Sunday, April 20, 2014

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН ДУНД ЗОХИОН ЯВУУЛАХ “ЭКО - УЛААНБААТАР” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

                                                                          БАТЛАВ
                                                                                       НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН
                                                                                           ДАРГА                 Ц.ОТГОНБАГАНА                 
НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН ДУНД ЗОХИОН ЯВУУЛАХ “ЭКО - УЛААНБААТАР” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ 

2014.04.08
Үндэслэл: Байгаль орчин, эх дэлхийгээ хайрлан хамгаалах, Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоороо бахархах, ногоон орчин болгох санаа санаачлагыг дэмжин эх булаг чандмань эрдэнэ ус, хөрс, агаараа бохирдуулахгүй байх хандлагаа  сайжруулах, хөгжил дэвшил бүтээл байгуулалтанд санаа тавьж, хувь нэмрээ оруулах, нийслэлийн иргэн хүнийхээ үнэ цэнийг мэдрэх, ямар боломж байгаа талаар сурагчдын дуу хоолойг сонсох, тэдний санал санаачлагыг үе тэнгийхэнд нь хүргэх, хүсэл бодлыг нь хуваалцах, Тогтвортой хөгжлийн боловсролыг эзэмшүүлэх зайлшгүй шаардлагатай учир “ЭКО - УЛААНБААТАР” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зарлаж байна.
Байгаль экологийн болон хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаарх ЕБС-ийн сурагчдын үзэл бодол, хүсэл мөрөөдөл, байр суурийг нийтэд сурталчлах, багш, эцэг эх, бичил нийгэм, хамтын ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, ирээдүйн байгальд ээлтэй бодлогыг төлөвшүүлэн хөгжүүлэхэд тодорхой хуь нэмрээ оруулж байгаа боловсролын  болон байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй төрийн байгууллагуудын хамтын   ажиллагааны үр дүнг дээшлүүлэх зорилгоор эссэ бичлэгийн уралдааныг зарлаж байна.
Зорилго: Нийслэл Улаанбаатар хотын өнгө төрх, цаашдын хөгжлийн чиг хандлага, цэцэглэлт, эко орчин бүрдүүлэхэд оруулах хувь нэмэр, эх орноо хайрлан хамгаалахад сурагчдын идэвх санаачлага, оролцоог нэмэгдүүлэхэд оршино.
Зохион байгуулагч: Нийслэлийн Тамгын газар, Нийслэлийн боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтсүүд
Сэдэв: “ЭКО - УЛААНБААТАР”
Хэлбэр:
Уралдаанд оролцох эссэ бичлэгийг 3 үе шаттай зохион байгуулна. Үүнд:
1-р үе шат: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 7-9-р ангийн сурагчдын дунд
            сургууль зохион байгуулна.
2-р үе шат: Сургууль бүрээс шалгарсан 3 сурагчийн материалыг дүүргийн Боловсролын хэлтэст хүргүүлнэ.
3-р үе шат: Дүүргийн Боловсролын хэлтэс шалгарсан 3 сурагчийн материалыг албан бичгийн хамт Нийслэлийн Боловсролын газарт хүргүүлнэ.
Хамрагдах хүрээ:
Нийслэл Улаанбаатар хотын төрийн болон төрийн бус ЕБС-иудын 7-9-р ангийн 13-15 насны сурагчид оролцоно.
Тавигдах шаардлага:
1.     1-р шатны шалгаруулалтад материалаа өгөхдөө оролцогчдын овог нэр, сургууль, анги, нас, холбогдох утсыг тодорхой бичнэ.
2.     Эссэ бичлэгийг тууш болон ташуу шугамтай цаасан дээр гараар бичиж, “Эко –Улаанбаатар” сэдвээр цаашид ямар арга хэмжээ авах талаар санал, уриалга, өөрсдийн зохиосон сурталчилгааны зурагт хуудсыг хавсаргаж болно /Эссэ бичлэгт хавсаргасан материалуудыг буцааж олгохгүй болохыг анхаарна уу/
3.     Эссэ бичлэг нь оршил, текст, зураг, график, хүснэгт, дүгнэлттэй, үг үсгийн болон дүрмийн алдаагүй бичигдсэн байна.
4.     Эссэ бичлэг нь 200-250 үгтэй байна.
5.     Эссэ бичлэгийн төгсгөлд ишлэл татсан ном, зохиолын нэрсийн жагсаалт байх ба иш татсан дарааллаар нь дугаарлана. Нийтээр хэрэглэж заншаагүй товчилсон үгийг илтгэлд хэрэглэхгүй байвал зохино. Зайлшгүй хэрэглэсэн тохиолдолд товчилсон үгсийн товъёог гаргасан байна.
6.     1-р шатанд шалгарсан илтгэлүүдийг 2 ба 3-р шатанд оролцуулна. 3-р шатнаас шалгарсан оролцогчдыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын гадаад харилцааны хэлтсээс шагнана.
Эссэ бичлэгийн шалгуур үзүүлэлт: 

Логик уялдаа ба дэс дараалал 
Онол арга зүйн үндэслэл                                       
Практик ач холбогдол                                             
Шинэлэг тал                                                             
Бичиглэлийн ур чадвар                                                      
Уралдааны хугацаа: 
Уралдаан нь 3 үе шаттай явагдах бөгөөд эхний шат 04-р сарын 15-наас 05-р сарын 05-нд сургууль, 2 дугаар шат нь 05-р сарын 06-наас 05-р сарын 10 хүртэлх хугацаанд дүүригийн болосролын хэлтэс, 3 дугаар шат нь 05-р сарын 10-наас 05-р сарын 15 хүртэлх хугацаанд Нийслэлийн Боловсролын газар дээр зохион байгуулагдана. 
Шагнал урамшуулал:


·         Тэргүүн байр-1 /өргөмжлөл, сурагч солилцооны хөтөлбөрөөр гадаад оронд аялах/ 
·         Дэд байр -2 /өргөмжлөл, сурагч солилцооны хөтөлбөрөөр гадаад оронд аялах /
·         Гутгаар байр-2 /өргөмжлөл, сурагч солилцооны хөтөлбөрөөр гадаад оронд аялах / 
·         Тусгай байр -1 /өргөмжлөл, мөнгөн шагнал/

0 comments:

Post a Comment