Tuesday, October 20, 2015

ЕБС-ИУДЫН ЗАХИРАЛУУДЫН АНХААРАЛД

Олон улсын сургуулийн номын санчдын өдрийг
зохион байгуулах хөтөлбөр
Зорилго: ЕБС-ийн номын санчдын үйл ажиллагааг боловсронгуй болгож  мэдээллийн цогц төв болгон хөгжүүлэх, сургуулийн номын сангийн холбоо байгуулах дүрэм боловсруулан үйл ажиллагаа эрчимжүүлэхэд оршино.
Хамрагдах хүрээ: Дүүргийн номын санчид ,Боловсролын газрын мэргэжилтэн,
Хаана зохион байгуулах: Хүүхдийн Төв Номын Сангийн “Боловсрол хөгжил танхим”, 105-р сургуулийн номын сан, Баянбуурал амралтын газар
Хугацаа: 2015.10 дугаар сарын 22-23 өдрүүд
"ЕБС-ийн номын санчдын цаашдын хөгжлийн  зорилго” сэдвийн дор олон улсын сургуулийн номын санчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ.
2015.10.22  /ХТНС-ийн Боловсрол хөгжил ”танхим/
14.00 цаг
·         Олон улсын сургуулийн номын сангийн өдрийн баяр хүргэж ХТНС-ийн захирал Д.Оюунбилэг үг хэлнэ.
·         Сургуулийн номын санчдийн өдрийг угтаж нийслэлийн дүүргийн номын санчдын хийсэн шинэлэг ажлаар үзэсгэлэн гаргаж сурталчлах
·         “Олон улсын сургуулийн номын санчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж ирсэн түүх “  сэдвээр ХНТС-ийн арга зүйч Л.Батболор
·         СБД номын сангийн өнөөгийн байдал цаашдын зорилт” сэдвээр дүүргийн ахлагч Чанцалдулам
·         БГД-ийн сургуулийн номын сангийн чин хандлага” сэдвээр дүүргийн ахлагч Мөнхжаргал
·         “ЧГД-ийн сургуулийн номын сан- өнөөдөр” сэдвээр дүүргийн ахлагч Лхамсүрэн
·          “Сургуулийн номын сангийн үүрэг хариуцлага” сэдвээр СХД-ийн номын санч Жаргалсүрэн
·         Сургуулийн номын сангийн холбоо байгуулах
·         Дүүргийн бүсчилсэн сургуулиудын хийсэн ажлын тайлан сурталчлах
·         Номын санчдад  шагнал  гардуулах  
 2015.10.23 /СХД-ийн 105-р сургууль, Баянбуурал амралтын газар /
10.00 цаг
·         СХД-ийн 105-р сургуулийн номын санг түшиглэн  “Үзүүлэх сургалт“ ыг зохион байгуулж харилцан туршлага судлах
·         Дүүргийн бүсчилсэн сургуулиудын хийсэн ажлын тайлан сурталчлах
·         Баянбуурал амралтын газар чөлөөт цагаа өнгөрүүлэх


                                  Хөтөлбөр гаргасан арга зүйч Л Батболор 

0 comments:

Post a Comment