2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ

2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ

Sunday, August 31, 2014

МЭНДЧИЛГЭЭ

Нийслэл хотын хойморь болсон Чингэлтэй дүүргийнхээ хүүхэд багачуудын боловсролын төлөө сэтгэл санаа, хүч чадал, оюун ухаанаа харамгүй хайрлан зүтгэж байгаа сургууль, цэцэрлэгийнхээ удирдлагууд, багш, ажилчдадаа 2014-2015 оны хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэж, ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Чингэлтэй дүүргийн боловсролын хэлтсийн хамт олноос 

Thursday, August 28, 2014

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН АНХААРАЛД ЭЛСЭЛТИЙН МЭДЭЭ АВАХ ТУХАЙ

Чингэлтэй дүүргийн цэцэрлэгүүд 2014-08-29-ны 12:30 цагаас өмнө aalag_23@yahoo.com хаягаар болон 99888023 утасаар яаралтай өгнө үү.
Маягтыг энд дарж татаж авна уу.

Tuesday, August 26, 2014

“Тогооч нарын ур чадварыг дээшлүүлэх” Эрчимжүүлсэн сургалт



“Тогооч нарын ур чадварыг дээшлүүлэх”
Эрчимжүүлсэн сургалт
 /Шөл, 2-р хоол, нарийн боовны сургалт/
Сургалтын зорилго: ЧД-ын цэцэрлэгийн тогооч нарын ур чадварыг дээшлүүлэх, хоолны нэр төрлийг олшруулах зорилгоор лекц, технологийн дадлагын хичээл орно.
Сургалтын хугацаа: 3  өдрийн сургалт /8 цаг лекц, 22 цаг лаборатори, нийт 30 цагийн сургалт /
Сургалтыг зохион байгуулах байгууллага: Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын Газар, Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэс ШУТИС-ийн Хүнсний Биотехнологийн Сургууль
Сургалтанд: ЧД тогооч нар
Сургалт явуулах мэргэжилтэн: ҮТС-ын ахлах багш Д.Амарбаясгалан, Магистр Г.Долгорсүрэн
Сургалт явуулах газар: ШУТИС-ын төв байр
Сургалтын төлөвлөгөө:
Лекц:
1.    Төмс, хүнсний ногоо, махны анхны болосвруулалт
2.    Дулааны боловсруулалт
3.    Зарим хоол бэлтгэх арга ажиллагаа
Шөлтэй хоол хийх технологи
1.    Ясны шөл гаргах
2.    Яс махны шөл гаргах
3.    Тунгалаг шөл гаргах технологийг үзэж дараахь нэр бүхий шөлтэй хоолыг хийнэ.
1.    Борщ
2.    Төмсний зутан шөл
3.    Бөрөөнхий махтай шөл
4.    Рамень хийх
Үндсэн хоол хийх технологи
1.    Махаар хийх хоол
2.    Аарцаар хийх хоол
3.    Будаа, шош, гоймонгоор хийх хоол

 Зууш хийх технологи
1.    Шинэ ногоо / өргөст хэмх, улаан лооль, байцаа, ногоон ногоо, хатаасан ногоо, зууш хийх/
Нарийн боов
1.    Шанзтай, шанзгүй хомбоо хийх
2.    Хөрөнгөтэй давхар зуурмагаар нарийн боов хийх технологи
3.    Давхар зуурмагийн нарийн боов хийх технологи / тэргүүн, напелион торт хийх, халуун зууш хийх/
4.    Өндөгтэй зуурмагаар нарийн боов хийх технологи /торт, рулет, кекс хийх/

Жич.Сургалтын төлбөр  50,000 төгрөг
Сургалтын төлбөрт багшийн цалин ,  дадлагын түүхий эд материалын зардал, үйл ажиллагааны зардал орсон.

 Худалдаа, үйлчилгээний хэлтэс

Sunday, August 24, 2014

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС, ЦЭЦЭРЛЭГИЙН АНХААРАЛД



Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн  худалдаа Тусгаар тогтнолын талбайд /Ялалтын талбай / 2014 оны 08 дугаар сарын 15 наас 09 дүргээр сарын 15 ныг хүртэл зохион байгуулагдаж байна. Энэхүү өргөтгөсөн худалдаанд Боловсрол Шинжлэх Ухааны  яамнаас сонгогдсон  сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэгч  Торгон хийц ХХК, Бүтээлч үйлс ХХК  МТОТ ХХК компаниуд   1-12 ангийн сурагчдындүрэмт хувцас, цамц, сүлжмэл хантаазнуудыг  үйлдвэрийн үнээр  худалдаалж байна.
  
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 72 ДУГААР СУРГУУЛЬ БИЧИГ ХЭРГИЙН АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургууль бичиг хэргийн ажилтан сонгон шалгаруулж авна. Бүртгэл 2014-08-25-27-ны хооронд явагдана. Утас: 99181386

Thursday, August 21, 2014

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН АНХААРАЛД



Ерөнхий боловсролын сургуулийн эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс хүүхэддээ дүрэмт хувцас худалдан авах цаг хугацааны боломжийг бий болгох, сурагчдыг дүрэмт хувцастай хичээллэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн боловсролын хэлтэс болон “Торгон хийц” ХХК  дараах байдлаар худалдаа хийхээр төлөвлөн ажиллаж байна.
1.    Борлуулах цэг 1: “Бүтээлч үйлс” ХХК-ний нэрийн дэлгүүр “Ажлын хувцасны дэлгүүр”  /Хаяг: Баруун 4 зам, 11 дүгээр сургуулийн урд-Лавлах утас-70110147/
2.    Борлуулах цэг 2: “Алтжин” Бөмбөгөр худалдааны төвийн 1 давхарт
3.    Борлуулах цэг 3: Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургууль дээр 2014 оны 08 дугаар сарын 22-ний өдрөөс 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал 09:00 цагаас 18:00 цаг хүртэл дүрэмт хувцас борлуулагдана.
ЖИЧ:
·         Ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд холбогдох үнэн зөв мэдээллийг сурагч, эцэг эх, асран хамгаалагчдад цаг алдалгүй шуурхай хүргэх
·         Эдгээр албан ёсны борлуулах цэгээр үйлчлүүлэх нь хуурамч дүрэмт хувцас борлуулагдахаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой


Боловсролын хэлтэс

Tuesday, August 19, 2014

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт хүүхэд элсүүлэх ажлыг зохион байгуулах зөвлөмж

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт  хүүхэд элсүүлэх ажлыг 
зохион байгуулах  зөвлөмж    
           Нийслэлд төрийн өмчийн 178, төрийн бус өмчийн 250 цэцэрлэгт 75579 хүүхэд хамрагдаж байгаагийн 79% нь (59261төрийн өмчийн, 21% нь(16318) төрийн бус өмчийн цэцэрлэгт хамрагдаж байна. Сургуулийн өмнөх боловсролын 428 байгууллагын барилгын хүчин чадал нь нийслэлийн хүн амын өсөлтийн хурдыг гүйцэхгүй байгаагаас эцэг эх, иргэд, олон нийт болон цэцэрлэг улмаар боловсролын байгууллагын хооронд үл ойлголцол үүсгэж байгаа юм.
           Нийгмийн зайлшгүй эрэлт хэрэгцээнээс үүдэн цэцэрлэгүүд хүчин чадлаа хэтрүүлэн ажиллаж байгаа ч тулгамдсан асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй байна. Дээрх нөхцөл байдал нь цэцэрлэгт хүүхэд элсүүлэх, бүртгэл хийхэд хүндрэлтэй ажил болоод байгаа юм.
           Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд одоо хүчин төгөлдөр мөрдөж буй эрх зүйн хэд хэдэн үндэслэл байгаа нь уг ажлыг зохион байгуулах нэг гарц юм. Тухайлбал, “Цэцэрлэгийн эрхлэгч ньхүүхдийг цэцэрлэгт элсүүлэх, чөлөөлөх, тэдний талаар шийдвэр гаргах эрхтэй.[1]; Эцэг эх, асран хамгаалагчид нь сургуулийн өмнөх  боловсролын үйлчилгээ, багшийн үйл ажиллагаатай холбогдох асуудлаар хяналт тавьж, санал гаргах  эрхтэй.[2]; Тухайн байгууллагын үйлчилгээний талаар үнэлгээ өгөх, үйлчилгээг сайжруулахын тулд өөрийн санал бодлыг илэрхийлэх боломжийг олгох[3];Төсвийн шууд захирагч бүртгэлд үндэслэн хүүхдийн тоог бодитой тооцож жилийн төсвийн төслөө үр ашигтай, өр авлага үүсгэхгүйгээр төлөвлөх”[4] гэсэн заалтууд нь цэцэрлэгийн захиргаа, эцэг эх, асран хамгаалагчийн талаас хүлээх эрх үүргийг зааж өгсөн байна. 
Энэ хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэх чиглэлийг өгч байна.
Дэлгэрэнгүйг эндээс татаж авна ууу

Tuesday, August 12, 2014

БАГА АНГИЙН СУРГАЛТЫН МЕНЖЕРҮҮДИЙН АНХААРАЛД БАГА БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙГ НИЙСЛЭЛИЙН ТҮВШИНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ЗУРАГЛАЛ

ЗОРИЛГО:
2014-2015 оны хичээлийн жилээс бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг үндэсний түвшинд хүргэхтэй холбогдуулан нийслэлийн ерөнхий боловсролын  сургуулийн удирдлага,  зарим мэргэжлийн болон бага ангийн багш нарыг чадавхжуулах, үндэсний түвшний ажлын хэсгийнхэнтэй хамтран орон нутгийн онцлогт тулгуурлан сургалтыг чанартай зохион байгуулахад оршино.

ХАМРАХ ХҮРЭЭ:
Ø  Боловсролын хэлтсийн дарга, мэргэжилтэн
Ø  Төрийн ба төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал
Ø  Бага ангийн сургалт хариуцсан сургалтын менежер
Ø  Бага ангийн багш нар
Ø  Бага ангид ордог англи хэл, биеийн тамир, хөгжмийн багш

ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:
Ø  Цөм хөтөлбөрийг танилцуулах үндсэн сургалтын бэлтгэл ажлын төлөвлөгөө боловсруулах
Ø  Тогтоосон хугацаанд багш, удирдлагуудыг сургалтад бүрэн хамруулах
Ø  Дүүрэг бүр сургалт зохион байгуулах сургуулиудыг сонгож анги танхим, өрөө тасалгаа,  проектор, дэлгэц, процессор зэрэг  бусад хэрэгслэлээр бүрэн хангах
Ø  Цайны завсарлага зохион байгуулах  (ус буцалгах, цай печень тавих ширээ бэлтгэх)
СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ:
·         Нийслэлийн сургагч багшийн зарыг хүргэх
·         Тогтоосон хугацаанд багш нарыг сургалтанд бүрэн хамруулах
·         Багш, удирдлагуудын  мэдээлэл, судалгааг хугацаанд нь ирүүлэх /Судалгааг 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 16 цагаас өмнө baigali_17@yahoo.com хаягаар ирүүлэх/ Бага ангид ордог мэргэжлийн багш нарын судалгааг хавсаргах
·         Сургалт зохион байгуулах урлаг заал, анги танхимыг зааврын дагуу бүрэн бэлтгэх /5 дугаар сургуулийн сургалтын менежер Б.Оюунгэрэл, 50 дугаар сургуулийн сургалтын менежер Б.Амар/

·         Сургалтын зохион байгуулалтанд шаардагдах техник хэрэгслийг хуваарийн дагуу бэлтгэж хүргүүлэх /Техник хэрэгслийг 5, 50 дугаар сургууль бүрэн бүтэн байдлыг шалган хүлээн авч хүлээлгэн өгөх/