Thursday, October 15, 2015

МОНГОЛ ЯПОНЫ БОЛОВСРОЛЫН ТУРШЛАГА СОЛИЛЦОО, ХӨГЖЛИЙН НИЙГЭМЛЭГ

МОНГОЛ ЯПОНЫ БОЛОВСРОЛЫН ТУРШЛАГА СОЛИЛЦОО, ХӨГЖЛИЙН НИЙГЭМЛЭГ
1.    Нийгэмлэгийн товч танилцуулга, туршлага
Монгол Японы Боловсролын туршлага солилцоо, хөгжлийн нийгэмлэг нь (цаашид МЯБТСХН гэх) Япон дахь Япон Монголын Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгээс салбарлан байгуулагдсан боловсролын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж буй нийгэмлэг юм.
Япон дахь ЯМБХАН-ийн үндэс нь 2003 оноос эхлэлтэй бөгөөд үүсгэн байгуулагч тэргүүн Т. Койдэ нь БСШУ-ны сайдын зөвлөхөөр Монголд 2 жил ажиллаж амьдарсан боловсролын зөвлөх хүн билээ. Зөвлөхийн санаачлагаар 2005-2007 онд Япон улсаас Монгол руу чиглэлтэй үйл ажиллагааг голлон зохион байгуулсан бөгөөд тухайлбал, БУ, математик, дүрслэх урлаг технологи, мэдээлэлзүйн боловсролын туршлагатай арга зүйч мэргэжилтнүүдийг Монголд урт богино хугацаагаар урьж, 21 аймгийн багш нарт арга зүйн хөгжлийн сургалтыг хэрэгжүүлсэн байдаг.
2007 оноос Монгол талын сургалтад хамрагдсан БСГ, сургууль, цэцэрлэгээс Японд богино хугацаагаар сургалт зохион байгуулах хүсэлтийг гаргаснаар Япон дахь сургалт эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 21 аймаг, нийслэл хотоос  500 гаруй боловсролын удирдлах ажилтан, багш нар хамрагдаад байна.
Нийгэмлэгийн эрхэм зорилго нь Монгол улсын боловсролын салбарын хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэхэд чиглэгддэг бөгөөд Япон улсын боловсролын шат шатны байгууллага, агуулга, арга зүй, хөтөлбөр зэргийг биеэр үзэж туршлага судлах, түүнийгээ Монгол улсын хөрсөнд боловсронгуй болгон хөгжүүлэхэд нь дэмжин ажилладаг.
2.    Хөтөлбөрийн агуулга
- Боловсролын удирдлагын баг нь:  Байгууллагын бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн хөгжлийн бодлого, олон талт ажлын багийн арга ажиллагаа, эрхэм зорилго ба түүний хэрэгжилт зохион байгуулалт, удирдлагын ажил үүргийн хуваарь, байгууллагын онцлог киррикюлим, арга зүйн хөгжлийн бүтэц зохион байгуулалт, үнэлгээ, хүүхдийн дотоод болон гадаад үйл ажиллагаа, эцэг эх олон нийтийн хамтын ажиллагаа, үдийн цай хөтөлбөр, ном хөтөлбөр, зөв хүн болгон хөгжүүлэх арга ажиллагаа гэх мэт туршлагаас судлах
- Багш, арга зүйн хөгжлийн баг нь: Багшийн хөгжлийн арга зүй, зохион байгуулалт, багийн хамтын ажиллагаа, багш болон сурагчдын үнэлгээ, хичээл ажиглалт, ерөнхий дидактик ажиглалт, хичээл болон хичээлээс гадуурх ажлын зохион байгуулалт, хүүхдийг зөв хүн болгон хөгжүүлэх арга ажиллагаа, ном хөтөлбөр, үдийн цай хөтөлбөр, ном сурах бичиг гарын авлагатай танилцах, туршилт болон туслах хичээлийн зохион байгуулалт гэх мэт туршлагаас судлах
      3.  2015 оны намрын сургалтын хугацаа
2015 оны 11 сарын 48
Сар өдөр
Хугацаа
Агуулга/Тайлбар
11/4 (Лхагва)

07;40-12;05
18;50-21;25
KE 5866 нислэгээр УБ- Инчён
KE795 нислэгээр Инчён- Саппоро
11/5 (Пүрэв)

09;00-12;00
13;00-15;00
Саппоро хотын сургалтын цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцах
Саппоро хотын асаргааны  цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцах
11/6 (Баасан)

09;00-11;00
12;00-14;00
Бага сургуулийн 1, 2-р ангийн “Эрдмийн баяр” урлагийн наадмыг үзэх
Саппоро хотын сургалтын цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцах
11/7 (Бямба)

Чөлөөт цаг (Үзвэр үзэх, хоттой танилцах, shopping г.м)
11/8 (Ням)

08;40-12;00
13;20-16;05
KE 796 нислэгээр Саппоро- Инчён
KE 5865 нислэгээр Инчён- УБ



Анхаарах зүйлс:
1.    Нэг хүний зардал 2.410.000 төгрөг
Хоёр удаагийн нислэгийн 2 талын олон улсын онгоцны тийз, буудал, өдөр оройн хоол, тээврийн зардал зэрэг багтсан болно. Өглөөний цай, чөлөөт цагаар үзвэр үзэх тасалбарын хураамж, shopping хийх автобус, метроны зардал багтаагүй болно.
2.     10 сарын 7 гэхэд багийн хүмүүсийн нэрсийг тодорхой болгож мейлээр ирүүлэх. Энэхүү мэдээлэл нь Япон улсын хүлээн авах талд урьдчилан танилцуулах мэдээлэл болно.
Хүн тус бүрийн;
·         Овог нэр (шинэ иргэний  үнэмлэх дээрх англи галигаар)
·         Регистрийн дугаар
·         Гадаад паспортын нүүр хуудас болон хүчинтэй хугацаатай хуудас
·         Одоогийн ажлын хаяг болон албан тушаал
3.    10 сарын 12-оос 16 -ны долоо хоногт виза мэдүүлнэ. Хүн бүр өөрийн биеэр виза мэдүүлэхийг анхаараарай.
Виза мэдүүлэхэд бэлтгэх материал:
·         2.5х2.5 хэмжээтэй Японы визаны зураг
·         Ажил байдлын тодорхойлолт
·         Нийгмийн даатгалын дэвтэр эх хувиараа болон copy-дсон байна.
·         Гадаад паспорт эх хувиараа байх бөгөөд хүчинтэй хугацаа доод тал нь 6 сарын дараа дуусч байх. Мөн copy-дсон байна.
·         Өргөдлийн маягт бөглөх бөгөөд хэрхэн бөглөх талаар урьдчилсан уулзалтыг виза мэдүүлэхийн өмнө зохион байгуулна.
·         Дээрх зардалд визаны хураамж багтаагүй бөгөөд виза зөвшөөрөгдсөний дараа төлнө.


Төлөвлөсөн: МЯБТСХН-ийн зохицуулагч Ц. Баярмаа 99100329


Жич: Сургалтад хамрагдахыг сонирхсон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдах ажилтан, багш нар НБГ-ын мэргэжилтэн З.Болормаа /99858779, 93134343/- тай яаралтай холбогдоно уу. 

0 comments:

Post a Comment