бахархах, суралцах, авьяас чадварыг нь нээн хөгжүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажлуудынхаа нэгдсэн тайланг  хүүхдийн номын өргөөнд үзэсгэлэнгээр гаргаж иргэд олон нийтэд сурталчиллаа.
Үзэсгэлэнд энэ хичээлийн жилд зохион байгуулагдсан “Миний өв соёл-Монгол бичиг мину”, “Эх орон тусгаар тогтнол”, “Ургийн бичиг”, “Мөнх тэнгэрийн зарлиг” уралдааны шилдэг бүтээлүүдээс гадна  монгол бичгийн болон дүрслэх урлагийн дугуйлангийн сурагчдын 160 гаруй шилдэг бүтээлүүд тавигдаж олны хүртээл болсон.
Мөн Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдын бийрээр бичсэн “Монголын нууц товчоо” бүтээлийг хүүхдийн номын өргөөнд гардуулан өгөх ёслолын үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. 


0 comments:

Post a Comment