ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХ “ОЮУНЛАГ-ЗӨВ МОНГОЛ ХҮҮХЭД” МАТЕМАТИКИЙН СУДЛАГДАХУУНЫ 2 САРЫН АЯНЫ УДИРДАМЖ
Зорилго: Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын математикийн судлагдахууны сургалтын чанар, хүртээмжийг дээшлүүлэх, математикийн багш нарыг чадавхжуулах, хөгжүүлэх, цаашлаад дүүргийн хэмжээнд математикийн сонгоны хичээлээр дамжуулан сурагчдын авьяас, чадварыг нээх, хөгжүүлэхэд аяны зорилго оршино.
Зорилт:
- Дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн математикийн багш нарт зориулсан хөтөлбөрийн уян хатан сонголттой сургалтыг тухайн түвшний анги тус бүрт “сурах бичиг” зохиогч нарын багтай хамтран зохион байгуулах;
- Тухайн түвшин бүрт тохирсон даалгаврын сан бүрдүүлж, ерөнхий боловсролын сургуулиудын анги, бүлгүүдийн дунд Монголын нэрт математикч н.Мянганы нэрэмжит математикийн уралдаан, тэмцээнүүдийг үе шаттай зохион байгуулах;
- Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх зорилтот ажлуудыг хэрэгжүүлэх;
Хамтран ажиллах байгууллага:
- Олонлог сэтгүүлийн редакц
- Олонлог төв сургуулийн захиргаа
Хамрах хүрээ:
- Чингэлтэй дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн багш нар /бага, дунд, ахлах/
- Чингэлтэй дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын бага, дунд, ахлах ангийн сурагчид
Хугацаа: 2016 оны 03 дугаар сарын 01-нээс 05 дугаар сарын 01
- 2016 оны 03 дугаар сарын 01-нээс 04 дүгээр сарын 01
- Багш нарт зориулсан сургалтууд
- 2016 оны 04 дүгээр сарын 01-нээс 05 дугаар сарын 01
- Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд уралдаан тэмцээн
- 12 дугаар ангийн сурагчдад зориулсан Элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх зорилтот ажил
Зохион байгуулалт:
- СУРГАЛТ
· Олонлог төв сургуулийн багш нарын зохиосон “Сонгон суралцах математик”, “Математик-Бодох урлаг” сурах бичгийг танилцуулах
· Дээрх сурах бичгийн агуулгын хүрээнд зохиогч нар нь сургалт зохион байгуулах
· Дунд, ахлах ангийн багш нарын хувьд мэдлэгийн түвшин, хүсэл сонирхлыг харгалзан Математик-Бодох урлаг номын агуулгаас сонголт хийлгэн уян хатан хөтөлбөрийг боловсруулна.
2. УРАЛДААН ТЭМЦЭЭН
· Тухайн түвшний анги бүрт тохирсон даалгаврын сан бүрдүүлнэ.
· Ерөнхий боловсролын сургуулийн тухайн ангийн хүүхэд бүр даалгаврын сан дахь бодлогыг бодож сурсан байх шаардлага тавина.
· Тодорхой хугацааны дараа даалгаврын сан дурын бодлогоор хөндлөнгийн шалгалтыг сургууль, дүүргийн түвшинд зохион байгуулна.
- Хамгийн өндөр гүйцэтгэлтэй анги хамт олныг шагнаж урамшуулна.
0 comments:
Post a Comment