2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ

2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ

Sunday, November 22, 2015

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС-ИУДЫН ЗАХИРАЛ, СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙН АНХААРАЛД СТАТИСТИК МЭДЭЭ БАТАЛГААЖУУЛАХ ТУХАЙ

Боловсролын салбарын мэдээллийн системийн дэд систем болох Хүний нөөц, Боловсролын удирдлагын системийг шинээр ашиглалтад оруулж буйтай холбоотой  2015-2016 оны бага, дунд боловсролын салбарын статистикийн мэдээллийг цуглуулах  ажил  тодорхой хугацаагаар хоцорч байгаа билээ. 
Иймд нэгж байгууллагын удирдлагууд хяналт тавин мэдээллийг бүрэн гүйцэд, үнэн зөв шивүүлж баталгаажуулалтуудыг хийлгэн 2015 оны 11-р сарын 26-ны дотор баталгаажуулж ирүүлэхийг хүсье. 
 

Thursday, November 19, 2015

ЕБС-ИЙН БАГА АНГИЙН СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙН АНХААРАЛД ЯАРАЛТАЙ СУДАЛГАА ИРҮҮЛЭХ ТУХАЙ

2015-2016 оны хичээлийн жилд 1-р ангид элсэгчдийн судалгааг 2015-11-20-ны 13:00 цагаас өмнө baatartsend@yahoo.com хаягаар ирүүлнэ үү.
Маягтыг энд дарж татаж авна уу.

Wednesday, November 18, 2015

ЕБС-ИЙН ЗАХИРАЛУУД, НОМЫН САНЧ НАРЫН АНХААРАЛД ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТАНД ХАМРАГДАХ ТУХАЙ

2015-11-20-ны өдрийн 14:00 цагаас 21 дүгээр сургууль дээр үзүүлэх сургалттай. Номын санч нараа бүрэн хамруулна уу.

ЕБС-ИУДЫН АНХААРАЛД "ҮДИЙН ЦАЙ" ХӨТӨЛБӨРТ ХИЙГДЭЖ БУЙ ШАЛГАЛТ ИРЭХЭД ДАРААХ СУДАЛГААНУУДЫГ ШАЛГАЛТЫН КОМИССД ӨГНӨ.

ЕБС-ийн үдийн цай хөтөлбөрт хийгдэж буй шалгалт ирэхэд дараах судалгаануудыг бөглөн шалгалтын комиссд өгнө.
Тогооч, эмчийн судалгаа
Гал тогооны судалгаа

Monday, November 16, 2015

НЭГ УЛИРАЛ НЭГЖ АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭХ ТУХАЙ

"Нэг улирал - Нэгж ажил"-ын мэдээлэлээ дараах хүснэгтийн дагуу гарган 2015-11-17-ны 15:00 цагаас өмнө aalag_23@yahoo.com хаягаар ирүүлнэ үү.
Хүснэгтийг энд дарж татаж авна уу.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН АНХААРАЛД ДАВХАРДАЛТ АРИЛГАХ ТУХАЙ

Улсын хэмжээний СӨБ-ийн статистик мэдээнд давхардалт гарсан тул дараах нэрснээс давхардсан хүүхдийн мэдээллээ шүүн 2015-11-17-ны 15:00 цагаас өмнө ирж тулгалт хийнэ үү.
Давхардсан нэрсийг энд дарж үзнэ үү.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙ ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС ЕБС-ИЙН АНХААРАЛД ЯАРАЛТАЙ СУДАЛГАА ИРҮҮЛЭХ ТУХАЙ

Суралцагч, Багш ажилчидын судалгааг 2015-11-17-ны 15:00 цагаас өмнө baatartsend@yahoo.com хаягаар ирүүлнэ үү.
Судалгааны маягтыг энд дарж татаж авна уу.

Monday, November 9, 2015

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын лаборатори 23 дугаар сургууль “Бага ангийн багш” сонгон шалгаруулж авна.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын лаборатори 23 дугаар сургууль “Бага ангийн багш” сонгон шалгаруулж авна.
Сонгон шалгаруулалтын бүртгэл 2015 оны 11 дүгээр сарын 11,13,16-ны өдрүүдэд 10-16 цагийн хооронд явагдах ба сонгон шалгаруулалт 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 10 цагаас Багш хөгжлийн төвд болно.

Сонгон шалгаруулах багшид тавигдах үндсэн шаардлага:

1.    Багш нь Үндсэн хууль, Дээд боловсролын хууль, Боловсролын тухай болон бусад хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бүх шатны аливаа шийдвэр, дүрэм журам, хичээлийн хөтөлбөр, стандартыг мөрддөг, сурталчилдаг, хөгжүүлдэг байх.

2.    Суралцагчийн хөгжил, төлөвшлийн тасралтгүй өсөлт, сургалтын орчин, нөөцөд тулгуурлан тодорхой үр дүнд хүргэх зорилгоор шинийг санаачлан хэрэгжүүлдэг, түүнд тогтмол хяналт тавьж сайжруулдаг байх.

3.    Багш нь мэргэжлийн хувьд мэдлэгтэй, дадлагатай, зөв хандлагатай, судалгааны ажлын арга зүй эзэмшсэн, заах арга зүй, сурган хүмүүжүүлэх мэдлэг, ур чадвараа дээшлүүлэхийн төлөө өөрөө байнга суралцаж ажилладаг, зан харилцааны соѐлтой, багаар ажиллах, ярианы болон бичгийн өндөр чадвартай гадаад хэлийг зохих түвшинд эзэмшсэн хүн байна.

4.    Шинэ мэдээлэл, технологийн эрэлхийлэн тэдгээрийг дамжуулах биш суралцагчдын хэрэгцээнд тохируулан боловсруулж, хэрэгжүүлэх талаар бүтээлчээр сэтгэж ажилладаг байх.

5.    Бага ангийн багшаар 5-аас доошгүй жил ажилласан байх.
6.    Багшлах эрхийн үнэмлэхтэй байх.
7.    Багш нь магистр буюу түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой байх.
8.    Ажлын ачаалал даах бүрэн чадвартай байх.
   
Шалгаруулалтанд орох иргэн дараах материалыг бүрдүүлсэн байна.
Үүнд:
1.    Төрийн албан хаагчийн Маягт No1
2.    Ажилд орохыг хүссэн өргөдөл
3.    3х4 хэмжээтэй цээж зураг 2%
4. Цахим үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрийн хуулбар
5.    Бакалавр, магистр, докторын дипломын баталгаажуулсан хуулбар

6.    Эрдмийн ажил, бүтээлийн жагсаалт

Thursday, November 5, 2015

"Багш бүрт зөөврийн компьютер" олгох арга хэмжээнд оролцох багшийн нэрс авах тухай

2015 оны 11-р сарын 9-ны 10.30-д "Багш бүрт зөөврийн компьютер" олгох арга хэмжээ Дуурь бүжгийн эрдмийн театрт болох тул дараах хүснэгтийн тоогоор багш нарын мэдээллийг 2015-11-06-ны 13:00 цагаас өмнө baatartsend@yahoo.com хаягаар ирүүлнэ үү.
Сургууль Багшийн тоо
1 5-р сургууль 7
2 17-р сургууль 7
3 23-р сургууль 7
4 24-р сургууль 7
5 37-р сургууль 7
6 39-р сургууль 7
7 49-р сургууль 7
8 50-р сургууль 6
9 57-р сургууль 6
10 61-р сургууль 6
11 72-р сургууль 7
12 117-р сургууль 6


Багшийн мэдээллийг дараах хүснэгтээр ирүүлнэ үү.
Овог нэр
Байгууллага
Утасны дугаар
Цахим хаяг

Wednesday, November 4, 2015

ЕБС-ИЙН ЗАХИРАЛ, СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙН АНХААРАЛД УХААЛАГ ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГЛЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН БОЛНО

Сургалтын ухаалаг хичээлийн хэрэглэгдэхүүний үзэсгэлэн 2015-11-06-нд БХО-ны 1 давхарт болно. Захирал менежерүүд хүрэлцэн очиж танилцана уу.

Monday, November 2, 2015

39,49,57,72 ДУГААР СУРГУУЛИЙН АНХААРАЛД

2015-11-11-ны 2 дугаар цаг дээр Үндэсний статистикийн хорооноос 10,11 дүгээр ангийн сурагчдад хичээл заах учир зааланд цуглуулан хичээл заах бэлтгэлүүдийг хангана уу.