Нийслэл, дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс нийслэлийн 376 жилийн ойг угтан "Их цэвэрлэгээ"-г 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулах тухай үүрэг чиглэл өгсөнтэй холбогдуулан Та бүхэнд дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:
- Хавар, намрын тохижилтын ажлаар тарьж ургуулсан мод бутаа арчилж хамгаалан, ЦЭНЭГ УСАЛГАА хийх;
- Хашаа, хайс, хашлагын бүрэн бүтэн байдлыг хангаж, засаж шинэчлэх;
- Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын төлөвлөгөө, дарааллын дагуу ажил үйлчилгээ нэг бүрийг нягталж, эзэнжүүлэн, хяналт тавих
- Цэцэрлэг, сургуулийн дотоод орчинд чийгтэй цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх;
- Хог хаягдлыг зайлуулж, хогийн цэгийг зөвшөөрөгдсөн норм стандартын дагуу байршуулж, хогийг ангилж ялгах технологийг цэцэрлэг, сургууль бүр мөрдөх;
- Орчин тойрон, нийтийн эзэмшлийн зам, талбайн /50 метрийн/ цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол байлгах ажилд холбогдох хүмүүсийг үүрэгжүүлж, хяналт тавин ажиллах;
- Хөрш байгууллагуудтай хамтран ажиллаж, эцэг эх, багш ажилчдыг сайн зохион байгуулалттайгаар жигд хамруулж, МЭДЭЭ ТАЙЛАНГ дүүргийн Засаг даргын Тамгын газар, харьяа хороондоо цаг тухайд нь өгч идэвхи санаачилгатай ажиллахыг уриалж байна.
0 comments:
Post a Comment