Tuesday, August 19, 2014

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт хүүхэд элсүүлэх ажлыг зохион байгуулах зөвлөмж

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт  хүүхэд элсүүлэх ажлыг 
зохион байгуулах  зөвлөмж    
           Нийслэлд төрийн өмчийн 178, төрийн бус өмчийн 250 цэцэрлэгт 75579 хүүхэд хамрагдаж байгаагийн 79% нь (59261төрийн өмчийн, 21% нь(16318) төрийн бус өмчийн цэцэрлэгт хамрагдаж байна. Сургуулийн өмнөх боловсролын 428 байгууллагын барилгын хүчин чадал нь нийслэлийн хүн амын өсөлтийн хурдыг гүйцэхгүй байгаагаас эцэг эх, иргэд, олон нийт болон цэцэрлэг улмаар боловсролын байгууллагын хооронд үл ойлголцол үүсгэж байгаа юм.
           Нийгмийн зайлшгүй эрэлт хэрэгцээнээс үүдэн цэцэрлэгүүд хүчин чадлаа хэтрүүлэн ажиллаж байгаа ч тулгамдсан асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй байна. Дээрх нөхцөл байдал нь цэцэрлэгт хүүхэд элсүүлэх, бүртгэл хийхэд хүндрэлтэй ажил болоод байгаа юм.
           Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд одоо хүчин төгөлдөр мөрдөж буй эрх зүйн хэд хэдэн үндэслэл байгаа нь уг ажлыг зохион байгуулах нэг гарц юм. Тухайлбал, “Цэцэрлэгийн эрхлэгч ньхүүхдийг цэцэрлэгт элсүүлэх, чөлөөлөх, тэдний талаар шийдвэр гаргах эрхтэй.[1]; Эцэг эх, асран хамгаалагчид нь сургуулийн өмнөх  боловсролын үйлчилгээ, багшийн үйл ажиллагаатай холбогдох асуудлаар хяналт тавьж, санал гаргах  эрхтэй.[2]; Тухайн байгууллагын үйлчилгээний талаар үнэлгээ өгөх, үйлчилгээг сайжруулахын тулд өөрийн санал бодлыг илэрхийлэх боломжийг олгох[3];Төсвийн шууд захирагч бүртгэлд үндэслэн хүүхдийн тоог бодитой тооцож жилийн төсвийн төслөө үр ашигтай, өр авлага үүсгэхгүйгээр төлөвлөх”[4] гэсэн заалтууд нь цэцэрлэгийн захиргаа, эцэг эх, асран хамгаалагчийн талаас хүлээх эрх үүргийг зааж өгсөн байна. 
Энэ хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэх чиглэлийг өгч байна.
Дэлгэрэнгүйг эндээс татаж авна ууу

0 comments:

Post a Comment