Thursday, May 21, 2015

ЕБС-ИУДЫН АНХААРАЛД НОМ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ИРҮҮЛЭХ ТУХАЙ

Ном хөтөлбөрийн тайланг  дараах  загварын дагуу бичиж, зураг хавсарган 2015 оны 5 дүгээр сарын 26-нд  ирүүлнэ.
1.
2.    Хэвлэл  мэдээллийн хэрэгслээр сурталчилсан байдал
3.   Ном бүтээх талаар

4.    Зохион байгуулсан арга хэмжээний тухай
1.    Ном уншсан нийт хүүхдийн тоо
2.    Багш, эцэг эхчүүд, сурагч, оюутнууд ном унших арга зүй эзэмшсэн байдал
3.    Телевизийн бүтээл, эфирийн цагийн тоо
4.    Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулийн номын санд нийлүүлсэн номын  тоо

Дээрх   8 үзүүлэлтийн дагуу тайланг бичээд  зургийг нь хавсаргаарай.
5.    “Ном дотор зам бий”  үндэсний ном
2015 оны хүүхдийн үндэсний номыг дараах байдлаар бүтээнэ.  Цэцэрлэг,  бага ангийн хүүхдийн тухайд уншсан номынхоо сэдвээр гар зураг зурж ирүүлэх,  дунд ангийн хүүхдийн тухайд хэн нэгэнд бичсэн захиа,  ахлах ангийн хүүхдийн тухайд сургамжит өгүүллэгээр оролцоно.  Хүүхдийн бүтээлийг дээрх  3 чиглэл  бүрээр  ирүүлнэ.  Хүүхдийн зургийг биетээр нь /цаасаар/ ирүүлэх бөгөөд харандаа,  ус,  тосон будаг,  гуашь,  цаасан хайчилбараар үйлдсэн  бүтээл байж болно.  Захиа нь хэнд ч бичсэн байж болох бөгөөд хэмжээ нь А4-ийн 1 хуудаснаас илүүгүй байна.  Сургамжит өгүүллэгийн тухайд хүүхэд өөрөө ямар нэг үйл/байдлаас сэдэвлэн  зохиож бичсэн байх ба мөн  А/4-ийн 1 хуудаснаас илүүгүй байна.  
Жич: Та бүхэн хүүхдийн бүтээлд заавал мэргэжлийн багшийн туслалцааг авч байж,  дүүргээ бүрэн төлөөлөх хэмжээний бүтээлийг  ирүүлэхэд онцгой анхаараарай. Бага анги, дунд анги, ахлах ангийн тус бүр гурав гурван бүтээл нийт 9 бүтээл ирүүлнэ.

Ø  Тайланг  файлаар  болон цаасаар  албажуулан  2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр цаасаар болон файлаар ирүүлнэ үү. /Baigali_17@yahoo.com/  
Ø  Тайланг зааврын дагуу товч бөгөөд тодорхой бичиж, фото зургаар баталгаажуулан  хугацаанд нь ирүүлэхэд анхаарна уу.
Ø  Дунд, ахлах ангийн сурагчдын бүтээл нь өөрсдийн гараар цэвэр нчмаый алдаагүй бичсэн байна. Сургууль анги, бүлэг, овог нэрийг тодорхой бичсэн байна. 


0 comments:

Post a Comment