2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ

2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ

Thursday, May 28, 2015

ЕБС-ИУДЫН ЗАХИРАЛ, СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙН АНХААРАЛД СУУРЬ БОЛОВСРОЛЫН БАГШИЙН ТОО АВАХ ТУХАЙ

Суурь боловсролын сургалтын шинэчилсэн хөтөлбөрийн сургалтанд хамрагдах багшийн тоог гаргахтай холбоотой дараах судалгааг 2015-05-29-ны дотор baatartsend@yahoo.com хаягаар ирүүлнэ үү.
Маягтыг энд дарж татаж авна уу.

Wednesday, May 27, 2015

ЕБС-ИУДЫН СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙН АНХААРАЛД

 Англи хэлний үндэсний хөтөлбөрийн биелэлтийг товч тодорхой гарган 2015.05.31-ний дотор Ахлах мэргэжилтэн Б.Галбадрахад файлаар өгнө үү.
Маягтыг энд дарж татаж авна уу.

"ХАМТДАА ХӨГЖЬЕ" ТАЙЛАН ӨДӨРЛӨГИЙН УРИЛГА


Thursday, May 21, 2015

ЕБС-ИУДЫН АНХААРАЛД НОМ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ИРҮҮЛЭХ ТУХАЙ

Ном хөтөлбөрийн тайланг  дараах  загварын дагуу бичиж, зураг хавсарган 2015 оны 5 дүгээр сарын 26-нд  ирүүлнэ.
1.
2.    Хэвлэл  мэдээллийн хэрэгслээр сурталчилсан байдал
3.   Ном бүтээх талаар

4.    Зохион байгуулсан арга хэмжээний тухай
1.    Ном уншсан нийт хүүхдийн тоо
2.    Багш, эцэг эхчүүд, сурагч, оюутнууд ном унших арга зүй эзэмшсэн байдал
3.    Телевизийн бүтээл, эфирийн цагийн тоо
4.    Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулийн номын санд нийлүүлсэн номын  тоо

Дээрх   8 үзүүлэлтийн дагуу тайланг бичээд  зургийг нь хавсаргаарай.
5.    “Ном дотор зам бий”  үндэсний ном
2015 оны хүүхдийн үндэсний номыг дараах байдлаар бүтээнэ.  Цэцэрлэг,  бага ангийн хүүхдийн тухайд уншсан номынхоо сэдвээр гар зураг зурж ирүүлэх,  дунд ангийн хүүхдийн тухайд хэн нэгэнд бичсэн захиа,  ахлах ангийн хүүхдийн тухайд сургамжит өгүүллэгээр оролцоно.  Хүүхдийн бүтээлийг дээрх  3 чиглэл  бүрээр  ирүүлнэ.  Хүүхдийн зургийг биетээр нь /цаасаар/ ирүүлэх бөгөөд харандаа,  ус,  тосон будаг,  гуашь,  цаасан хайчилбараар үйлдсэн  бүтээл байж болно.  Захиа нь хэнд ч бичсэн байж болох бөгөөд хэмжээ нь А4-ийн 1 хуудаснаас илүүгүй байна.  Сургамжит өгүүллэгийн тухайд хүүхэд өөрөө ямар нэг үйл/байдлаас сэдэвлэн  зохиож бичсэн байх ба мөн  А/4-ийн 1 хуудаснаас илүүгүй байна.  
Жич: Та бүхэн хүүхдийн бүтээлд заавал мэргэжлийн багшийн туслалцааг авч байж,  дүүргээ бүрэн төлөөлөх хэмжээний бүтээлийг  ирүүлэхэд онцгой анхаараарай. Бага анги, дунд анги, ахлах ангийн тус бүр гурав гурван бүтээл нийт 9 бүтээл ирүүлнэ.

Ø  Тайланг  файлаар  болон цаасаар  албажуулан  2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр цаасаар болон файлаар ирүүлнэ үү. /Baigali_17@yahoo.com/  
Ø  Тайланг зааврын дагуу товч бөгөөд тодорхой бичиж, фото зургаар баталгаажуулан  хугацаанд нь ирүүлэхэд анхаарна уу.
Ø  Дунд, ахлах ангийн сурагчдын бүтээл нь өөрсдийн гараар цэвэр нчмаый алдаагүй бичсэн байна. Сургууль анги, бүлэг, овог нэрийг тодорхой бичсэн байна. 


Wednesday, May 20, 2015

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС, ЦЭЦЭРЛЭГИЙН АНХААРАЛД

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нараас шинээр зэрэг авах болон зэргээ сунгуулах багш нарын жагсаалт. Жич Өөрийн нэрний хамгийн эхний дугаарыг тавина. 


Monday, May 18, 2015

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН АНХААРАЛД

2016 онд хийж гүйцэтгүүлэх засварын саналаа албан бичгээр манай хэлтэст ирүүлэх, Ирүүлэх материалдаа засварын үнийн санал, мэргэжлийн хяналтын дүгнэлтийг хавсаргах. 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 12,00 цагааас өмнө өгнө үү.

Sunday, May 17, 2015

Tuesday, May 12, 2015

ЕБС, ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ НАРЫН ИНДЕКСИЙН СУДАЛГАА ИРҮҮЛЭХ ТУХАЙ

2014-2015 оны хичээлийн жилийн багш нарын индексийн журамд өөрчлөлт орсон тул дараах загварын дагуу үнэн зөв гарган 2015.05.14-ны 12.00 цагаас өмнө Боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэнд Файлаар болон цаасаар баталгаажуулан өгнө үү.
Сургуулийн индексийн файлыг энд дарж татаж авна уу.
Цэцэрлэгийн индексийн файлыг энд дарж татаж авна уу.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС, ЦЭЦЭРЛЭГИЙН АНХААРАЛД МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ШИНЭЭР БОЛОН АХИУЛАХ БАГШ НАРЫН СУДАЛГАА

Мэргэжлийн зэрэг шинээр авах болон зэргээ ахиулах багш нарын судалгааг дараах загварын дагуу гарган 2015.05.18-ны дотор Боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэнд файлаар болон цаасаар баталгаажуулан ирүүлнэ.
Загварыг энд дарж татаж авна уу.

Monday, May 11, 2015

САЙН ҮЙЛСИЙН АЯНД НЭГДЭЦГЭЭЕ!!!

САЙН ҮЙЛСИЙН АЯНД НЭГДЭЦГЭЭЕ!!!
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн хичээлийн зохицуулагч, мэдээллийн ажилтан Уртнасан овогтой Номинчимэг нь 2014 оны 06 дугаар сард гэнэтийн осолд орсны /тогонд цохиулсан/ улмаас дотор эрхтнүүдэд өөрчлөлт орж, бүх булчин чангаралттай, уургийн дутагдалтай, зүүн гар ажил хийх боломжгүй болсон байна.
Одоогоор түлэнхийн төвийн эмчийн байнгын хяналтанд эмчилгээтэй байгаа бөгөөд зүүн гарыг хэвийн, эрүүл болгохын тулд гадаад явж, доод тал нь 30,0 сая төгрөгийн хагалгаа хийлгэх шаардлагатай.
2015 оны 05 дугаар сард Түлэнхийн төвийн нөхөн сэргээх тасгийн урилгаар Австралийн 4 эмч 14 хоногийн хугацаатай Монголд ирж, дээрх төрлийн хагалгааг хийж байгаа бөгөөд үүнд багтаж чадвал хагалгааны зардал 18,0 сая төгрөг болох юм.
Иймд У.Номинчимэг нь боловсролын салбарын нийт багш, ажилчид, сурагчид, эцэг эхчүүдээсээ тусламжийн гараа сунгахыг хүсч байна.
“Хүн бүр 100 төгрөг аян”-ыг нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийнхээ дунд өрнүүлж байна. Сургууль, цэцэрлэгээс ирсэн хандивын 55,000 төгрөг тутамд Монголын сор болсон 118 эмэгтэй зохиолчдын шилдэг түүврийн “Монголын эмэгтэй зохиолчид” номыг БЭЛЭГЛЭЖ оюуны хөрөнгө оруулалт хийх юм.

ДАЛАЙД ДУСАЛ НЭМЭР, БИЕ БИЕДЭЭ АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ.
Нийгмийн ажилтнуудаа, дэмжиж, сайн
үйлсийн аян өрнүүлээрэй... 05/15-аас өмнө

                                                                                                У.Номинчимэг

Утас: 96627668

ЕБС-ИУДЫН НОМЫН САНЧ НАР СЕМИНАРТАЙ

ЕБС-ийн номын санч нар 2015-05-15-ны 11 цагаас хүүхдийн номын ордонд семинартай тул хоцролгүй оролцоно уу.

Friday, May 8, 2015

ЕБС, ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАХИРАЛ ЭРХЛЭГЧ НАРТ БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ӨДРИЙН ТУХАЙ

2015 оны 05 дугаар сарын 09
“БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ӨДӨР”
Дүүргийн Аудитын байгууллагын дүгнэлт болон мэргэжлийн байгууллагын урьдчилсан судалгаагаар 2014 онд ногоон байгууламжийн тариалалт, ургалт, гүйцэтгэл 70%-тай гэсэн мэдээллийг өгч байна.
05 дугаар сарын 09-ний Бямба гаригт дараах чиглэлээр ажлаа төлөвлөж, ажил үүргийн хуваарь гарган, хүний нөөцөө үүрэгжүүлж ажиллахыг ЗӨВЛӨЖ байна. Үүнд:  
1.    Нөхөн тариалалт...
2.    Арчилгаа хамгаалалт, бордоо, усалгаа...
3.    Мэргэжлийн зөвлөгөө, заавар...
4.    Цэвэрлэгээ, үйлчилгээ...
5.    Шар өвс түүх, хог хаягдлаа зөөвөрлөх...
6.    Зүлэгжүүлэх талбайн хөрс хуулалт, хөрс боловсруулалт, хөрс тэгшлэлт...
7.    Хашаа, хайс, хашлага, гадна талбайн тоглоомыг угаах, цэвэрлэх, будах, засах...
Үйл ажиллагаандаа иргэд, олон нийтийн оролцоог авч ажиллахад анхаарах нь зүйтэй. Тухайлбал:
ü  05 дугаар сарын 09-ний өдрийн 10,00 цагаас Барилгачдын талбайд болох 2015 он тохижилт, ногоон байгууламжийн ажлын нээлтэд сургууль, цэцэрлэгийн удирдлагууд биечлэн оролцох;
ü  Нийт багш ажилчдыг зохион байгуулалтад оруулж, хамтран ажиллах;
ü  Төгсөх ангийн сурагчдын /12 дугаар анги/ нэрэмжит төгөл байгуулах;
ü  Сургуулийн “ЭКО КЛУБ”, Сурагчдын өөрөө удирдах байгууллагын сурагчдыг өргөнөөр татан оролцуулах;
ü  Эцэг эхчүүд, хөрш аж ахуй нэгж, байгууллага, хамтран ажилладаг байгууллагуудын туслалцаа, дэмжлэгийг хамтран ажиллах;
ü  1 хүн 1 мод, байгууллага бүр 5 мод тарих хөдөлгөөн өрнүүлэх;
Тайлан мэдээг zoko_0812@yahoo.com, baatartsend@yahoo.com хаягуудаар давхар явуулна уу. ФОТОЖУУЛАХ, БАРИМТЖУУЛАХ, МАЯГТЫН ДАГУУ ТОО МЭДЭЭГ  ҮНЭН ЗӨВ, ХАРИУЦЛАГАТАЙГААР ГАРГАХ, ИЛТГЭХ ХУУДСЫГ ФАЙЛААР ИЛГЭЭХ



БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС


Wednesday, May 6, 2015

ЕБС-ИУДЫН АНХААРАЛД БСШУЯ-НААС ШИЛЭН КАБЕЛЬД ХОЛБОХ ТУХАЙ

БСШУЯ-наас хэрэгжүүлж буй төрийн өмчийн сургуулиудыг шилэн кабелтай холбох ажлын хүрээнд яамны холбогдох хүмүүс болон БНХАУ-ын ZTE компани төлөөлөгч нар сургууль бүр дээр очиж орчинтой танилцаж байгаа тул ЕБС-уудад мэдээлэл хүргэх, мөн мэдээлэлзүйн багш нар газар дээр нь цуг ажиллах зэрэг боломжийг олгоно уу.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН АНХААРАЛД

"марафон-2015"-д оролцох тамирчдын анкет 

Monday, May 4, 2015

ЕБС, ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАХИРАЛ, ЭРХЛЭГЧ НАРЫН АЖИЛЛАСАН ЖИЛИЙН ТООЦОО

ЕБС, ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАХИРАЛ, ЭРХЛЭГЧ НАРЫН АЖИЛЛАСАН ЖИЛИЙН ТООЦООГ ДАРААХ ХҮСНЭГТИЙН ДАГУУ БӨГЛӨНӨ ҮҮ.
Хүснэгтийг энд дарж татаж авна уу.

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРААС ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС ӨМЧИЙН СУРГУУЛИЙН ГАДААД ХЭЛНИЙ БАГШ НАРААС АВАХ ОНЛАЙН ШАЛГАЛТ АВАХ ТУХАЙ

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРААС ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС ӨМЧИЙН СУРГУУЛИЙН ГАДААД ХЭЛНИЙ БАГШ НАРААС АВАХ ОНЛАЙН ШАЛГАЛТ АВАХ БОЛСОНТОЙ ХОЛБОГДУУЛАН ДАРААХ МЭДЭЭЛЛИЙГ БӨГЛӨН 2015-05-07-НЫ ӨДӨР AALAG_23@YAHOO.COM ХАЯГААР ИРҮҮЛНЭ ҮҮ.
Жич: Орос, Англи хэлний багш нартай хамаатай.
Маягтыг энд дарж татаж авна уу.