Tuesday, August 12, 2014

БАГА АНГИЙН СУРГАЛТЫН МЕНЖЕРҮҮДИЙН АНХААРАЛД БАГА БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙГ НИЙСЛЭЛИЙН ТҮВШИНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ЗУРАГЛАЛ

ЗОРИЛГО:
2014-2015 оны хичээлийн жилээс бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг үндэсний түвшинд хүргэхтэй холбогдуулан нийслэлийн ерөнхий боловсролын  сургуулийн удирдлага,  зарим мэргэжлийн болон бага ангийн багш нарыг чадавхжуулах, үндэсний түвшний ажлын хэсгийнхэнтэй хамтран орон нутгийн онцлогт тулгуурлан сургалтыг чанартай зохион байгуулахад оршино.

ХАМРАХ ХҮРЭЭ:
Ø  Боловсролын хэлтсийн дарга, мэргэжилтэн
Ø  Төрийн ба төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал
Ø  Бага ангийн сургалт хариуцсан сургалтын менежер
Ø  Бага ангийн багш нар
Ø  Бага ангид ордог англи хэл, биеийн тамир, хөгжмийн багш

ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:
Ø  Цөм хөтөлбөрийг танилцуулах үндсэн сургалтын бэлтгэл ажлын төлөвлөгөө боловсруулах
Ø  Тогтоосон хугацаанд багш, удирдлагуудыг сургалтад бүрэн хамруулах
Ø  Дүүрэг бүр сургалт зохион байгуулах сургуулиудыг сонгож анги танхим, өрөө тасалгаа,  проектор, дэлгэц, процессор зэрэг  бусад хэрэгслэлээр бүрэн хангах
Ø  Цайны завсарлага зохион байгуулах  (ус буцалгах, цай печень тавих ширээ бэлтгэх)
СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ:
·         Нийслэлийн сургагч багшийн зарыг хүргэх
·         Тогтоосон хугацаанд багш нарыг сургалтанд бүрэн хамруулах
·         Багш, удирдлагуудын  мэдээлэл, судалгааг хугацаанд нь ирүүлэх /Судалгааг 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 16 цагаас өмнө baigali_17@yahoo.com хаягаар ирүүлэх/ Бага ангид ордог мэргэжлийн багш нарын судалгааг хавсаргах
·         Сургалт зохион байгуулах урлаг заал, анги танхимыг зааврын дагуу бүрэн бэлтгэх /5 дугаар сургуулийн сургалтын менежер Б.Оюунгэрэл, 50 дугаар сургуулийн сургалтын менежер Б.Амар/

·         Сургалтын зохион байгуулалтанд шаардагдах техник хэрэгслийг хуваарийн дагуу бэлтгэж хүргүүлэх /Техник хэрэгслийг 5, 50 дугаар сургууль бүрэн бүтэн байдлыг шалган хүлээн авч хүлээлгэн өгөх/

0 comments:

Post a Comment