2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ

2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ

Wednesday, April 30, 2014

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС ӨМЧИЙН ЕБС-ИУДЫН АНХААРАЛД ДҮРЭМТ ХУВЦАСНЫ СУДАЛГАА ИРҮҮЛЭХ ТУХАЙ

Чингэлтэй дүүргийн ЕБС-иуд Дүрэмт хувцасны нарийвчилсан дараах судалгааг 2014-05-08-ны 14:00 цагаас өмнө /baatartsend@yahoo.com/ хаягаар ирүүлнэ үү.
Судалгааны маягтыг энд дарж татаж авна уу.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ЕБС-ИЙН ЗАХИРАЛУУДЫН АНХААРАЛД

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулагдаж буй "Монгол цэргийн жавхаа" уралдааны ёслолын ажиллагаа 2014-05-03-ны 10:30-д Чингисын талбайд зохион байгуулагдах тул ЕБС-иудаас тус бүр 30 хүүхдийг оролцуулах ба нэг багшаар ахлуулан арга хэмжээнд оролцуулна уу. Жич: Хүүхэд хариуцан ирэх багшийн нэр, холбоо барих утасны дугаарыг 2014-05-02-ны 14:00 цагаас өмнө Боловсролын хэлтсийн СМХШҮ-ний мэргэжилтэн Ц.Баатарцэндэд өгнө үү.

Monday, April 28, 2014

2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ХАМРАН СУРГАХ ТОЙРОГ БАТЛАХ ТУХАЙ

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН
ДАРГЫН ТУШААЛ
 2014 оны 04 сарын 28 өдөр     Дугаар А/36          Улаанбаатар хот
 
Хамран сургах тойрог тогтоох тухай

Монгол Улсын Боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 281дугаар зүйлийн 281.1.6 дахь заалтыг
тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд багачуудыг ерөнхий боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах зорилгоор  нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойргийг хавсралтаар баталсугай.
2. Батлагдсан хамран сургах тойргийн дагуу 2014-2015 оны хичээлийн жилийн элсэлтийг зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн Боловсролын хэлтсийн дарга, Ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт үүрэг болгосугай.
3. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Орлогч дарга /Р.Түвшинбат/-д даалгасугай.
4. Уг тушаал гарсантай холбогдуулан Нийслэлийн Боловсролын газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/3дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.  



        ДАРГА                                       Ц.ОТГОНБАГАНА

Sunday, April 27, 2014

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС-ИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН АНХААРАЛД

Чингэлтэй дүүргийн ЕБС-ийн нийгмийн ажилтнууд дараах албан бичгийн дагуу судалгааг гаргаж 2014-04-29-ны 09:00 цагаас өмнө /baigali_17@yahoo.com/ хаягаар ирүүлнэ үү.


Thursday, April 24, 2014

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС-ИЙН БАГА АНГИЙН СУРГАЛТЫН МЕНЕЖРИЙН АНХААРАЛД

Чингэлтэй дүүргийн ЕБС-ийн бага ангийн сургалтын менежерүүд 2014-2015 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид элсэн суралцагчдын дэлгэрэнгүй бүртгэлийн анкетын загварыг дараах линкээр орж татаж авна уу.
Загварыг энд дарж татаж авна уу.

Monday, April 21, 2014

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС, ЦЭЦЭРЛЭГИЙН АНХААРАЛД ХАМРАН СУРГАХ ТОЙРГИЙН МЭДЭЭ ИРҮҮЛЭХ ТУХАЙ

Чингэлтэй дүүргийн ЕБС, цэцэрлэгүүд хамран сургах тойргийг 2014-2015 оны хичээлийн жилд шинэчлэн тогтоохтой холбоотойгоор саналаа яаралтай ирүүлнэ үү.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС-ИУДЫН АНХААРАЛД СУРГУУЛИЙН ДҮРЭМ ШИНЭЧЛЭХ ТӨСӨЛ

Чингэлтэй дүүргийн ЕБС-иуд сургуулийн дүрэм шинэчлэх төслийг дараах линкээр татаж авна уу.
Энд дарж татаж авна уу.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 72 ДУГААР СУРГУУЛЬ АРХИВ, БИЧИГ ХЭРГИЙН АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургууль архив, бичиг хэргийн ажилтан сонгон шалгаруулж авна.
Бүртгэл: 2014-04-23-наас 25 өдөр
Шалгаруулалт: 2014-04-28-нд 72 дугаар сургууль дээр болно.
Холбоо барих утас: 357458, 99181386

Sunday, April 20, 2014

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН ДУНД ЗОХИОН ЯВУУЛАХ “ЭКО - УЛААНБААТАР” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

                                                                          БАТЛАВ
                                                                                       НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН
                                                                                           ДАРГА                 Ц.ОТГОНБАГАНА                 
НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН ДУНД ЗОХИОН ЯВУУЛАХ “ЭКО - УЛААНБААТАР” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ 

2014.04.08
Үндэслэл: Байгаль орчин, эх дэлхийгээ хайрлан хамгаалах, Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоороо бахархах, ногоон орчин болгох санаа санаачлагыг дэмжин эх булаг чандмань эрдэнэ ус, хөрс, агаараа бохирдуулахгүй байх хандлагаа  сайжруулах, хөгжил дэвшил бүтээл байгуулалтанд санаа тавьж, хувь нэмрээ оруулах, нийслэлийн иргэн хүнийхээ үнэ цэнийг мэдрэх, ямар боломж байгаа талаар сурагчдын дуу хоолойг сонсох, тэдний санал санаачлагыг үе тэнгийхэнд нь хүргэх, хүсэл бодлыг нь хуваалцах, Тогтвортой хөгжлийн боловсролыг эзэмшүүлэх зайлшгүй шаардлагатай учир “ЭКО - УЛААНБААТАР” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зарлаж байна.
Байгаль экологийн болон хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаарх ЕБС-ийн сурагчдын үзэл бодол, хүсэл мөрөөдөл, байр суурийг нийтэд сурталчлах, багш, эцэг эх, бичил нийгэм, хамтын ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, ирээдүйн байгальд ээлтэй бодлогыг төлөвшүүлэн хөгжүүлэхэд тодорхой хуь нэмрээ оруулж байгаа боловсролын  болон байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй төрийн байгууллагуудын хамтын   ажиллагааны үр дүнг дээшлүүлэх зорилгоор эссэ бичлэгийн уралдааныг зарлаж байна.
Зорилго: Нийслэл Улаанбаатар хотын өнгө төрх, цаашдын хөгжлийн чиг хандлага, цэцэглэлт, эко орчин бүрдүүлэхэд оруулах хувь нэмэр, эх орноо хайрлан хамгаалахад сурагчдын идэвх санаачлага, оролцоог нэмэгдүүлэхэд оршино.
Зохион байгуулагч: Нийслэлийн Тамгын газар, Нийслэлийн боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтсүүд
Сэдэв: “ЭКО - УЛААНБААТАР”
Хэлбэр:
Уралдаанд оролцох эссэ бичлэгийг 3 үе шаттай зохион байгуулна. Үүнд:
1-р үе шат: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 7-9-р ангийн сурагчдын дунд
            сургууль зохион байгуулна.
2-р үе шат: Сургууль бүрээс шалгарсан 3 сурагчийн материалыг дүүргийн Боловсролын хэлтэст хүргүүлнэ.
3-р үе шат: Дүүргийн Боловсролын хэлтэс шалгарсан 3 сурагчийн материалыг албан бичгийн хамт Нийслэлийн Боловсролын газарт хүргүүлнэ.
Хамрагдах хүрээ:
Нийслэл Улаанбаатар хотын төрийн болон төрийн бус ЕБС-иудын 7-9-р ангийн 13-15 насны сурагчид оролцоно.
Тавигдах шаардлага:
1.     1-р шатны шалгаруулалтад материалаа өгөхдөө оролцогчдын овог нэр, сургууль, анги, нас, холбогдох утсыг тодорхой бичнэ.
2.     Эссэ бичлэгийг тууш болон ташуу шугамтай цаасан дээр гараар бичиж, “Эко –Улаанбаатар” сэдвээр цаашид ямар арга хэмжээ авах талаар санал, уриалга, өөрсдийн зохиосон сурталчилгааны зурагт хуудсыг хавсаргаж болно /Эссэ бичлэгт хавсаргасан материалуудыг буцааж олгохгүй болохыг анхаарна уу/
3.     Эссэ бичлэг нь оршил, текст, зураг, график, хүснэгт, дүгнэлттэй, үг үсгийн болон дүрмийн алдаагүй бичигдсэн байна.
4.     Эссэ бичлэг нь 200-250 үгтэй байна.
5.     Эссэ бичлэгийн төгсгөлд ишлэл татсан ном, зохиолын нэрсийн жагсаалт байх ба иш татсан дарааллаар нь дугаарлана. Нийтээр хэрэглэж заншаагүй товчилсон үгийг илтгэлд хэрэглэхгүй байвал зохино. Зайлшгүй хэрэглэсэн тохиолдолд товчилсон үгсийн товъёог гаргасан байна.
6.     1-р шатанд шалгарсан илтгэлүүдийг 2 ба 3-р шатанд оролцуулна. 3-р шатнаас шалгарсан оролцогчдыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын гадаад харилцааны хэлтсээс шагнана.
Эссэ бичлэгийн шалгуур үзүүлэлт: 

Логик уялдаа ба дэс дараалал 
Онол арга зүйн үндэслэл                                       
Практик ач холбогдол                                             
Шинэлэг тал                                                             
Бичиглэлийн ур чадвар                                                      
Уралдааны хугацаа: 
Уралдаан нь 3 үе шаттай явагдах бөгөөд эхний шат 04-р сарын 15-наас 05-р сарын 05-нд сургууль, 2 дугаар шат нь 05-р сарын 06-наас 05-р сарын 10 хүртэлх хугацаанд дүүригийн болосролын хэлтэс, 3 дугаар шат нь 05-р сарын 10-наас 05-р сарын 15 хүртэлх хугацаанд Нийслэлийн Боловсролын газар дээр зохион байгуулагдана. 
Шагнал урамшуулал:


·         Тэргүүн байр-1 /өргөмжлөл, сурагч солилцооны хөтөлбөрөөр гадаад оронд аялах/ 
·         Дэд байр -2 /өргөмжлөл, сурагч солилцооны хөтөлбөрөөр гадаад оронд аялах /
·         Гутгаар байр-2 /өргөмжлөл, сурагч солилцооны хөтөлбөрөөр гадаад оронд аялах / 
·         Тусгай байр -1 /өргөмжлөл, мөнгөн шагнал/

Wednesday, April 16, 2014

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС ЕБС, ЦЭЦЭРЛЭГИЙН АНХААРАЛД

Чингэлтэй дүүргийн ЕБС, цэцэрлэгүүд 2014-04-14-ны 16:00 цагаас өмнө Эрүүл аюулгүй байдлын индексийг тооцон гаргах дараах судалгааг маягтын дагуу гаргаж baatartsend@yahoo.com хаягаар ирүүлнэ үү.
Маягтыг энд дарж татаж авна уу.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС ЕБС, ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАХИРАЛ, ЭРХЛЭГЧ НАРЫН АНХААРАЛД АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төвөөс нийт хүн амын эрүүл мэндийн мэдээллийн сан үүсгэж байгаатай холбогдуулан ЕБС, Цэцэрлэгийн хүүхдийн эрүүл мэндийн мэдээллийг дараах хавсралтын дагуу 2014-04-10-ны дотор Боловсролын хэлтэст ирүүлнэ үү.
Жич: Энэхүү судалгааг хүүхэд нэг бүрчлэн гаргах тул цаг хугацааны хувьд шахуу тулгамдсан гэдгийг анхаарч ажиллана уу.

Tuesday, April 15, 2014

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС, ЦЭЦЭРЛЭГИЙН АНХААРАЛД ЕБС, ЦЭЦЭРЛЭГИЙН ХООЛ ХҮНСНИЙ СУДАЛГАА АВАХ ТУХАЙ

Чингэлтэй дүүргийн Төрийн ба төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд ЕБС, цэцэрлэгийн хоол хүнсний судалгааг зааврын дагуу гаргаж 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өгнө үү.




Monday, April 14, 2014

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС ЕБС, ЦЭЦЭРЛЭГИЙН АНХААРАЛД

Чингэлтэй дүүргийн ЕБС, цэцэрлэгүүд 2014-04-14-ны 16:00 цагаас өмнө Эрүүл аюулгүй байдлын индексийг тооцон гаргах дараах судалгааг маягтын дагуу гаргаж baatartsend@yahoo.com хаягаар ирүүлнэ үү.
Маягтыг энд дарж татаж авна уу.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС, ЦЭЦЭРЛЭГИЙН АНХААРАЛД 2014 ОНД МОД ТАРИХ СУДАЛГАА АВАХ ТУХАЙ

Чингэлтэй дүүргийн ЕБС, цэцэрлэгүүд 2014 оны мод тарих судалгаагаа дараах маягтын дагуу 2014-04-15-ны 15:00 цагаас өмнө aalag_23@yahoo.com хаягаар ирүүлнэ үү.
Судалгааг энд дарж татаж авна уу.

Tuesday, April 8, 2014

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС ЕБС-ИЙН ЗАХИРАЛ, СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙН АНХААРАЛД ТӨГСӨГЧДИЙН МЭДЭЭ АВАХ ТУХАЙ

2013-2014 онд ЕБС-ийн суурь болон бүрэн дунд боловсрол төгсөгчдийн нэрсийг дараах маягтын дагуу 2014-04-11-ны дотор файлаар болон цаасаар баталгаажуулж авна. Жич: Энэ мэдээнээс хойш шилжилт хөдөлгөөн зогсоно. Мөн өмнөх 12 сарын мэдээнээс хойш шилжиж ирсэн хүүхдүүд дээр тайлбар нэг бүрийг авна. 
Маягтыг энд дарж татаж авна уу.

Sunday, April 6, 2014

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС, ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАХИРАЛ, ЭРХЛЭГЧ НАРЫН АНХААРАЛД

Чингэлтэй дүүргийн ЕБС, Цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарын ээлжийн амралтын саналаа дараах маягтын дагуу /aalag_23@yahoo.com/ хаягаар 2014-04-07-ны 16:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Маягтыг энд дарж татаж авна уу.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61 ДҮГЭЭР СУРГУУЛЬ БИЧИГ ХЭРГИЙН АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль бичиг хэргийн ажилтан шалгаруулж ажилд авна. 2014.04.07-с 2014.04.10-г дуустал бүртгэнэ. Шалгаруулалт: 2014.04.11-нд явагдана. Бүртгүүлэхдээ бичиг баримтаа бүрдүүлж ирнэ үү? Холбоо барих утас: 99177753, 98637753, 96680176

Thursday, April 3, 2014

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС-ИЙН 5,6 ДАХЬ ЖИЛДЭЭ АЖИЛЛАЖ БАЙГАА МОНГОЛ ХЭЛНИЙ БАГШ НАРЫН СУРГАЛТ БОЛНО

ЕБС-ийн 5,6 дахь жилдээ ажиллаж буй Монгол хэлний багш нарын сургалт 2014-04-07-ны 08:30-д Багшийн хөгжил ордонд болно.

Tuesday, April 1, 2014

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС, ЦЭЦЭРЛЭГТ АЖИЛЛАЖ БАЙГАА ШИЛДЭГ АРГА ЗҮЙТЭЙ БАГШИЙН СУДАЛГАА АВАХ ТУХАЙ

ЕБС, цэцэрлэгүүд дараах маягтын дагуу нэг нэг шилдэг багшийн судалгаа 2014-04-02-ны 16:00 цагаас өмнө Боловсролын хэлтэст /aalag_23@yahoo.com/ хаягаар ирүүлнэ үү.
Жич: Ирүүлсэн багшийн судалгаанаас дүгнэлт хийж шилдэг 20 багшийг БШУЯ-руу явуулна.
Маягтыг энд дарж татаж авна уу.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ НАРЫН АНХААРАЛД КАМЕРЫН СУДАЛГАА ӨГӨХ ТУХАЙ

Чингэлтэй дүүргийн цэцэрлэгүүд камержуулалт хийсэн болон хийгээгүй ч энэхүү судалгааг маягтын дагуу 2014-04-02-ны 15:00 цагаас өмнө Боловсролын хэлтэст  /baatartsend@yahoo.com/ хаягаар ирүүлнэ үү.
Маягтыг энд дарж татаж авна уу.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС, ЦЭЦЭРЛЭГИЙН ТОГООЧ НАРЫН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ДАВТАН СУРГАЛТ ЯВАГДАХ ТУЛ НЭРСЭЭ ИРҮҮЛНЭ ҮҮ

ЕБС, Цэцэрлэгийн тогооч нарын мэргэжлийн болон давтан сургалт 5 дугаар сард явагдах тул нэрсээ 2014-04-10-ны дотор Боловсролын хэлтэст хаьсралтын дагуу ирүүлнэ үү.