2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ

2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ

Monday, February 29, 2016

ХАМТАРЧ АЖИЛЛАХЫГ ХҮСЭЕ


ТӨРИЙН ӨМЧИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН АНХААРАЛД СУДАЛГАА ИРҮҮЛЭХ ТУХАЙ

Дараах судалгааг 2016-03-01-ний 15:00 цагаас өмнө aalag_23@yahoo.com хаягаар ирүүлнэ үү.
судалгааг энд дарж татаж авна уу.

Thursday, February 25, 2016

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН АНХААРАЛД СӨБ6, 6,1 МАЯГТЫГ ШИВЭХ ТУХАЙ

Цэцэрлэгийн 2015 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан болон нийт хөрөнгийн тайлан болох СӨБ6, СӨБ6,1 маягтыг mis.edub.edu.mn системээр орж 2016-03-02-ны дотор бөглөж тайланг цаасаар баталгаажуулан ирж тулгалт хийнэ үү.

Wednesday, February 24, 2016

САЙН ҮЙЛСИЙН АЯН

Шинэ жилээр захирал, эрхлэгч нарынхаа санаачлан зохион байгуулсан сайн үйлсийн аяны бичлэгийг орууллаа. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

ЗӨЛӨМЖ ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ


2016 оны 03 дугаар сарын 01-нд 19:00 цагаас MONGOL HD сувгаар Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ACEM-ийн дэлхийн хэмжээний уулзалттай холбогдуулан телевизийн нэвтрүүлэгт оролцоно. Үүнтэй холбогдуулан Сургалтыг дэмжих үйл ажиллагааны цагууд, тэр дундаа хичээлээс гадуурх үйл ажиллагааны цагуудтай холбогдуулан дээрх нэвтрүүлгийг үзэх даалгаврыг 6-12 дугаар ангийн сурагчдад, үйл ажиллагааны цаг дээр хэлэлцүүлэг өрнүүлэх замаар сурагчдад дэлхийн хэмжээний энэхүү томоохон арга хэмжээний ач холбогдлыг ойлгуулахад санаачилга гарган ажиллахыг зөвлөж байна. Мөн Сурагчдын өөрөө удирдах байгууллагадаа түшиглэн "ACEM-2016 Монголд" сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг 03 дугаар сарын 01-нээс 07-ны өдрүүдэд зарлаж, шалгарсан нэг эссэг дүүргийн Боловсролын хэлтэст ирүүлэх бөгөөд сургууль бүрээс шалгарсан шилдэг эссэг БСШУ-ны яаманд хүргүүлж, сурагчдад талархал илгээх арга хэмжээг зохон байгуулах болно

Чингэлтэй дүүргийн өсвөрийн аварга шалгаруулах волейболын тэмцээн боллоо.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “ВОЛЕЙБОЛ”-ЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Өсвөрийн аварга шалгаруулах “Волейбол”-ын уламжлалт тэмцээнийг 2016 оны 02 дугаар сарын 20, 21 –ний өдрүүдэд дүүргийн Биеийн тамир спортын хорооны зааланд зохион байгууллаа. Тэмцээнд Ерөнхий боловсролын 12 сургуулийн эрэгтэй 11 баг, эмэгтэй 11 багийн нийт 180 тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс:
Багийн дүнгээр:
1-р байр Ц.Одхүү дасгалжуулагчтай 17 дугаар сургууль
2-р байр Л.Мөнгөншагай дасгалжуулагчтай 37 дугаар сургууль
3-р байр н.Жаргалсайхан дасгалжуулагчтай 50 дугаар сургууль тус тус шалгарч өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаа гардан авлаа.


“БИ МОНГОЛ ХҮҮХЭД” УРАЛДААНЫ ТАЙЛАН

“БИ МОНГОЛ ХҮҮХЭД” УРАЛДААНЫ ТАЙЛАН
Монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, шийдвэр гаргах, хамтран ажиллаж амьдрах, насан туршдаа суралцах чадвартай, үндэсний хэл, соёл, ёс уламжлалаа эрхэмлэдэг иргэн болгож төлөвшүүлэх орчныг бүрдүүлэхэд эцэг эх, төрийн үүрэг, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг тодорхойлон "Зөв монгол хүүхэд" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын зан суртахууны төлөвшил, уламжлалт аж төрөх ёс, үндэсний өв соёл, бахархлаа дээдэлж, түүнээс суралцах хэрэгцээ сонирхлыг бий болгоx зорилгоор “БИ МОНГОЛ ХҮҮХЭД УРАЛДААН”-ыг 3 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулсан.
“Би монгол хүүхэд уралдаан”-ыг 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 117 дугаар сургууль дээр зохион байгуулж, уг уралдааны 1 дүгээр шатанд  бага ангийн  10 мянга гаруй сурагчид өрсөлдсөн бөгөөд 2 дугаар шатанд төрийн өмчийн 12 сургууль, төрийн бус өмчийн 3 сургуулийн 15 багийн 75 сурагч авьяас чадвараараа  уралдлаа.
            Уралдааны тэргүүн байрыг 17 дугаар сургуулийн “Монгол омогшил” баг, хоёрдугаар байрыг 24 дүгээр сургуулийн “Эв эе” баг, гуравдугаар байрыг 117 дугаар сургуулийн “Таван махбодь” баг, тусгай байрыг 39 дүгээр сургуулийн “Мэргэд” баг, Наран сургуулийн “Хөх толбот” багууд тус тус эзэллээ. 
           НЭГДҮГЭЭР АНГИ
Хүүхдийн хөгжилд тухайн улс үндэстний зан заншил, зан үйл, соёл, хүүхдийн өсөн торниж буй орчин, эцэг эх асран хамгаалагчдын харилцаа гэх мэтээр олон олон хүчин зүйлсүүд тасралтгүйгээр нөлөө үзүүлж байдаг. Монголчууд бид бүхэн хүүхдээ хүмүүжүүлэн хөгжүүлэх өөрийн гэсэн арга барилтай, арвин туршлагатай ард түмэн. Иймээс тоглоомоор дамжуулан хүүхдэд зөв хүмүүжил төлөвшил, хамтран ажиллах боломж бүрдүүлэх зорилгоор дааганы уралдааныг зохион байгууллаа.
            ХОЁРДУГААР АНГИ
Монголчууд өөрсдийн өвөрмөц түүх соёл, зан заншил, амьдралын хэв шинжийг үр удамдаа өвлүүлэн дамжуулахад гол үүрэг гүйцэтгэсэн Монгол үндэстний баялаг өв уламжлалын маш чухал хэсэг болох хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх, оньсого тааврын уралдааныг зохион байгууллаа.
            ГУРАВДУГААР АНГИ
Хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх зорилгоор дасгал маягаар хэрэглэдэг ардын аман зохиолын нэг төрөл болох таавар таах, үгийн сүлжээ бөглөх уралдааныг зохион байгуулж,  таавраар дамжуулан сурагчдад уламжлалт ёс заншлаасаа суралцах, хүүхдийн  оюун ухаан танин мэдэхүйг нь хөгжүүлэх зорилго тавин ажилласан.
  ДӨРӨВДҮГЭЭР АНГИ
Монголын уламжлалт тоглоомын нэг шагай шүүрэх уралдааныг зохион байгуулж, монгол ёс уламжлалаасаа суралцах боломж бүрдүүлсэн.
 ТАВДУГААР АНГИ
Танин мэдэхүйн ая холбогдол бүхий ардын уламжлалт ёс заншлаасаа суралцах боломжийг бүрдүүлэх зорилгоор 5 дугаар ангийн сурагчдын дунд танин мэдэхүйн тэмцээнийг “Алтан хонх” хэлбэрээр зохион байгууллаа. 
БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС

Tuesday, February 23, 2016

61 ДҮГЭЭР СУРГУУЛЬ БИОЛОГИЙН БАГШ ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА.

Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль биологийн багш шалгаруулж ажилд авна. Бүртгэл: 2016-02-23-наас 26-ны өдөр явагдана. Утас:99177753

ЕБС-ИЙН ЗАХИРАЛ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ НАРТ


Monday, February 22, 2016

ТОДРУУЛГА

Монгол хэл, бичиг үсгээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэхэх орон тусгаар тогтнол, үндэсний язгуур эрх ашиг, ард түмний эрх чөлөө, улс орныхоо өв уламжлал, түүх соёлоо сэтгэл зүрхэндээ нандигнан тээж, хайрлан хүндэтгэж, өвлүүлэн үлдээх зорилготой  “ЭХ ОРОН-ТУСГААР ТОГТНОЛ монгол бичгийн эссэ бичлэг, том ном бүтээх уралдааны шалгаруулалт 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хойшлогдож байна. Тодорхой хугацааг жич мэдээлнэ.

            Мөн
е
рөнхий боловсролын сургуулийн сурагчдад Монгол Улсынхаа тусгаар тогтнол, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, цэрэг эх оронч хүмүүжил олгох, бие бялдар сэтгэл зүйн бэлтгэлжилтийг дээшлүүлэх, Батлан хамгаалах хууль тогтоомж, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилж, таниулахад чиглэгдсэн ЦЭРЭГ СПОРТЫН “ДӨЛ” ЦОГЦОЛБОР ТОГЛОЛТЫН сургуулийн шатны шалгаруулалтыг "Сайн хичээл, төлөвлөлт, үйл ажиллагааны бүсийн зөвлөгөөн"-тэй уялдуулан 2016 оны 03 дугаар сарын 01-ээс 06-ны өдрүүдэд зохион байгуулах боломжтой

Sunday, February 21, 2016

ЕБС-ИУДЫН ЗАХИРАЛ, НЯГТЛАН БОДОГЧ НАРЫН АНХААРАЛД

Статистик системийн Төсвийн гүйцэтгэл, Нийт хөрөнгө гэсэн үйл ажиллагаа руу орж 2014-2015 оны төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл болон нийт хөрөнгийн мэдээллийг esis.edu.mn систем дээр хийх ба 2014-2015 оны төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл болон нийт хөрөнгийн мэдээллийг төгрөгөөр хийнэ.  Статистик системийн Төсвийн гүйцэтгэл үйл ажиллагаа дахь Нийт зардал хүснэгт дэх мэдээллийн Цалин хөлс, нэмэгдэл урамшуулал талбарт  Багшийн үндсэн цалин, Багшийн нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг нийтэд нь оруулж мөнгөн дүнг төгрөгөөр оруулахыг анхаарна уу

Wednesday, February 17, 2016

Дөл тоглолтын удирдамж гарлаа.

МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 95 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН ДУНД ЗОХИОГДОХ ЦЭРЭГ СПОРТЫН “ДӨЛ” ЦОГЦОЛБОР ТОГЛОЛТЫН УДИРДАМЖ
           
Нэг: Зорилго
            Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Монгол Улсынхаа тусгаар тогтнол, эх орноороо бахархахүзлийг төлөвшүүлэх, цэрэгэх оронч хүмүүжил олгох,бие бялдар сэтгэл зүйн бэлтгэлжилтийг дээшлүүлэх, Батлан хамгаалах хууль тогтоомж, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилж, таниулахад чиглэгдэнэ.
         
Хоёр: Тоглолтыг зохион байгуулж, удирдах байгууллага
  • Дүүргийн Засаг даргын Тамгын газар
  • Дүүргийн Биеийн тамир спортын хороо
  • Дүүргийн Боловсролын хэлтэс
  • Зэвсэгт хүчний анги байгууллагын төлөөлөл

Гурав: Тоглолт явуулах хугацаа
 Цэрэг спортын “ДӨЛ” цогцолбор тоглолт 2 үе шатаар зохион байгуулагдана.
  • шат: Сургуулиуд дотооддоо удирдамжид заасны дагуу 2016 оны 02 дугаар сарын 25-наас 27-ны өдрүүдэд шалгаруулна. Тэмцээнд сургууль, баг тамирчид үндсэн анги дансаараа бүрэн оролцоно. /Жишээ нь 10а анги 30 сурагчтай бол бүгд жагсаалын үзүүлэх тоглолт, 16 тоот дасгалуудад оролцоно./
  • II шат: Дүүргийн хэмжээнд сургуулиудаас шалгарсан багуудын тоглолт 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр дүүргийн Биеийн тамир Спорт хорооны зааланд явагдана.

Дөрөв: Тоглолтын журам
  1. Нэгдүгээр шатанд тухайн сургуулийн 10-11 дүгээр ангийн бүх бүлэг оролцоно. 12 дугаар ангиуд оролцож болно. Нэгдүгээр шат буюу сургуулийн шатыг сургуулийн комисс шалгаруулж, дүгнэнэ.
  2. Сургуулийн удирдлагаас энэ удирдамжтай нийцүүлэн удирдамж боловсруулж, нэгдүгээр шатны тоглолтыг сургууль дээрээ зохион байгуулна.
  3. Дүүргийн шатанд тухайн сургуулиас шалгарсан ахлах ангийн /10, 11, 12/ нэг бүлэг оролцоно. Үүнээс доорх 5 дугаар заалтын 3, 4, 5 хэсгийн төрлүүдэд 25 хүний бүрэлдэхүүнтэй 1 салаа /багт 17 эр, 8 эм тамирчин/ оролцоно.
  4. “Дөл” тоглолтонд оролцох сурагчид /салаа/-ыг тухайн сургуулиас дасгалжуулагч-багш хариуцна.
  5. Салаад 50х30 хэмжээтэй хаяг, өөрийн багийн онцлогийг тусгасан лого бүхий туг /60х40 см/-тай, жигд хувцас, нэртэй байхын зэрэгцээ мэдүүлгийг тодорхой бичиж ирүүлнэ.
  6. “Дөл” тоглолтыг дүүргийн хэмжээнд зохион байгуулах техникийн зөвлөлгөөнийг 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 15.00 цагт дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хурлын танхимд зохион байгуулна.
    Жич: Мэдүүлэг, ангийн журнал
  7. Дүүргийн шатны тэмцээнийг зохион байгуулах комисс, шүүгчийн бүрэлдэхүүнийг Зэвсэгт хүчний анги байгууллагаас томилно.
  8. Тэмцээний арга зүйн удирдлага, зөвлөмжөөр хангах, дэмжлэг үзүүлэх ажлыг дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб хариуцан оролцоно.
  9. Тасгуудын гэрийн даалгавар нь Эх орныхоо тусгаар тогтнол, Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, дүүргийн хөгжил цэцэглэлтийн талаар, хүүхэд залуучуудын хүсэл мөрөөдлийг илэрхийлсэн, зураглал, шог зураг зэргийг тусгасан ханын сонин байна.

Тав:   Тоглолтын төрөл, дасгалыг гүйцэтгэх журам
1.    Жагсаалийн үзүүлэх тоглолт                           /Үндсэн ангиараа/
2.    Цэргийн 16 тоот /1,2 комплекс/ дасгал            /Үндсэн ангиараа/
3.    Эмнэлгийнанхнытусламжийн норматив          /Шалгарсан баг 25 хүн/
4.    Салааны захирагчнарындундахтэмцээн        /Шалгарсан баг 25 хүн/
5.    Цогцолбор дасгал                                              /Шалгарсан баг 25 хүн/
6.    Урлагийн номер /ганцаарчилсан болон салаагаараа дуулж болно/
7.    Ханын сонин 
ДАСГАЛУУДЫГ ГҮЙЦЭТГЭХ ЖУРАМ:

  1. Жагсаалын тоглолт./10-15мин/
    Салааны захирагчийн командлах чадвар, бүрэлдэхүүний жигдрэлт, жагсаалын элементүүдийн гүйцэтгэл зэргийг үнэлж онц-10 оноо /баг ямарч алдаагүй байх/, сайн-7 оноо /баг 5-аас илүүгүй алдаа гаргасан/, дунд- 4 оноо /10- аас илүүгүй алдаа гаргасан/, үүрэгтэй- 1 оноо /10-аас дээш алдаа гаргасан/-гоор дүгнэнэ.
  • Байран дээрх жагсаалын хувиралтууд:
  • Үндсэн зогсолт /номхон зогсох, хөл салгаж зогсох/
  • Байран дээрх жагсаалын хувиралтууд /баруун, зүүн, эргэ командуудыг тус бүр 2 удаа гүйцэтгэнэ. 2 эгнээ жагсах, баруун, зүүн тийш салах, дундаа нийлэх хувилбарууд /
  • Жагсаалаас гарах болон жагсаалд орох, захирагчид очих буюу буцах ажиллагааг гүйцэтгэх ба салааны захирагч нэр зааж тасгаас 2 эрэгтэй, 2 эмэгтэй сурагчийг жагсаалаас гаргана.
  • Жагсаалын хөдөлгөөн: салаа явдал дунд баруун, зүүн тийш эргэх болон эргээд марш командыг гүйцэтгэнэ. Явдал дунд жагсаалын дуу гаргах ба жагсаалаар яваа үед ёсолж хүндлэх ажиллагааг гүйцэтгэнэ.
  • Цэргийн жагсаалын дууг салааны захирагчийн сугалсан сугалаагаар шийднэ.

    1. Заавал сурсан байх дуунууд:
  • Тасаг цэрэг
  • Манай цэргийн жавхаа
  • Ардын арми зэрэг дуунуудыг жагсаалаар явах үедээ дуулна. Эдгээр дуунуудыг тэмцээнд орохоос өмнө салааны бүх бүрэлдэхүүн сурсан байвал зохино.

5.3.  Цэргийн 1,2 дугаар 16 тоот гимнастик
Салааны бүрэлдэхүүн цэргийн 1, 2 дугаар 16 тоот гимнастикийн дасгалыг хоёр удаа бөмбөрийн цохилтоор гүйцэтгэнэ. Алдаа гаргасан тохиолдол бүрийг нэмж хамгийн бага алдсан болон алдаа гаргаагүй хийсэн дарааллаар байр эзлүүлэн дүгнэнэ.

5.4.  Эмнэлгийн анхны тусламжийн норматив:
Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх тэмцээнд баг тус бүрээс эрэгтэй 2, эмэгтэй 2 сурагч оролцоно. Оролцох бүрэлдэхүүн жигд хувцастай /эмнэлгийн/, улаан загалмай нийгэмлэгийн таних тэмдэгтэй, эмнэлгийн анхны тусламжийн материал бүхий цүнхтэй байна. 4 сурагчдын нэг нь өвчтөн /эрэгтэй/ болж түүний дээд, доод мөчний аль нэгд чиг барьж боох боолтыг /жигут/ хамгийн зөв, богино хугацаанд хиймэгц өвчтөнийг дамнуурга дээр тавьж хэвтүүлэн 2 эмэгтэй, 1 эрэгтэй сурагч нь 50 метр зайд аюулгүй орчинд хүргэнэ. Тэмцээнд зарцуулсан хугацаа, үйлдлүүдийг хэрхэн зөв гүйцэтгэснээр нь дүгнэнэ. онц-10 оноо, сайн-7 оноо, дунд- 4 оноо, үүрэгтэй- 1 оноогоор тус тус дүгнэнэ.

5.5. Салааны захирагч нарын тэмцээн
Салааны захирагч химийн баг өмсөж, холбох хоолой солино. Нормативийг дараахь журмаар дүгнэнэ.     
  • 8 секундэд өмсвөл 10 оноо, 18 сек-д хоолой солих 10 оноо
  • 9 секундэд өмсвөл 7 оноо, 20 сек-д хоолой солих 7 оноо
  • 10 сек-дээс дээш өмссөн 3 оноо, 24 сек-д хоолой солих 3 оноо өгнө.
Дээрх нормативуудын нийлбэрийг 2 хувааж дүгнэнэ.
5.6.  Цогцолбор дасгал.
Салааг 3 тасагт хувааж, суглаа сугалан дараах дасгалуудыг гүйцэтгэнэ.
                - Биеийн тамирын цогцолбор
                - Гар дээр суниах
                - Буухиа /тасаг 8 эмэгтэй/

            5.6.а Тасгийн 8 эрэгтэй I цогцолбор дасгалыг гүйцэтгэнэ.
  • Нэгдүгээрт: Сунгалт Гараа ташаандаа авч хөлдөө мөрний хэмжээтэй зайтай зогссон байрлалаас урагш бөхийж өлмийд 2 гарыг хүргээд буцаж эхлэх байдалд орно. Тавигдах шаардлага нь өвдөг нугалахгүй, өлмийд заавал хүрээд буцаж бие толгой эгцэрнэ.
  • Хоёрдугаарт: Гар дээр суниалт Тавигдах шаардлага нь доошоо болохдоо мөр тохойны түвшинд ирж буцаад гар бүрэн тэнийнэ. Нуруу, гэдэс өгзөгний булчинг чангалж хотолзох хөдөлгөөн хийхийг хориглоно.
  • Гуравдугаарт: Гэдэсний таталт Дээш харж хэвтсэн байдлаас урагш өндийн босож 2 гарыг өлмийд хүргэн буцаж эхлэх байдалд очино. Тавигдах шаардлага нь өлмийд 2 гарыг заавал хүргэж, өвдөг нугалахгүй байна.
  • Дөрөвдүгээрт: Тэнцвэрийн дасгал Хөл салган гарыг ташаанд авсан байдлаас эсрэг тийш эргэж буцаад эхлэх байранд очиход нь нэг гэж тоолно. 4 дасгал тус бүрийг 30 сек хийгээд дунд нь 30 сек амарна. Тавигдах шаардлага нь гар ташаанаас салгахгүй, заавал бүтэн эргэнэ.

5.6.б Гар дээр суниах
Тасгийн 8 эрэгтэй 2 минутад гар дээр суниаж, дундаж оноо хамгийн ихээр байр эзлүүлэн 1 ба 2 дугаар байрыг 10 оноо, 3, 4 дүгээр байрыг 7 оноо, 5, 6, 7 дугаар байрыг 4 оноо, 8, 9 дүгээр байрыг нь 1 оноогоор тус тус дүгнэнэ.

5.6.в Эмэгтэй сурагчид  Хурдны буухиагүйлт.
Тасгийн 8 эмэгтэй оролцоно. Буухиаг дараагийн дамжуулж байгаа хүндээ дарцагийг шилжүүлсэнээр дамжуулсанд тооцож, тэмцээний зайг хамгийн богино хугацаанд туулсан цагаар нь байр эзлүүлэн дүгнэнэ. Буухиа гүйлтийн үед замдаа алдаа гаргасан тохиолдолд тухайн цэгээс үйлдлийг үргэлжлүүлнэ. Хамгийн бага цагаар байр эзлүүлэн жагсааж 1 ба 2 дугаар байрыг 10 оноо, 3, 4 дүгээр байрыг 7 оноо, 5, 6, 7 дугаар байрыг 4 оноо, 8, 9 дүгээр байрыг нь 1 оноогоор тус тус дүгнэнэ.

5.7. Урлагийн номер. /10-15 мин/
Чингэлтэй дүүрэг, цэрэг, эх орны сэдэвтэй дууг понаграмм ашиглан ганцаарчлан болон салаагаараа дуулж болно. Урлагийн тоглолтыг мэргэжлийн шүүгч шүүж 7 буюу 10 гэсэн  оноогоор дүгнэнэ.
5.8. Ханын сонин
Ханын сонинг утга агуулга, дизайн зэргийн харгалзан шүүгчийн бүрэлдэхүүн 7 буюу 10 гэсэн оноогоор дүгнэнэ.

Зургаа: Дүгнэх журам, шагнал урамшуулал
Тоглолтын явцыг 1-10 онооны системээр дүгнэн хамгийн их оноо авсан байдлаар нь жагсааж байр эзлүүлэн дүгнэнэ.

Нэгдүгээр шатны шалгаруулалтын шагналыг сургууль хариуцах бөгөөд дүүргийн ЗДТГазар дэмжлэг үзүүлнэ.

Хоёр дугаар шатны шалгаруулалтад 1,2,3 дугаар байр эзлүүлж, төрөл тус бүрд нэг байр шалгаруулан дүүргийн ЗДТГазраас шагнаж урамшуулна.