Monday, April 28, 2014

2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ХАМРАН СУРГАХ ТОЙРОГ БАТЛАХ ТУХАЙ

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН
ДАРГЫН ТУШААЛ
 2014 оны 04 сарын 28 өдөр     Дугаар А/36          Улаанбаатар хот
 
Хамран сургах тойрог тогтоох тухай

Монгол Улсын Боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 281дугаар зүйлийн 281.1.6 дахь заалтыг
тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд багачуудыг ерөнхий боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах зорилгоор  нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойргийг хавсралтаар баталсугай.
2. Батлагдсан хамран сургах тойргийн дагуу 2014-2015 оны хичээлийн жилийн элсэлтийг зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн Боловсролын хэлтсийн дарга, Ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт үүрэг болгосугай.
3. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Орлогч дарга /Р.Түвшинбат/-д даалгасугай.
4. Уг тушаал гарсантай холбогдуулан Нийслэлийн Боловсролын газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/3дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.  



        ДАРГА                                       Ц.ОТГОНБАГАНА

0 comments:

Post a Comment