2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ

2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ

Wednesday, April 29, 2015

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛААР АРХИВ, БИЧИГ ХЭРГИЙН СУРГАЛТ ЯВАГДАХ ТУЛ БҮРЭН ХАМРАГДАНА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар архив, бичиг хэрэг хөтлөлтийн сургалт явагдахаар болсон ба сургалт 2015-05-01-ны 09:00-12:00 цагийн хооронд 5 дугаар сургууь дээр болно. Сургалтанд:
                 Сургууль бүрээс: Ахлахын сургалтын менежер, Бичиг хэргийн ажилтан 2 хүн
                 Цэцэрлэг бүрээс: Цэцэрлэгийн эрхлэгч 1 хүн тус тус бүрэн оролцохыг анхаарна уу.
Боловсролын хэлтэс

ЕБС, ЦЭЦЭРЛЭГИЙН АНХААРАЛД ТЭМЦЭЭНД БАРИХ ХАЯГ БЭЛДЭЖ ИРЭХ ТУХАЙ

Чингэлтэй дүүргийн Засаг даргын нэрэмжит "Спорт наадам-2015" тэмцээнд оролцох ЕБС, цэцэрлэгүүд дараах загварын дагуу нээлт, хаалтанд барих хаягаа хэвлүүлэн ишлэж бэлдэж оролцохыг анхаарна уу. Хаягыг сургууль, цэцэрлэгийн дагуу нэрсээр нь бэлдсэн тул татаж аван хэвлүүлнэ үү.
Сургуулийн дугаартай загваруудыг эндээс татаж авна уу.
Цэцэрлэгийн дугаартай загваруудыг эндээс татаж авна уу.

Tuesday, April 28, 2015

Нийслэлийн боловсролын байгууллагуудад зохион байгуулах сургалтын хөтөлбөр

Нийслэлийн боловсролын байгууллагуудад зохион байгуулах
 сургалтын хөтөлбөр


Зорилго: “Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны удирдамж”-ийг тайлбарлан таниулах, мэдээллээр хангах, нэгдсэн нэг ойлголттой болгоход оршино.

Хамрах хүрээ: Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгийн удирлагууд оролцоно.
           
Сургалтын хугацаа, байршил: Сургалт 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 10:00 цагт нийслэлийн “Иргэний танхим”-д зохион байгуулна. /      Улаанбаатар чуулгын хойд талд/

            Хөтөлбөр:

10:00 - 10:00
Бүртгэл
Уриалга, гарын авлага материал тараах
10:10 - 10:15
Нээлт
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл
10:15 - 10:25
Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/314 захирамж болон захирамжийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг танилцуулах
УБ хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа
10:25 - 10:35
Захирамжийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, тохижилт цэвэрлэгээний ажлын талаар
УБ хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяр
10:35 - 10:55
Гадна хаяг, мэдээллийн байгууламжид тавигдах шаардлага
УБ хотын Захирагчийн ажлын албаны ТХХУХ-ийн мэргэжилтэн Э.Даваахатан
10:55 - 11:20

Санал хүсэлт, чөлөөт ярилцлага

11:20 - 10:55
Хаалт

Жич: Төрийн болон төрийн бус сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарыг нэрсээр бүртгэх болохыг анхаарна уу.


УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЛБА

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

“Улаанбаатар марафон-2015” олон улсын гүйлтийн аян

Тус дүүргийн боловсролын хэлтэс нь “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар марафон-2015” олон улсын гүйлтийн аянд нэгдэж нийслэлийн Засаг даргын нэрэмжит цомыг 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч 7 хоногийн турш нийт сургууль, цэцэрлэгүүдэд аялуулан танилцуулж, сурталчлах ажлыг зохион байгуулж Боловсролын хэлтэс, ЕБС, цэцэрлэгээс марафон гүйлтэд нийт 150 гаруй хүнийг оролцуулахаар болоод байна. 
  




БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС-ИУДЫН АНХААРАЛД "ЭРТЭЧ МОНГОЛ" ӨГЛӨӨНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ

Төсөлд хамрагдаж буй сургууль бүрээс 30 хүн, нийт сургууль цэцрлэгийн захирал эрхлэгч нар оролцно. Хөтөлбөр дээр заасан чиглэлийн дагуу дүүрэг сургуулиар зохион байгуулалт хийх Боловсролын хэлтсийн хамт олон ундаг дугуйтай ирж НБГ-ын хамт олонтой нэгдэнэ.





Sunday, April 26, 2015

БАГШИЙН ЁС ЗҮЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БИЧИГ


ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС, ЦЭЦЭРЛЭГИЙН АНХААРАЛД ТАРИХ МОДНЫ ТОО АВАХ ТУХАЙ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ. Иймд 2015-05 дугаар сард тарих модны судалгааг дараах маягтаар 2015-04-30-ны өдрөөс өмнө ирүүлнэ үү.
Маягтыг энд дарж татаж авна уу.

Wednesday, April 15, 2015

"БОЛОВСРОЛ, ШИНЭЧЛЭЛ 2015" ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГТ СОНГИНОХАРХАН ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН 9,12 АНГИЙН СУРАГЧДЫН ОРОЛЦОХ ХУВААРЬ

"БОЛОВСРОЛ, ШИНЭЧЛЭЛ  2015" ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГТ  СОНГИНОХАРХАН ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН 9,12 АНГИЙН СУРАГЧДЫН ОРОЛЦОХ ХУВААРИЙГ ЛИНКЭЭР ОРЖ ТАТАЖ АВААРАЙ
Энд дарж татаж авна уу.

ЕБС-ИУДЫН АНХААРАЛД 2015-2016 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СУРАХ БИЧГИЙН НӨХӨН ХАНГАЛТЫН ЗАХИАЛГА ӨГӨХ ТУХАЙ

ЕБС-иуд 2015-2016 оны хичээлийн жилийн сурах бичгийн нөхөн хангалтын захиалга 2015-04-20-ны дотор ирүүлнэ үү.
Маягтыг энд дарж татаж авна уу.

БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН СУДАЛГАА ИРҮҮЛЭХ ТУХАЙ /СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ БҮРТ ХАМААРАЛТАЙ/

Тайлбар: Жишээ болгож 5-р сургуулийг авсан. Тоон мэдээлэл худлаа тавигдсан. Лавлах утас: 99112037
                   1. Сургууль, цэцэрлэгийн байр тус бүрээр гаргана. /1,2,3-р байр гэх мэт /
                   2. Халаалт, цэвэр, бохир усыг эх үүсвэрээр нь бичнэ. /төвийн хангамжтай, зөөврийн устай, бохирын цооногтой эсэх, уурын зуухаар  халдаг бол ямар компани халаадаг эсвэл сургууль өөрөө гэх мэт тодорхой бичиж ирүүлэх/
                  3.  Барилгын мэдээллийг барилгын зургаас харж үнэн зөв бичих
    4. Эдэлбэр газрын гэрээ болон газрын гэрчилгээний хуулбарыг дүүргийн боловсролын хэлтэст судалгааны хамт Файлаар болон цаасаар 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 11.00 цагаас өмнө өгөх
                  5.Сүүлийн 10-н жилийн засварын ажлыг барилга тус бүрээр ямар ажил хийснийг тодорхой бичиж ирүүлнэ. /Зөвхөн их засварыг бичнэ гэдгийг анхаарах/
Маягтыг энд дарж татаж авна уу.

АРХИВ БИЧИГ ХЭРГИЙН АЖИЛТНУУДЫН АНХААРАЛД

Архивын тоо тайлан өгөхдөө дараах зааврын дагуу татаж авна уу.
Энд дарж татаж авна уу.

Tuesday, April 14, 2015

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН АНХААРАЛД МХХТ-ИЙН СУДАЛГАА ИРҮҮЛЭХ ТУХАЙ

СӨБ-5 сургалтын орчны мэдээлэл гарсантай холбогдуулан дараах судалгааг 2015.04.06-ны дотор гаргаж ирүүлнэ үү. Судалгаанд төрийн болон төрийн бус бүх цэцэрлэгүүд хамрагдана. Судалгааг 2015-04-05-ны дотор ирүүлнэ үү. Хугацаандаа мэдээ өгөхөд анхаарч ажиллана уу.
Маягтыг энд дарж татаж авна уу.

Monday, April 13, 2015

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС-ИУДЫН АНХААРАЛД ЭКО КЛУБЫН СУДАЛГАА

ЕБС-иудад үйл ажиллагаа явуулж буй эко клубуудын судалгааг 2015-04-14-ны 15:00 цагаас өмнө baatartsend@yahoo.com хаягаар ирүүлнэ үү.
Судалгааны маягтыг энд дарж татаж авна уу.

Sunday, April 12, 2015

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН АНХААРАЛД

МХХТ-ын судалгааг авч ажилласан боловч өнөөдрийг хүртэл ирүүлсэн цэцэрлэгээс гадна мэдээг ирүүлээгүй цэцэрлэг байна. Ийм 2015-04-13-наас 14-ны 11:00 цаг хүртэл цэцэрлэгүүдийн нярав, нягтлангууд биечлэн ирж мэдээллийг бөглөж өгнө үү.
Жич: мэдээллийг бөглөхөөр ирэхдээ
1.  Компьютерийн эд хөрөнгийн бүртгэл
2. Нэмэлтээр суулгасан программ хангамжийн нэр, үнэ, авсан он
3. Мэдээлэл технологийн чиглэлээр хэрэгжсэн төсөл, хөтөлбөрийн мэдээлэл
4. Интернэт үйлчилгээний гэрээ /хуулбар/
5. Дотоод сүлжээ болон интернэт үйлчилгээний төхөөрөмжийн зураг худалдан авсан эд хөрөнгийн бүртгэл
6. Камерын байршил, эд хөрөнгийн бүртгэл, зурагийг тус тус бэлтгэж яаралтай ирж мэдээллийг бөглөнө үү.

Thursday, April 9, 2015

“МИНИЙ МЭРГЭЖИЛ ЭХ ОРНЫ МИНЬ ХӨГЖЛИЙН ГАРЦ” МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫН ЛЕКЦИЙН УДИРДАМЖ

БАТЛАВ:     

МОНГОЛЫН ОЮУТНЫ ХОЛБООНЫ
ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ                                Н.САНЧИРБААТАР

УДИРДАМЖ                              
Нэг: ҮНДЭСЛЭЛ
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас “Мэргэжлийн чиглэл, индекс”-ийг шинэчлэн баталж цөөлсөн байна. Энэ талаар бодит мэдээллийг хүргэж ирээдүйн мэргэжлээ сонгох элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх чиглэлийг тодорхой, ойлгомжтой болгох.
Хоёр: ЗОРИЛГО
            Ерөнхий боловсролын сургуулийн сурагчидад мэргэжил сонголтын чиг баримжаа олгох, сурагч, эцэг эх, багш гэсэн гурван  талын төлөөллийг хамруулах, элсэн суралцах сургууль нь мэргэжлээ биш хөтөлбөрийг сонгодог болсон тул ойлголтын зөрүүг арилгах.
Гурав: ХАМРАХ ХҮРЭЭ
            Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулийн  ахлах ангийн 15 000 сурагчдад хүрч ажиллана.
Дөрөв: АГУУЛГА
·         Өөрийн сонирхлын дагуу эзэмшихээр бэлтгэж буй эрэлт муутай мэргэжил сонгох уу? нийгэмд эрэлт ихтэй цалин өндөртэй, өөрийн сонирхлын бус мэргэжил эзэмших үү? ойлголтын зөрөөг арилгах;
·         Тухайн эзэмшихээр бэлтгэж буй мэргэжлийн үнэ цэнэ, цаашдын ирээдүйн талаар ерөнхий мэдлэгтэй болох;
·         Монголын улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль гэж юу болох тухай үнэн зөв мэдээлэл өгөх, Магадлан итгэмжлэгдсэн сургуулийн жагсаалтыг танилцуулах
·         Үндэсний тэтгэлэг, Оюутны смарт карт, Сургалтын зээл, Хичээлийн жилд шинэ оюутнуудад ямар ямар тэтгэлэг хэрхэн олгогддог тухай үнэн зөв мэдээллийг сурагчдад өгөх
·         Элсэлтийн ерөнхий шалгалтын тест, шоглоомыг зөв цэгцтэй бөглөх аргачиллыг заан сургах


Тав:  ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
            БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ, МОНГОЛЫН ОЮУТНЫ ХОЛБОО, БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНЫ ТӨВ, НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР, АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРУУД

Зургаа: ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ХУГАЦАА
·         2015.03.05 –2015.03.20-ны өдрүүдэд /Хөдөө орон нутагт/
·         2015.03.25 – 2015.04.20-ны өдрүүдэд /Улаанбаатар хотод/

Долоо: АЖИЛЛАХ ХУВИАР

Ажилчдын нэрс
Улаанбаатар хотод
Хугацаа
Сурагчдын тоо
Мэрэгжилтэнгүүд

1
Д.Миеэсүрэн

90080848
Хан-Уул дүүрэг
IV/13
400
Лхагвадэмбэрэл 99142798
Баянгол дүүрэг
IV/15
500
Нарантуяа
99039297
2
А.Азжаргал

90064040
Сүхбаатар дүүрэг
IV/14
500
Мөнхбат
99103692
99147626
Чингэлтэй дүүрэг
IV/16
300
Галбадрах
99808813
3
Б.Өлзий-Од

90070003
Баянзүрх дүүрэг
IV/13
300
Амаглан
99848627
Налайх дүүрэг
IV/16
200
Нандинцэцэг
88302923
5
Т.Ган-Эрдэнэ

99148433
Сонгино Хайрхан
IV/13
500
Туул
88115246
Гэрэлцэцэг
99917665
Багануур дүүрэг
IV/15
200
Оюунцэцэг
91998881
Багахангай дүүрэг
IV/16
200
88070478

Wednesday, April 8, 2015

ЕБС-ИУД, ЦЭЦЭРЛЭГҮҮД АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ТООН ТАЙЛАН ЯАРАЛТАЙ БӨГЛӨЖ БАЙРШУУЛАХГҮЙ БОЛ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ТУХАЙ

Байгууллагын албан хэрэг хөтлөлтийн тоо тайлан 2015-04-01-ны дотор бөглөж байршуулах байсан ба өнөөдрийн байдлаар 3 цэцэрлэг байршуулсан байна. Ийм 2015-04-09-ны дотор байршуулахгүй бол арга хэмжээ авахыг анхааруулж байна.
Дэлгэрэнгүй зааврыг энд дарж татаж авна уу.
Дүүргийн архивийн мэргэжилтэн н.Энхцацрал -89010717 эндээс лавлаарай

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 24 ДҮГЭЭР СУРГУУЛЬ СУРГАЛТЫН МЕНЕЖЕР ШАЛГАРУУЛЖ АВНА

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 24 ДҮГЭЭР СУРГУУЛЬ СУРГАЛТЫН МЕНЕЖЕР ШАЛГАРУУЛЖ АВНА. БҮРТГЭЛ 24 ДҮГЭЭР СУРГУУЛЬ ДЭЭР ЯВАГДАЖ БАЙНА.

Monday, April 6, 2015

ДҮҮРГИЙН ХӨГЖИЛД ХҮҮХЭД БИДНИЙ ОРОЛЦОО” НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХӨТӨЛБӨР

БАТЛАВ.
БОЛОВСРОЛЫН ХЭЛТСИЙН                                      ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН
ДАРГА               Т.НЯМ-ОЧИР                                      ТӨВИЙН ДАРГА               А.ГАНБАТ

“ДҮҮРГИЙН ХӨГЖИЛД ХҮҮХЭД БИДНИЙ ОРОЛЦОО”
НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХӨТӨЛБӨР 
Зорилго: Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойг угтан дүүргийн хүүхдүүдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх, хүүхдийн бодит оролцоог дэмжиж шинэ санаачилга, уриалгыг дэвшүүлж хэрэгжүүлэхэд оршино.
Хамрах хүрээ: Дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид
Хэзээ, хаана: 2015 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 13.00 цагаас Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 49 дүгээр сургууль дээр зохион байгуулагдана.
Зохион байгуулалт: “Дүүргийн хөгжилд хүүхэд бидний оролцоо” нэгдсэн уриан дор зохион байгуулагдана. Чингэлтэй дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв, Боловсролын хэлтэс, төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд хамтран зохион байгуулна.
·           Төрийн өмчийн сургуулиудаас тус бүр 5 сурагч оролцоно.
·           Төрийн бус өмчийн сургууль тус бүрээс 3 сурагч оролцоно.
            Нийт 102 төлөөлөгч оролцох бөгөөд тухайн сурагч нь Чингэлтэй дүүрэгт амьдардаг, дүүргийн иргэн байх шаардлагатай.
Чуулган нь “Нэгдсэн чуулган”, “Салбар чуулган” гэсэн 2 хэсгээр зохион байгуулагдах бөгөөд салбар чуулганыг нийт төлөөлөгч сурагчдыг 3 хэсэгт хуваан зохион байгуулна.
Салбар бүрийн хэлэлцэх асуудлыг сургуулийн нийгмийн ажилтнууд чиглүүлнэ.
Нэгдсэн зөвлөгөөний хөтөлбөр:
Нээлт:
ü  Дүүргийн Засаг даргын орлогч үг хэлнэ. /3-5 минут/
ü  Дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн даргын илтгэл /10 минут/
ü  Дүүргийн Боловсролын хэлтсийн даргын илтгэл /10 минут/
ü  Урлагийн  тоглолт / 10 минут/
Салбар зөвлөгөөний хөтөлбөр:
1.     5, 37, 49, 61 дүгээр сургуулийн нийгмийн ажилтнууд чиглүүлж Боловсролын хэлтсийн дарга удирдана.
2.     23, 24, 57, 117 дугаар сургуулийн нийгмийн ажилтнууд чиглүүлж Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн дарга удирдана.
3.     17, 39, 50, 72 дугаар сургуулийн нийгмийн ажилтнууд чиглүүлж Боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэн удирдана.
·         Салбар удирдагчийн мэдээлэл “Дэлхийн улс орнуудын хүүхдийн оролцооны чиг хандлага” /5-7 минут/
·         Баг тус бүрийн төлөөлөгчид хоорондоо танилцах /3 минут/
·         Чиглүүлэгчийн сэдэлжүүлэлт /5 минут/
·         “Дүүргийн хөгжил хүүхдийн нүдээр” хэлэлцүүлэг /10 минут/
·         “Дүүргийн хөгжилд оруулсан бидний хувь нэмэр” /10 минут/
·         “Шийдвэр гаргах түвшинд хүүхдийн дуу хоолойг хүргэх арга зам” /10 минут/
Баг тус бүр 1 илтгэгчийг сонгож 5-7 минутад өөрийн багийн хэлэлцүүлгийг илтгэнэ.
Салбар зөвлөгөөнөөс гарсан хэлэлцүүлгийг салбар тус бүрийн төлөөлөгчдөөс 1 илтгэгчийг сонгон нэгдсэн зөвлөгөөнд танилцуулна.
Үр дүн:
            Хүүхдүүд зөвхөн ярьж саналаа илэрхийлэх биш харин асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох гарцыг ярилцаж өөрсдөө хэрэгжүүлэх нь үр дүнтэй юм
            Олон асуудлыг шийдвэрлэхэд хүүхдийн оролцоо чухал гэдгийг хүүхдүүдэд ойлгуулж нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог иргэн болно.