Monday, May 16, 2016

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР БАЙГУУЛАГДСАНЫ 85 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ ЦЭЦЭРЛЭГИЙН ТОГООЧ НАРЫН УР ЧАДВАРЫН АНХДУГААР УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Нийслэлийн боловсролын газрын даргын
                                                                                2016 оны ....сарын ....-ны өдрийн .....
                                                                                         дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР БАЙГУУЛАГДСАНЫ 85 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ ЦЭЦЭРЛЭГИЙН ТОГООЧ НАРЫН УР ЧАДВАРЫН АНХДУГААР УРАЛДААНЫ УДИРДАМЖ
 Зорилго: Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн хоол хүнсний хангамж, чанар, аюулгүй байдлыг сайжруулах, салбарын мэргэжлийн боловсон хүчний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох
1.      Хамрах хүрээ:
Нийслэл төрийн өмчийн цэцэрлэг тус бүрээс 1 ахлах тогооч:
Баянгол дүүрэг:                 31 цэцэрлэг,   89 тогооч
Баянзүрх дүүрэг:               36 цэцэрлэг,   102 тогооч
Сүхбаатар дүүрэг:             32 цэцэрлэг,   75 тогооч
Сонгинохайрхан дүүрэг:   40 цэцэрлэг,  115 тогооч
Чингэлтэй дүүрэг:             24 цэцэрлэг,   57 тогооч
Хан-Уул дүүрэг:                25 цэцэрлэг,  56 тогооч
Налайх дүүрэг:                  7 цэцэрлэг,    18 тогооч
Багануур дүүрэг:               7 цэцэрлэг,    24 тогооч
Багахангай дүүрэг:            2 цэцэрлэг,    7 тогооч нийт 204 тогооч

2.       Зохион байгуулах:
Ерөнхий зохион байгуулагч:
-          Нийслэлийн боловсролын газар

Хамтран зохион байгуулагч:
-          ШУТИС, Үйлдвэрлэлийн Технологийн сургууль
-          Хоолзүй, шим судлалын Монголын нийгэмлэг
-          Монголын тогооч нарын холбоо

3.      Зохион байгуулагдах хугацаа:

1-р шат:
2016 оны 05 дугаар сарын 21
Нийт тогооч нараас онолын  мэдлэг шалгах сорил авна.

2-р шат
2016 оны 05 дугаар сарын 28
Онолын шалгалтад авсан оноогоор эхний 40 хүртэлх байр эзэлсэн тогооч нар ур чадварын уралдаанд оролцох эрхтэй болно.

Жич: Онолын мэдлэгийн шалгалтад чиглэл өгөх сургалтыг 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Багшийн хөгжлийн ордны 2 давхарт 202 тоотод 15:00 цагт  зохион байгуулна /204 цэцэрлэгийн ахлах тогооч нар/

4.      Уралдааны төрөл :

1.Гэрийн даалгавар
-          Цэцэрлэгийн 7 хоногийн цэс, технологийн карт бэлтгэх / Илчлэг шим тэжээлийн тооцоо, материалын зардал зэрэг тооцоолсон байх/
-          Бэлтгэсэн цэснээс 1 өдрийн хоолийг бэлтгэн ирэх /Үүнд: зууш, үндсэн хоол, шөл, нарийн боов багтаасан байх/ -1650 төгрөгт багтаасан байна.
2.Олгосон материалаар хоол бэлтгэх
-        Зууш
-        Үндсэн хоол
-        Шөл

5.      Уралдааныг дүгнэх:
Төрөл тус бүрээр 1-100 хүртэлх оноогоор дүгнэх. Үүнд
-          Онолын мэдлэгийн оноо
-          Гэрийн даалгаварийн оноо
-          Олгогдсон материалаар /үндсэн хоол, зууш, шөл/ хоол бэлтгэсэн оноо

6.      Зохион байгуулагдах газар :
1-р шат:  ШУТИС-ийн хичээлийн 1-р байр 102 тоот өрөө 10:00 цагт эхэлнэ
2-р шат: ШУТИС-ийн хичээлийн 1-р байр, Хоол үйлдвэрлэлийн лаборатори 3 давхар,  336 тоот 09:00 цагт эхэлнэ

7.      Уралдааны шүүгч:
ШУТИС, ҮТС, Монголын тогооч нарын холбоо, Хоолзүй, шим тэжээлийн Монголийн нийгэмлэгийн  мэргэжилтэн, багш нар шүүгчээр ажиллана.
- М.Пүрэвжав /ШУТИС, ҮТС/
- Г.Энхтайван /ШУТИС, ҮТС/
- Ч.Санчир /Монголын тогооч нарын холбоо/
- Г.Цэцэнбаяр /Монголын тогооч нарын холбоо/
- Б.Цогзолмаа /Монголын тогооч нарын холбоо/
- Т.Эрдэнэчимэг / Хоолзүй, шим судлалын Монголын нийгэмлэг /
- Д.Ганболд/ Хоол зүй, шим судлалын Монголын нийгэмлэг/

8.      Уралдаанд оролцогч тогооч нарыг бүртгэх:
-  Иргэний үнэмлэх, 3Х4 хэмжээний зураг 2 хувь,
-  Тогоочийн мэргэжлийн үнэмлэххуулбарын хамт
-  Эрүүл мэндийн дэвтэр
-  Бүртгэлийн хураамж 15.000₮  төлсөн баримт
Хоол зүй, шим судлалын Монголын нийгэмлэгийн дансанд  /Голомт банк 1170000142 ХШСМ нийгэмлэг/ тушаасан байна.

9.      Уралдаанд ирэхдээ дараах зүйлийг бүрдүүлэн ирнэ:
1. Тогоочийн дүрэмт хувцас /малгай, хормогч, гарын алчуур г.м/
2. Тэмцээний төлбөр тушаасан баримт                                                                                                                        3. Хоол үйлдвэрлэлийн технологийн төрөлд  1 төрлийн зууш, 1 төрлийн шөл, 1 төрлийн үндсэн хоол хийлгэх тул ашиглах багаж хэрэгсэл зэргээ өөрсдөө бэлтгэж ирнэ.                                                                  /Хутга, заазуур, гампанз, газан плитка, хайруулын таваг, шөлний тогоо г.м/
10.  Уралдааны шагналын төрөл:

Нийлбэр дүнгээр тогооч нарыг байр эзлүүлэн шагнаж урамшуулна. Үүнд:
-          1-р байр 1 тогооч –Шилжин явах цом, алтан медаль, мөнгөн шагнал
-          2-р байр 2 тогооч - Мөнгөн медаль, мөнгөн шагнал
-          3-р байр 3 тогооч - Хүрэл медаль, мөнгөн шагнал

Тусгай байр 3 /Гэрийн даалгаврын оноог гол үзүүлэлт болгоно/



НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР 

0 comments:

Post a Comment