2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ

2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ

Thursday, October 29, 2015

Monday, October 26, 2015

ЕБС-ИУДЫН ЗАХИРАЛ, НИЙГМИЙН АЖИЛТАН, НОМЫН САНЧ НАРЫН АНХААРАЛД

ЕБС-ийн ахлах ангийн охид, хөвгүүдэд зориулсан "Охидын ухаалаг хөтөч", "Хөвгүүдийн ухаалаг хөтөч" нэртэй гарын авлагын нээлт 2015-10-28-ны 15:00 цагаас 24 дүгээр сургуулийн урлаг зааланд болно. Нээлтэнд 4-5 гарын авлага тараах тул хоцролгүй оролцоно уу.

Thursday, October 22, 2015

Олон улсын боловсролын үзэсгэлэн яармаг зохион байгуулагдана.

Олон улсын боловсролын үзэсгэлэн яармаг зохион байгуулагдана.


"Ногоон жэйд" боловсролын төвөөс зохион явуулж буй дэлхийн шилдэг их, дээд сургуулиудыг танилцуулах MONGOLIAN INTERNATIONAL EDUCATION-2015 боловсролын үзэсгэлэнд морилон саатахыг урьж байна. Үзэсгэлэн яармаг 2015 оны 10 дугаар сарын 24-өөс 25-нд Blue sky зочид буудалд зохион байгуулагдана.


"Ногоон жэйд" боловсролын төвөөс зохион байгуулж буй Англи хэлний илтгэлийн уралдаан, Логоны уралдаанд хүүхэд, залуучууд та бүхэн өргөнөөр оролцоно уу.

ЕБС-ИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН АНХААРАЛД САНАЛ АСУУЛГА АВАХ ТУХАЙ

Нийслэлийн ЕБС-ийн гадна болон дотор "Эрсдлийн түвшинг үнэлэх" санал асуулгыг сургууль бүр 20 багшаас авч нэгтгэлийг 2015-10-23-ны 17:00 цагаас өмнө боловсролын хэлтэст ирүүлнэ үү.



Tuesday, October 20, 2015

ЕБС-ИЙН ИНДЕКСИЙН МӨНГӨН УРАМШУУЛАЛ АВАХ БАГШ НАРЫН НЭРСЭЭ ИРҮҮЛЭХ ТУХАЙ

Индексийн мөнгөн урамшуулал авах багш нарынхаа нэрсийг бичсэн байгууллагынхаа нэхэмжлэхийг өнөөдөр НБГ-ын ахлах мэргэжилтэн Гэндэнсүрэнд яаралтай өгөх.

ЕБС-ИУДЫН ЗАХИРАЛУУДЫН АНХААРАЛД

Олон улсын сургуулийн номын санчдын өдрийг
зохион байгуулах хөтөлбөр
Зорилго: ЕБС-ийн номын санчдын үйл ажиллагааг боловсронгуй болгож  мэдээллийн цогц төв болгон хөгжүүлэх, сургуулийн номын сангийн холбоо байгуулах дүрэм боловсруулан үйл ажиллагаа эрчимжүүлэхэд оршино.
Хамрагдах хүрээ: Дүүргийн номын санчид ,Боловсролын газрын мэргэжилтэн,
Хаана зохион байгуулах: Хүүхдийн Төв Номын Сангийн “Боловсрол хөгжил танхим”, 105-р сургуулийн номын сан, Баянбуурал амралтын газар
Хугацаа: 2015.10 дугаар сарын 22-23 өдрүүд
"ЕБС-ийн номын санчдын цаашдын хөгжлийн  зорилго” сэдвийн дор олон улсын сургуулийн номын санчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ.
2015.10.22  /ХТНС-ийн Боловсрол хөгжил ”танхим/
14.00 цаг
·         Олон улсын сургуулийн номын сангийн өдрийн баяр хүргэж ХТНС-ийн захирал Д.Оюунбилэг үг хэлнэ.
·         Сургуулийн номын санчдийн өдрийг угтаж нийслэлийн дүүргийн номын санчдын хийсэн шинэлэг ажлаар үзэсгэлэн гаргаж сурталчлах
·         “Олон улсын сургуулийн номын санчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж ирсэн түүх “  сэдвээр ХНТС-ийн арга зүйч Л.Батболор
·         СБД номын сангийн өнөөгийн байдал цаашдын зорилт” сэдвээр дүүргийн ахлагч Чанцалдулам
·         БГД-ийн сургуулийн номын сангийн чин хандлага” сэдвээр дүүргийн ахлагч Мөнхжаргал
·         “ЧГД-ийн сургуулийн номын сан- өнөөдөр” сэдвээр дүүргийн ахлагч Лхамсүрэн
·          “Сургуулийн номын сангийн үүрэг хариуцлага” сэдвээр СХД-ийн номын санч Жаргалсүрэн
·         Сургуулийн номын сангийн холбоо байгуулах
·         Дүүргийн бүсчилсэн сургуулиудын хийсэн ажлын тайлан сурталчлах
·         Номын санчдад  шагнал  гардуулах  
 2015.10.23 /СХД-ийн 105-р сургууль, Баянбуурал амралтын газар /
10.00 цаг
·         СХД-ийн 105-р сургуулийн номын санг түшиглэн  “Үзүүлэх сургалт“ ыг зохион байгуулж харилцан туршлага судлах
·         Дүүргийн бүсчилсэн сургуулиудын хийсэн ажлын тайлан сурталчлах
·         Баянбуурал амралтын газар чөлөөт цагаа өнгөрүүлэх


                                  Хөтөлбөр гаргасан арга зүйч Л Батболор 

ЕБС-ИЙН 72 ДУГААР СУРГУУЛЬ МЭРГЭЖЛИЙН НОМЫН САНЧ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.

ЕБС-ийн 72 дугаар сургууль мэргэжлийн номын санч сонгон шалгаруулж авна.
Сонгон шалгаруулалтанд тавигдах шаардлага:
- Мэргэжлийн номын санч байх.
Багаар болон бие даан ажиллах чадвартай байх.
- Нягт нямбай, хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай байх.
Бүртгэл: 2015-10-20-ноос 2015-10-23-ны хооронд явагдана.
Сонгон шалгаруулалт: 2015-10-26-нд 72 дугаар сургууль дээр болно.

Thursday, October 15, 2015

МОНГОЛ ЯПОНЫ БОЛОВСРОЛЫН ТУРШЛАГА СОЛИЛЦОО, ХӨГЖЛИЙН НИЙГЭМЛЭГ

МОНГОЛ ЯПОНЫ БОЛОВСРОЛЫН ТУРШЛАГА СОЛИЛЦОО, ХӨГЖЛИЙН НИЙГЭМЛЭГ
1.    Нийгэмлэгийн товч танилцуулга, туршлага
Монгол Японы Боловсролын туршлага солилцоо, хөгжлийн нийгэмлэг нь (цаашид МЯБТСХН гэх) Япон дахь Япон Монголын Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгээс салбарлан байгуулагдсан боловсролын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж буй нийгэмлэг юм.
Япон дахь ЯМБХАН-ийн үндэс нь 2003 оноос эхлэлтэй бөгөөд үүсгэн байгуулагч тэргүүн Т. Койдэ нь БСШУ-ны сайдын зөвлөхөөр Монголд 2 жил ажиллаж амьдарсан боловсролын зөвлөх хүн билээ. Зөвлөхийн санаачлагаар 2005-2007 онд Япон улсаас Монгол руу чиглэлтэй үйл ажиллагааг голлон зохион байгуулсан бөгөөд тухайлбал, БУ, математик, дүрслэх урлаг технологи, мэдээлэлзүйн боловсролын туршлагатай арга зүйч мэргэжилтнүүдийг Монголд урт богино хугацаагаар урьж, 21 аймгийн багш нарт арга зүйн хөгжлийн сургалтыг хэрэгжүүлсэн байдаг.
2007 оноос Монгол талын сургалтад хамрагдсан БСГ, сургууль, цэцэрлэгээс Японд богино хугацаагаар сургалт зохион байгуулах хүсэлтийг гаргаснаар Япон дахь сургалт эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 21 аймаг, нийслэл хотоос  500 гаруй боловсролын удирдлах ажилтан, багш нар хамрагдаад байна.
Нийгэмлэгийн эрхэм зорилго нь Монгол улсын боловсролын салбарын хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэхэд чиглэгддэг бөгөөд Япон улсын боловсролын шат шатны байгууллага, агуулга, арга зүй, хөтөлбөр зэргийг биеэр үзэж туршлага судлах, түүнийгээ Монгол улсын хөрсөнд боловсронгуй болгон хөгжүүлэхэд нь дэмжин ажилладаг.
2.    Хөтөлбөрийн агуулга
- Боловсролын удирдлагын баг нь:  Байгууллагын бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн хөгжлийн бодлого, олон талт ажлын багийн арга ажиллагаа, эрхэм зорилго ба түүний хэрэгжилт зохион байгуулалт, удирдлагын ажил үүргийн хуваарь, байгууллагын онцлог киррикюлим, арга зүйн хөгжлийн бүтэц зохион байгуулалт, үнэлгээ, хүүхдийн дотоод болон гадаад үйл ажиллагаа, эцэг эх олон нийтийн хамтын ажиллагаа, үдийн цай хөтөлбөр, ном хөтөлбөр, зөв хүн болгон хөгжүүлэх арга ажиллагаа гэх мэт туршлагаас судлах
- Багш, арга зүйн хөгжлийн баг нь: Багшийн хөгжлийн арга зүй, зохион байгуулалт, багийн хамтын ажиллагаа, багш болон сурагчдын үнэлгээ, хичээл ажиглалт, ерөнхий дидактик ажиглалт, хичээл болон хичээлээс гадуурх ажлын зохион байгуулалт, хүүхдийг зөв хүн болгон хөгжүүлэх арга ажиллагаа, ном хөтөлбөр, үдийн цай хөтөлбөр, ном сурах бичиг гарын авлагатай танилцах, туршилт болон туслах хичээлийн зохион байгуулалт гэх мэт туршлагаас судлах
      3.  2015 оны намрын сургалтын хугацаа
2015 оны 11 сарын 48
Сар өдөр
Хугацаа
Агуулга/Тайлбар
11/4 (Лхагва)

07;40-12;05
18;50-21;25
KE 5866 нислэгээр УБ- Инчён
KE795 нислэгээр Инчён- Саппоро
11/5 (Пүрэв)

09;00-12;00
13;00-15;00
Саппоро хотын сургалтын цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцах
Саппоро хотын асаргааны  цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцах
11/6 (Баасан)

09;00-11;00
12;00-14;00
Бага сургуулийн 1, 2-р ангийн “Эрдмийн баяр” урлагийн наадмыг үзэх
Саппоро хотын сургалтын цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцах
11/7 (Бямба)

Чөлөөт цаг (Үзвэр үзэх, хоттой танилцах, shopping г.м)
11/8 (Ням)

08;40-12;00
13;20-16;05
KE 796 нислэгээр Саппоро- Инчён
KE 5865 нислэгээр Инчён- УБ



Анхаарах зүйлс:
1.    Нэг хүний зардал 2.410.000 төгрөг
Хоёр удаагийн нислэгийн 2 талын олон улсын онгоцны тийз, буудал, өдөр оройн хоол, тээврийн зардал зэрэг багтсан болно. Өглөөний цай, чөлөөт цагаар үзвэр үзэх тасалбарын хураамж, shopping хийх автобус, метроны зардал багтаагүй болно.
2.     10 сарын 7 гэхэд багийн хүмүүсийн нэрсийг тодорхой болгож мейлээр ирүүлэх. Энэхүү мэдээлэл нь Япон улсын хүлээн авах талд урьдчилан танилцуулах мэдээлэл болно.
Хүн тус бүрийн;
·         Овог нэр (шинэ иргэний  үнэмлэх дээрх англи галигаар)
·         Регистрийн дугаар
·         Гадаад паспортын нүүр хуудас болон хүчинтэй хугацаатай хуудас
·         Одоогийн ажлын хаяг болон албан тушаал
3.    10 сарын 12-оос 16 -ны долоо хоногт виза мэдүүлнэ. Хүн бүр өөрийн биеэр виза мэдүүлэхийг анхаараарай.
Виза мэдүүлэхэд бэлтгэх материал:
·         2.5х2.5 хэмжээтэй Японы визаны зураг
·         Ажил байдлын тодорхойлолт
·         Нийгмийн даатгалын дэвтэр эх хувиараа болон copy-дсон байна.
·         Гадаад паспорт эх хувиараа байх бөгөөд хүчинтэй хугацаа доод тал нь 6 сарын дараа дуусч байх. Мөн copy-дсон байна.
·         Өргөдлийн маягт бөглөх бөгөөд хэрхэн бөглөх талаар урьдчилсан уулзалтыг виза мэдүүлэхийн өмнө зохион байгуулна.
·         Дээрх зардалд визаны хураамж багтаагүй бөгөөд виза зөвшөөрөгдсөний дараа төлнө.


Төлөвлөсөн: МЯБТСХН-ийн зохицуулагч Ц. Баярмаа 99100329


Жич: Сургалтад хамрагдахыг сонирхсон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдах ажилтан, багш нар НБГ-ын мэргэжилтэн З.Болормаа /99858779, 93134343/- тай яаралтай холбогдоно уу. 

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД 2, 3, 4 ДЭХ ЖИЛДЭЭ АЖИЛЛАЖ БАЙГАА БАГШ НАРЫН СУДАЛГАА

Судалгааг  төр болон төрийн бус өмчийн цэцэрлэгүүд 2015 оны 10 сарын 16-ны өдөрт  багтааж   deegii_sob@yahoo.com   хаягаар илгээнэ үү.
Судалгааны маягтыг энд дарж татаж авна уу.

10 дугаар сарын 17-ны өдөр бүх нийтийн их цэвэрлэгээтэй.

Нийслэл, дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс нийслэлийн 376 жилийн ойг угтан "Их цэвэрлэгээ"-г 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулах тухай үүрэг чиглэл өгсөнтэй холбогдуулан Та бүхэнд дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:

    1. Хавар, намрын тохижилтын ажлаар тарьж ургуулсан мод бутаа арчилж хамгаалан, ЦЭНЭГ УСАЛГАА хийх;
    2. Хашаа, хайс, хашлагын бүрэн бүтэн байдлыг хангаж, засаж шинэчлэх;
    3. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын төлөвлөгөө, дарааллын дагуу ажил үйлчилгээ нэг бүрийг нягталж, эзэнжүүлэн, хяналт тавих
    4. Цэцэрлэг, сургуулийн дотоод орчинд чийгтэй цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх;
    5. Хог хаягдлыг зайлуулж, хогийн цэгийг зөвшөөрөгдсөн норм стандартын дагуу байршуулж, хогийг ангилж ялгах технологийг цэцэрлэг, сургууль бүр мөрдөх; 
    6. Орчин тойрон, нийтийн эзэмшлийн зам, талбайн /50 метрийн/ цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол байлгах ажилд холбогдох хүмүүсийг үүрэгжүүлж, хяналт тавин ажиллах; 
    7. Хөрш байгууллагуудтай хамтран ажиллаж, эцэг эх, багш ажилчдыг сайн зохион байгуулалттайгаар жигд хамруулж, МЭДЭЭ ТАЙЛАНГ дүүргийн Засаг даргын Тамгын газар, харьяа хороондоо цаг тухайд нь өгч идэвхи санаачилгатай ажиллахыг уриалж байна. 

Tuesday, October 13, 2015

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Ойрын өдрүүдэд телевиз, радио, олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр нэвтрүүлж, мэдээлж байгаа ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН БОЛЗОШГҮЙ гамшгаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийн хүрээнд нийт цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиуд “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөө”-гөө тодотгож, Гамшгаас хамгаалах алба болон багш, ажилтан, эцэг эх, сурагчдаа мэдээ, мэдээллээр ханган, урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулахыг зөвлөж байна.


СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд байрладаг гэдгийг дараах графикт заасан газар хөдлөлтийн тооноос та бүхэн харж болох юм.
Улаанбаатар хот 7-8 баллд тэсвэрлэхгүй барилга байшин олонтой. Жишээ нь, хотын төвийн хэсэг буюу 40, 50 мянгат цаашлаад 50-80 онуудад баригдсан барилгуудыг 7-8 баллыг тэсвэрлэхгүй гэдгийг ОХУ-ын мэргэжилтнүүд сануулсан байна.
Нөхцөл байдал нэгэнт ийм байгаа тул газар хөдлөлт гэдэг хол хөндий зүйл биш гэдгийг ойлгох учиртай. Зарим хүн үүнийг муу ёр хэмээн хэлдэг ч гай зовлон гэдэг хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэдгийг хэлүүлэх юун.
Тиймээс байнгын газар хөдлөлтийн бүсэд байдаг Япон улсад хамгийн түрүүнд иргэд тайван байх ёстой гэдгийг иргэд нь ойлгожээ.
ГАЗАР ХӨДЛӨЛТӨД ХЭРХЭН БЭЛТГЭХ ТАЛААР
ЯПОН УЛСААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ
Япон улсаас газар хөдлөлтийн үед бага хохирол амсах талаар гаргасан зөвлөмжөөс товчлон хүргэж байна. Үүнд:
·         Уран зураг болон бусад хүнд эд зүйлийг хананд өлгөхдөө чичирхийллийн үед унахаас сэргийлэн бат бөх бэхлэх. Ялангуяа ор, буйдангийн дэргэд аль болох хөнгөн чанарын, зөөлөн эд зүйлийг өлгөх
·         Гэрийнхээ хүнд тавилгыг ор, буйдангаас хол байрлуулах
·         Газар хөдлөлтийн үед хаалганы чинь ойр байх тавилга унаж хаалга таглахаас сэргийл
·         Галын өрөөний тавилгын хаалгуудыг доторх сав суулга, шилэн эдлэл, шаазан зэргийг унахаас сэргийлж сайн хаагддаг болгох, хийн баллоныг аль болох хааж аюулгүй байдлаа хангах, хөргөгч болон бусад том овор хэмжээтэй цахилгаан хэрэгсэлийг сайтар бэхлэх 
·         Өрөө бүрийн аюулгүй газрыг олж тогтоох. Харанхуй өрөө гэдэг нь гамшгийн үед аврах ганц газар болдог байна. Гэвч ихэнх айлууд хүн орох зайгүй хувцасны шүүгээгээр дүүргэсэн байдаг. Энэ тохиолдолд ОО-ын өрөөг бас орлуулж болдог байна.
·         Айлд ажиллагаатай гар чийдэн, нөөц зай, шүгэл /аюул тохиолдсон үед нэгнийгээ шүглийн дуугаар дуудах/, лаа, шүдэнз, яаралтай тусламжийн эмийн сан, гурав хоногийн хүнс зэргийг бэлтгэх.
·         Нэн шаардлагатай газруудын утасны жагсаалтыг мэдэх
·         Гамшиг тохиолдлоо гэхэд хаана ч байсан гэрийнхэнтэйгээ уулзах газраа урьдчилан тохирсон байх
·         Галын хорыг хэрхэн ашиглахыг гэр бүлийн гишүүн бүр мэдсэн байх. Галын хорыг гэртээ байлгах
·         Хүүхдүүдийнхээ сургууль, цэцэрлэгийн гамшгийн үеийн бэлэн байдлын төлөвлөгөөнд оролцох, хүүхдүүддээ тайлбарлаж ойлгуулах. Хүүхдүүд нь сургууль дээрээ байх үед гамшиг тохиолдлоо гэвэл эцэг, эх нь очоод хаанаас авч болох вэ гэдэг газрыг урьдчилан тохирох
·         Чухал шаардлагатай бичиг баримтуудыг хуулбарлан найдвартай газар хадгалах /даатгалын гэрээ, санхүүгийн тэмдэглэл, хадгаламж, зарим нэг гэрэл зураг, видео бичлэг гэх мэт/
·         Майхан хөнжил, дулаан хувцас, оймс, гутал, ажлын бээлий, хамгаалалтын нүдний шил


ГАЗАР ХӨДЛӨХ ҮЕД ЯАХ ЁСТОЙ ВЭ?
Газар хөдлөлтийн эхний чичиргээ 15-20 секунд үргэлжилдэг байна. Үүний дараа байгаль дэлхий хүмүүст боломж өгөх гэсэн мэт хэсэг хугацаанд завсарлаад дахин хөдөлдөг байна. Тиймээс эхний удаагийн чичиргээ болох үед ТАЙВАН БАЙХ гэдэг хамгийн чухал алхам ажээ.
Хэрэв дотор байгаа бол:
·         “ХЭВТ, НУУГД, ХҮЛЭЭ” хэрвээ таны ойролцоо ширээ байхгүй бол шалан дээр доош харан хэвтэж гараараа толгой, хүзүүгээ хаах. Хэрвээ гэртээ байгаа бол толгойгоо дэрээр халхал
·         Байшингийн хана, цонх болон өлгөсөн эд зүйл, цахилгаан хэрэгсэл, эдлэл хэрэгсэлд цохигдохоос сэргийл
·         Чичирхийлэлт зогстол гадагш гарч болохгүй.
Өндөр барилга дотор байгаа бол:
·         “ХЭВТ, НУУГД, ХҮЛЭЭ” цахилгаан шат ашиглаж болохгүй. Галын болон бусад дохиоллын системүүдийн ажиллаж буй дуу чимээнээс сүрдэх хэрэггүй.
Ажил дээрээ байгаа бол:
·         “ХЭВТ, НУУГД, ХҮЛЭЭ” ажлын байрныхаа газар хөдлөлтийн аюулгүй ажиллагааны төлөвлөгөөг баимталж ажиллах
Олон нийтийн газарт байгаа бол:
·         Хэрвээ боломжтой бол “ХЭВТ, НУУГД, ХҮЛЭЭ” гараараа толгойгоо халхлаад орчин тойрныг сайтар ажиглан маш болгоомжтой алхаж аль болох гадагшаа гарахыг эрмэлзэх 
Гадаа байгаа бол:
·         Газар хөдлөлтийн үед барилгуудын цонх, гадна чимэглэл, тохижилтын эд зүйл хамгийн түрүүнд унадаг тул эдгээрт өртөж гэмтэхээс сэргийлж барилгаас түргэн холдон хоосон зай, талбайд гарах
Жолоо барьж байгаа бол:
·         Хэрвээ боломжтой бол замаас гарч өндөр барилга, гүүр, далан, зарлалын самбар, мод болон бусад зүйлсээс аль болох хол зогсох. Чичирхийлэл намдтал машиндаа байх
ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ДАРАА
·         Газар хөдлөлтийн дараа гэр, сууцандаа нэвтрэхдээ аливаа аюултай бодис, шингэн алдагдсан байхаас болгоомжлох. Ил гал гаргахыг хатуу хориглоно.
·         Хэрэв та нурангин дор орсон бол өөрийн тамир тэнхээгээ гамнах хэрэгтэй. Гал гаргаж болохгүй. Зөвхөн хашгирах юмуу хатуу биетээр хана цохиж мэдэгдэх
·         Эвдэрсэн байшинд орж болохгүй.
·         Газар хөдлөлтийн дараагийн 2-3 цаг бол маш аюултай. Учир нь дахин хүчтэй чичирхийлэл явагдах магадлал өндөр байдаг тул чухал шаардлагагүй бол байшинд орох хэрэггүй.