Thursday, May 5, 2016

ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛЫН ӨДӨР




Үндэсний бичиг соёлын өдрийг тохиолдуулан үндэсний хэл соёлоо дээдлэх,  бахархах, түүнийг өвлүүлэн үлдээх, эх оронч хүмүүжил олгох зорилгоор зохион байгуулсан ажлуудынхаа үр дүнг төрийн захиргааны байгууллага, олон нийтэд нээлттэй танилцуулах арга хэмжээг Чингэлтэй дүүргийн хүүхдийн номын өргөөнд зохион байгууллаа
Тус арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Д.Ганболд, дүүргийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Ж.Эрдэнэбат, дүүргийн Засаг даргын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, ЗДТГ-ын дарга А.Дамцагдорж болон хэлтэс албадын дарга нар, хороодын Засаг дарга нар, ЕБС-ийн захирал, нийгмийн ажилтан, номын санч нар оролцлоо.
 Арга хэмжээний үеэр дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очирын “Монгол улсын түүчээ ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ ЧИНГЭЛТЭЙЧҮҮД” илтгэл нь олны анхаарлыг ихэд татлаа. ЕБС-ын багш сурагчид дүүргийн удирдлагуудад болон хэлтэс албадын дарга нар, хороодын Засаг дарга нарт  зүйр цэцэн үгийн дээжис, калиграф урлагийн төрлөөр бичсэн монгол бичгийн бүтээлийг гардууллаа.
Мөн Босоо монгол бичгийг хүүхэд багачууд олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх үйлсэд хамт олноо манлайлан оролцож байгаа 37 дугаар сургуулийн захирал Х.Батболд, 72 дугаар сургуулийн захирал Ц.Өлзийжаргал, 117 дугаар сургуулийн захирал Д.Сэсээр, 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ж.Баярсайхан, 33 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Мөнх-Амгалан, 74 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Д.Энхтуяа, 108 дугаар цэцэрлэгийн эрхлэгч П.Навчаа нарт “Тусгаар тогтнол цом”, 50-р сургуулийн МХУЗ-ын багш Ё.Жигмэд, 49-р сургуулийн МХУЗ-ын багш Д.Оролзод, 23-р сургуулийн МХУЗ-ын багш Н.Золжаргал, 50-р сургуулийн технологийн багш Б.Ганболд, 5-р сургуулийн багш Ц.Бадамдорж нарыг дүүргийн “Хүндэт тэмдэг”-ээр, 117-р сургуулийн Зураг-дизайны багш Б.Нямсүрэнг дүүргийн “Хөдөлмөрийн алдар” медалиар тус тус шагнаж урамшууллаа.  
Мөн энэ хичээлийн жилд ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан ажилласан 5, 50, 72, 117 дугаар сургуулиудын технологийн кабинетыг сүүлийн үеийн UNIMAT төхөөрөмжөөр шагнаж урамшуулахаар болж БАТЛАМЖ-ийг гардуулан өглөө.

0 comments:

Post a Comment