2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ

2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ

Friday, September 9, 2016

Sunday, May 29, 2016

ЕБС-ИЙН ЗАХИРАЛ, СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙН АНХААРАЛД ЯАРАЛТАЙ МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭХ ТУХАЙ

2016 оны УИХ, Нийслэлийн ИТХ-ын сонгуульд Мэдээлэл технологийн даамлаар ажиллах Ерөнхий боловсролын сургуулиудын мэдээлэл зүйн багш нарын судалгааг хавсралтын дагуу 2016-05-30-ны өдөр багтаан baatartsend@yahoo.com хаягаар ирүүлнэ үү.

Sunday, May 22, 2016

2016-2017 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЖУРНАЛ БОЛОН СУРАХ БИЧГИЙН ЗАХИАЛГА ИРҮҮЛНЭ ҮҮ.

1. 2016-2017 оны хичээлийн жилийн журнал захиалгыг дараах хүснэгтийн дагуу 2016-05-24-ны 15:00 цагаас өмнө ирүүлнэ үү.Жич: Цаасаар баталгаажуулж ирүүлэхийг анхаарна уу.
Энд дарж маягтыг татаж авна уу.

2.2016-2017 оны хичээлийн жилийн сурах бичгийн захиалгыг 1-12 дугаар ангийг 40 хувьд бодож ирүүлэх ба хүрэлцээтэй сурах бичгийг заавал нэмж захиалах албагүйг анхаарна уу. Сурах бичгийн захиалгыг 2016-05-25-ны 15:00 цагаас өмнө ирүүлнэ үү. Жич: Цаасаар баталгаажуулж ирүүлэхийг анхаарна уу.
Энд дарж маягтыг татаж авна уу.

Monday, May 16, 2016

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР БАЙГУУЛАГДСАНЫ 85 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ ЦЭЦЭРЛЭГИЙН ТОГООЧ НАРЫН УР ЧАДВАРЫН АНХДУГААР УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Нийслэлийн боловсролын газрын даргын
                                                                                2016 оны ....сарын ....-ны өдрийн .....
                                                                                         дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР БАЙГУУЛАГДСАНЫ 85 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ ЦЭЦЭРЛЭГИЙН ТОГООЧ НАРЫН УР ЧАДВАРЫН АНХДУГААР УРАЛДААНЫ УДИРДАМЖ
 Зорилго: Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн хоол хүнсний хангамж, чанар, аюулгүй байдлыг сайжруулах, салбарын мэргэжлийн боловсон хүчний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох
1.      Хамрах хүрээ:
Нийслэл төрийн өмчийн цэцэрлэг тус бүрээс 1 ахлах тогооч:
Баянгол дүүрэг:                 31 цэцэрлэг,   89 тогооч
Баянзүрх дүүрэг:               36 цэцэрлэг,   102 тогооч
Сүхбаатар дүүрэг:             32 цэцэрлэг,   75 тогооч
Сонгинохайрхан дүүрэг:   40 цэцэрлэг,  115 тогооч
Чингэлтэй дүүрэг:             24 цэцэрлэг,   57 тогооч
Хан-Уул дүүрэг:                25 цэцэрлэг,  56 тогооч
Налайх дүүрэг:                  7 цэцэрлэг,    18 тогооч
Багануур дүүрэг:               7 цэцэрлэг,    24 тогооч
Багахангай дүүрэг:            2 цэцэрлэг,    7 тогооч нийт 204 тогооч

2.       Зохион байгуулах:
Ерөнхий зохион байгуулагч:
-          Нийслэлийн боловсролын газар

Хамтран зохион байгуулагч:
-          ШУТИС, Үйлдвэрлэлийн Технологийн сургууль
-          Хоолзүй, шим судлалын Монголын нийгэмлэг
-          Монголын тогооч нарын холбоо

3.      Зохион байгуулагдах хугацаа:

1-р шат:
2016 оны 05 дугаар сарын 21
Нийт тогооч нараас онолын  мэдлэг шалгах сорил авна.

2-р шат
2016 оны 05 дугаар сарын 28
Онолын шалгалтад авсан оноогоор эхний 40 хүртэлх байр эзэлсэн тогооч нар ур чадварын уралдаанд оролцох эрхтэй болно.

Жич: Онолын мэдлэгийн шалгалтад чиглэл өгөх сургалтыг 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Багшийн хөгжлийн ордны 2 давхарт 202 тоотод 15:00 цагт  зохион байгуулна /204 цэцэрлэгийн ахлах тогооч нар/

4.      Уралдааны төрөл :

1.Гэрийн даалгавар
-          Цэцэрлэгийн 7 хоногийн цэс, технологийн карт бэлтгэх / Илчлэг шим тэжээлийн тооцоо, материалын зардал зэрэг тооцоолсон байх/
-          Бэлтгэсэн цэснээс 1 өдрийн хоолийг бэлтгэн ирэх /Үүнд: зууш, үндсэн хоол, шөл, нарийн боов багтаасан байх/ -1650 төгрөгт багтаасан байна.
2.Олгосон материалаар хоол бэлтгэх
-        Зууш
-        Үндсэн хоол
-        Шөл

5.      Уралдааныг дүгнэх:
Төрөл тус бүрээр 1-100 хүртэлх оноогоор дүгнэх. Үүнд
-          Онолын мэдлэгийн оноо
-          Гэрийн даалгаварийн оноо
-          Олгогдсон материалаар /үндсэн хоол, зууш, шөл/ хоол бэлтгэсэн оноо

6.      Зохион байгуулагдах газар :
1-р шат:  ШУТИС-ийн хичээлийн 1-р байр 102 тоот өрөө 10:00 цагт эхэлнэ
2-р шат: ШУТИС-ийн хичээлийн 1-р байр, Хоол үйлдвэрлэлийн лаборатори 3 давхар,  336 тоот 09:00 цагт эхэлнэ

7.      Уралдааны шүүгч:
ШУТИС, ҮТС, Монголын тогооч нарын холбоо, Хоолзүй, шим тэжээлийн Монголийн нийгэмлэгийн  мэргэжилтэн, багш нар шүүгчээр ажиллана.
- М.Пүрэвжав /ШУТИС, ҮТС/
- Г.Энхтайван /ШУТИС, ҮТС/
- Ч.Санчир /Монголын тогооч нарын холбоо/
- Г.Цэцэнбаяр /Монголын тогооч нарын холбоо/
- Б.Цогзолмаа /Монголын тогооч нарын холбоо/
- Т.Эрдэнэчимэг / Хоолзүй, шим судлалын Монголын нийгэмлэг /
- Д.Ганболд/ Хоол зүй, шим судлалын Монголын нийгэмлэг/

8.      Уралдаанд оролцогч тогооч нарыг бүртгэх:
-  Иргэний үнэмлэх, 3Х4 хэмжээний зураг 2 хувь,
-  Тогоочийн мэргэжлийн үнэмлэххуулбарын хамт
-  Эрүүл мэндийн дэвтэр
-  Бүртгэлийн хураамж 15.000₮  төлсөн баримт
Хоол зүй, шим судлалын Монголын нийгэмлэгийн дансанд  /Голомт банк 1170000142 ХШСМ нийгэмлэг/ тушаасан байна.

9.      Уралдаанд ирэхдээ дараах зүйлийг бүрдүүлэн ирнэ:
1. Тогоочийн дүрэмт хувцас /малгай, хормогч, гарын алчуур г.м/
2. Тэмцээний төлбөр тушаасан баримт                                                                                                                        3. Хоол үйлдвэрлэлийн технологийн төрөлд  1 төрлийн зууш, 1 төрлийн шөл, 1 төрлийн үндсэн хоол хийлгэх тул ашиглах багаж хэрэгсэл зэргээ өөрсдөө бэлтгэж ирнэ.                                                                  /Хутга, заазуур, гампанз, газан плитка, хайруулын таваг, шөлний тогоо г.м/
10.  Уралдааны шагналын төрөл:

Нийлбэр дүнгээр тогооч нарыг байр эзлүүлэн шагнаж урамшуулна. Үүнд:
-          1-р байр 1 тогооч –Шилжин явах цом, алтан медаль, мөнгөн шагнал
-          2-р байр 2 тогооч - Мөнгөн медаль, мөнгөн шагнал
-          3-р байр 3 тогооч - Хүрэл медаль, мөнгөн шагнал

Тусгай байр 3 /Гэрийн даалгаврын оноог гол үзүүлэлт болгоно/



НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР 

Monday, May 9, 2016

ЕБС-ИЙН СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙН АНХААРАЛД

Монголын ахлах сургуулиудын консерциум нэгдсэн лекц, ярилцлага үзэсгэлэн яармагийг Монголын хүүхдийн ордонд 2016-05-11-нд өдөр болох тул ЕБС-иуд 9,10 дугаар ангийн сурагчдыг 13:30 цагт хуваарийн дагуу анги удирдсан багштай нь бэлэн байлгаж хамруулна уу.



Thursday, May 5, 2016

ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛЫН ӨДӨР




Үндэсний бичиг соёлын өдрийг тохиолдуулан үндэсний хэл соёлоо дээдлэх,  бахархах, түүнийг өвлүүлэн үлдээх, эх оронч хүмүүжил олгох зорилгоор зохион байгуулсан ажлуудынхаа үр дүнг төрийн захиргааны байгууллага, олон нийтэд нээлттэй танилцуулах арга хэмжээг Чингэлтэй дүүргийн хүүхдийн номын өргөөнд зохион байгууллаа
Тус арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Д.Ганболд, дүүргийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Ж.Эрдэнэбат, дүүргийн Засаг даргын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, ЗДТГ-ын дарга А.Дамцагдорж болон хэлтэс албадын дарга нар, хороодын Засаг дарга нар, ЕБС-ийн захирал, нийгмийн ажилтан, номын санч нар оролцлоо.
 Арга хэмжээний үеэр дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очирын “Монгол улсын түүчээ ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ ЧИНГЭЛТЭЙЧҮҮД” илтгэл нь олны анхаарлыг ихэд татлаа. ЕБС-ын багш сурагчид дүүргийн удирдлагуудад болон хэлтэс албадын дарга нар, хороодын Засаг дарга нарт  зүйр цэцэн үгийн дээжис, калиграф урлагийн төрлөөр бичсэн монгол бичгийн бүтээлийг гардууллаа.
Мөн Босоо монгол бичгийг хүүхэд багачууд олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх үйлсэд хамт олноо манлайлан оролцож байгаа 37 дугаар сургуулийн захирал Х.Батболд, 72 дугаар сургуулийн захирал Ц.Өлзийжаргал, 117 дугаар сургуулийн захирал Д.Сэсээр, 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ж.Баярсайхан, 33 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Мөнх-Амгалан, 74 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Д.Энхтуяа, 108 дугаар цэцэрлэгийн эрхлэгч П.Навчаа нарт “Тусгаар тогтнол цом”, 50-р сургуулийн МХУЗ-ын багш Ё.Жигмэд, 49-р сургуулийн МХУЗ-ын багш Д.Оролзод, 23-р сургуулийн МХУЗ-ын багш Н.Золжаргал, 50-р сургуулийн технологийн багш Б.Ганболд, 5-р сургуулийн багш Ц.Бадамдорж нарыг дүүргийн “Хүндэт тэмдэг”-ээр, 117-р сургуулийн Зураг-дизайны багш Б.Нямсүрэнг дүүргийн “Хөдөлмөрийн алдар” медалиар тус тус шагнаж урамшууллаа.  
Мөн энэ хичээлийн жилд ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан ажилласан 5, 50, 72, 117 дугаар сургуулиудын технологийн кабинетыг сүүлийн үеийн UNIMAT төхөөрөмжөөр шагнаж урамшуулахаар болж БАТЛАМЖ-ийг гардуулан өглөө.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН МОНГОЛ БИЧГИЙН БИЕ ДААСАН ҮЗЭСГЭЛЭН ГАРЛАА

2015-2016 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиуд үндэсний бичиг үсгээ түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх, хүүхэд багачуудыг үндэсний бичиг үсгээрээ бахархах, суралцах, авьяас чадварыг нь нээн хөгжүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажлуудынхаа нэгдсэн тайланг  хүүхдийн номын өргөөнд үзэсгэлэнгээр гаргаж иргэд олон нийтэд сурталчиллаа.
Үзэсгэлэнд энэ хичээлийн жилд зохион байгуулагдсан “Миний өв соёл-Монгол бичиг мину”, “Эх орон тусгаар тогтнол”, “Ургийн бичиг”, “Мөнх тэнгэрийн зарлиг” уралдааны шилдэг бүтээлүүдээс гадна  монгол бичгийн болон дүрслэх урлагийн дугуйлангийн сурагчдын 160 гаруй шилдэг бүтээлүүд тавигдаж олны хүртээл болсон.
Мөн Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдын бийрээр бичсэн “Монголын нууц товчоо” бүтээлийг хүүхдийн номын өргөөнд гардуулан өгөх ёслолын үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. 


Sunday, April 24, 2016

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС-ИУДЫН ЗАХИРАЛ, СУРГАЛТЫН МЕНЕЖЕРИЙН АНХААРАЛД

Дараах хүснэгтийн дагуу олгогдсон болон дутуу байгаа журналын тоог 2016-04-27-ны дотор ирүүлнэ үү.
Анги
Нэршил
Нийт хэрэгтэй байгаа
Нийт олгогдсон
Илүү /дутуу/
I-III
Багшийн журнал



IV-XII
Багшийн журнал



IV-XII
Анги удирдсан багшийн дэвтэр