Monday, May 11, 2015

САЙН ҮЙЛСИЙН АЯНД НЭГДЭЦГЭЭЕ!!!

САЙН ҮЙЛСИЙН АЯНД НЭГДЭЦГЭЭЕ!!!
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн хичээлийн зохицуулагч, мэдээллийн ажилтан Уртнасан овогтой Номинчимэг нь 2014 оны 06 дугаар сард гэнэтийн осолд орсны /тогонд цохиулсан/ улмаас дотор эрхтнүүдэд өөрчлөлт орж, бүх булчин чангаралттай, уургийн дутагдалтай, зүүн гар ажил хийх боломжгүй болсон байна.
Одоогоор түлэнхийн төвийн эмчийн байнгын хяналтанд эмчилгээтэй байгаа бөгөөд зүүн гарыг хэвийн, эрүүл болгохын тулд гадаад явж, доод тал нь 30,0 сая төгрөгийн хагалгаа хийлгэх шаардлагатай.
2015 оны 05 дугаар сард Түлэнхийн төвийн нөхөн сэргээх тасгийн урилгаар Австралийн 4 эмч 14 хоногийн хугацаатай Монголд ирж, дээрх төрлийн хагалгааг хийж байгаа бөгөөд үүнд багтаж чадвал хагалгааны зардал 18,0 сая төгрөг болох юм.
Иймд У.Номинчимэг нь боловсролын салбарын нийт багш, ажилчид, сурагчид, эцэг эхчүүдээсээ тусламжийн гараа сунгахыг хүсч байна.
“Хүн бүр 100 төгрөг аян”-ыг нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийнхээ дунд өрнүүлж байна. Сургууль, цэцэрлэгээс ирсэн хандивын 55,000 төгрөг тутамд Монголын сор болсон 118 эмэгтэй зохиолчдын шилдэг түүврийн “Монголын эмэгтэй зохиолчид” номыг БЭЛЭГЛЭЖ оюуны хөрөнгө оруулалт хийх юм.

ДАЛАЙД ДУСАЛ НЭМЭР, БИЕ БИЕДЭЭ АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ.
Нийгмийн ажилтнуудаа, дэмжиж, сайн
үйлсийн аян өрнүүлээрэй... 05/15-аас өмнө

                                                                                                У.Номинчимэг

Утас: 96627668

0 comments:

Post a Comment