Monday, November 9, 2015

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын лаборатори 23 дугаар сургууль “Бага ангийн багш” сонгон шалгаруулж авна.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын лаборатори 23 дугаар сургууль “Бага ангийн багш” сонгон шалгаруулж авна.
Сонгон шалгаруулалтын бүртгэл 2015 оны 11 дүгээр сарын 11,13,16-ны өдрүүдэд 10-16 цагийн хооронд явагдах ба сонгон шалгаруулалт 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 10 цагаас Багш хөгжлийн төвд болно.

Сонгон шалгаруулах багшид тавигдах үндсэн шаардлага:

1.    Багш нь Үндсэн хууль, Дээд боловсролын хууль, Боловсролын тухай болон бусад хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бүх шатны аливаа шийдвэр, дүрэм журам, хичээлийн хөтөлбөр, стандартыг мөрддөг, сурталчилдаг, хөгжүүлдэг байх.

2.    Суралцагчийн хөгжил, төлөвшлийн тасралтгүй өсөлт, сургалтын орчин, нөөцөд тулгуурлан тодорхой үр дүнд хүргэх зорилгоор шинийг санаачлан хэрэгжүүлдэг, түүнд тогтмол хяналт тавьж сайжруулдаг байх.

3.    Багш нь мэргэжлийн хувьд мэдлэгтэй, дадлагатай, зөв хандлагатай, судалгааны ажлын арга зүй эзэмшсэн, заах арга зүй, сурган хүмүүжүүлэх мэдлэг, ур чадвараа дээшлүүлэхийн төлөө өөрөө байнга суралцаж ажилладаг, зан харилцааны соѐлтой, багаар ажиллах, ярианы болон бичгийн өндөр чадвартай гадаад хэлийг зохих түвшинд эзэмшсэн хүн байна.

4.    Шинэ мэдээлэл, технологийн эрэлхийлэн тэдгээрийг дамжуулах биш суралцагчдын хэрэгцээнд тохируулан боловсруулж, хэрэгжүүлэх талаар бүтээлчээр сэтгэж ажилладаг байх.

5.    Бага ангийн багшаар 5-аас доошгүй жил ажилласан байх.
6.    Багшлах эрхийн үнэмлэхтэй байх.
7.    Багш нь магистр буюу түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой байх.
8.    Ажлын ачаалал даах бүрэн чадвартай байх.
   
Шалгаруулалтанд орох иргэн дараах материалыг бүрдүүлсэн байна.
Үүнд:
1.    Төрийн албан хаагчийн Маягт No1
2.    Ажилд орохыг хүссэн өргөдөл
3.    3х4 хэмжээтэй цээж зураг 2%
4. Цахим үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрийн хуулбар
5.    Бакалавр, магистр, докторын дипломын баталгаажуулсан хуулбар

6.    Эрдмийн ажил, бүтээлийн жагсаалт

0 comments:

Post a Comment