Тэргүүлэгчдийн нарийн
бичгийн даргын
2014 оны ... сарын ...
–ны өдрийн ...
дугаар тушаалын ...
хавсралт
“САЙН ЗАСАГЛАЛД ХҮҮХДИЙН
ОРОЛЦОО”
СЭДЭВТ ХҮҮХДИЙН
ИЛТГЭЛИЙН
УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Зорилго: Ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн сурагчдын илтгэх ур
чадварыг нэмэгдүүлэх, өөрийгөө сорин авъяасаа нээн хөгжүүлэх, Хүүхэд өсвөр үеийнхний дуу хоолойг сонсох, тэдний санал санаачилгыг Төрийн
бодлого шийдвэрт тусгах, оролцоог хангахад оршино.
Хамрах хүрээ: Чингэлтэй дүүргийн Төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн 9, 10, 11 дүгээр
ангийн сурагчид
Хугацаа:
I үе шат: Илтгэлийн уралдааныг сургууль тус бүр дээр зохион байгуулж,
шалгаруулан 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр шилдгээр шалгарсан илтгэлийн материалыг
хүлээн авна.
II үе шат: Сургууль бүрээс ирүүлсэн шилдэг илтгэлүүдийг 2014 оны 05 дугаар
сарын 27-ны өдөр сонгон шалгаруулах комиссоор хэлэлцүүлнэ.
III үе шат: Илтгэх чадварын уралдаан 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр зохион
байгуулна.
Илтгэлийн сэдэв:
Ø Шийдвэр гаргахад хүүхдийн оролцоо
Ø Хүүхдэд ээлтэй сурч боловсрох орчин
Сургуулийн түвшинд: Хүүхэд оролцооны чиглэлээр илтгэлийн уралдаан зохион байгуулах бөгөөд
сургууль тус бүр шилдэг 3 илтгэлийг шалгаруулж дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын Ажлын албанд ирүүлнэ.
Дүүргийн түвшинд: Сургууль бүрээс ирүүлсэн илтгэлүүдийг шүүгчдийн
багаар уншуулж, шилдэг 3 илтгэлийг шалгаруулна. Шалгарсан 3 бүтээлээр илтгэх
чадварын уралдаан зохион байгуулна.
Илтгэх чадварын
уралдаанаас шалгарсан хүүхдүүдийг эхний I, II, III байр эзлүүлэн бүтээл тус бүрт Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өргөмжлөл,
мөнгөн шагнал олгоно.
Илтгэл нь А 4 хэмжээтэй бичгийн цаасан дээр 3-4 нүүр хуудас байх бөгөөд
илтгэлийг цаасаар болон цахим /n_yanjka88@yahoo.com/ хэлбэрээр хүлээн авна.
Илтгэлийг шалгаруулах ажлын хэсэг:
Ажлын хэсгийн ахлагч:
Иргэний оролцооны
хэлтсийн дарга Т.Уламбаяр
Гишүүн:
Хурлын ажлын албаны
ажилтан Ц.Хонгор
Засаг даргын дэргэдэх Боловсролын хэлтсийн ахлах
мэргэжилтэн Б.Галбадрах
Илтгэлийн сонгон шалгаруулахад дараах шалгуурыг баримтлана:
Ø Асуудлаа оновчтой тодорхойлж, арга аргачлалаа сонгосон байдал
Ø Практикт хэрэглэх арга аргачлалаа сонгосон байдал
Ø Судалгааны мэдээлэл боловсруулсан байдал
Ø Илтгэлийн хэл найруулга
Ø Илтгэгчийн илтгэх чадвар
Ø Илтгэл тавих хугацаа: 5-10 минут
Уралдааны болзол:
Сурагчдын урамшуулал
Ø I байр 150,000 төгрөг
Ø II байр 100,000 төгрөг
Ø III байр 80,000 төгрөг
Ø Шалгарсан бүтээлүүдийгдүүргийн албан ёсны цахим хуудаст байршуулан олны
хүртээл болгоно.
Зохион байгуулагчийн хаяг, утасны дугаар
Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Төр захиргааны II байр, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын 307 тоот, холбоо барих
утас: 315443
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА
0 comments:
Post a Comment