“Ангийн номын
сан”-г
байгуулах, сурагчдын дунд ном унших арга
зүйг түгээн дэлгэрүүлэх, ном унших сэдэл сонирхол төрүүлэх, идэвх санаачилгыг
өрнүүлж номтой нөхөрлүүлэх, ангид ном унших орчин бүрдүүлэх, номыг бүтээлчээр
унших арга зүй эзэмшүүлж номын тэмдэглэл хөтлүүлж сургах зорилготойгоор
дүүргийн хэмжээнд унших чадварын уралдааныг 3 үе шаттайгаар зохион байгууллаа.
Уралдаанд 72 дугаар сургуулийн С.Сарантуяа
багштай 1-а анги /гүйцэтгэлийн хувь 85.9/, 17 дугаар сургуулийн Г.Досмаа
багштай 2-г анги /гүйцэтгэлийн хувь 82.6/, 50 дугаар сургуулийн Б.Цэрэнхүү
багштай 3-б анги /гүйцэтгэлийн хувь 90.0/, 39 дүгээр сургуулийн Х.Одонцэцэг
багштай 4-а анги /гүйцэтгэлийн хувь
84.4/, 49 дүгээр сургуулийн Д.Дулмаа багштай 5-а анги /гүйцэтгэлийн хувь 94.6/
тус тус шалгарлаа.
0 comments:
Post a Comment