Monday, April 6, 2015

ДҮҮРГИЙН ХӨГЖИЛД ХҮҮХЭД БИДНИЙ ОРОЛЦОО” НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХӨТӨЛБӨР

БАТЛАВ.
БОЛОВСРОЛЫН ХЭЛТСИЙН                                      ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН
ДАРГА               Т.НЯМ-ОЧИР                                      ТӨВИЙН ДАРГА               А.ГАНБАТ

“ДҮҮРГИЙН ХӨГЖИЛД ХҮҮХЭД БИДНИЙ ОРОЛЦОО”
НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХӨТӨЛБӨР 
Зорилго: Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойг угтан дүүргийн хүүхдүүдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх, хүүхдийн бодит оролцоог дэмжиж шинэ санаачилга, уриалгыг дэвшүүлж хэрэгжүүлэхэд оршино.
Хамрах хүрээ: Дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид
Хэзээ, хаана: 2015 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 13.00 цагаас Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 49 дүгээр сургууль дээр зохион байгуулагдана.
Зохион байгуулалт: “Дүүргийн хөгжилд хүүхэд бидний оролцоо” нэгдсэн уриан дор зохион байгуулагдана. Чингэлтэй дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв, Боловсролын хэлтэс, төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд хамтран зохион байгуулна.
·           Төрийн өмчийн сургуулиудаас тус бүр 5 сурагч оролцоно.
·           Төрийн бус өмчийн сургууль тус бүрээс 3 сурагч оролцоно.
            Нийт 102 төлөөлөгч оролцох бөгөөд тухайн сурагч нь Чингэлтэй дүүрэгт амьдардаг, дүүргийн иргэн байх шаардлагатай.
Чуулган нь “Нэгдсэн чуулган”, “Салбар чуулган” гэсэн 2 хэсгээр зохион байгуулагдах бөгөөд салбар чуулганыг нийт төлөөлөгч сурагчдыг 3 хэсэгт хуваан зохион байгуулна.
Салбар бүрийн хэлэлцэх асуудлыг сургуулийн нийгмийн ажилтнууд чиглүүлнэ.
Нэгдсэн зөвлөгөөний хөтөлбөр:
Нээлт:
ü  Дүүргийн Засаг даргын орлогч үг хэлнэ. /3-5 минут/
ü  Дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн даргын илтгэл /10 минут/
ü  Дүүргийн Боловсролын хэлтсийн даргын илтгэл /10 минут/
ü  Урлагийн  тоглолт / 10 минут/
Салбар зөвлөгөөний хөтөлбөр:
1.     5, 37, 49, 61 дүгээр сургуулийн нийгмийн ажилтнууд чиглүүлж Боловсролын хэлтсийн дарга удирдана.
2.     23, 24, 57, 117 дугаар сургуулийн нийгмийн ажилтнууд чиглүүлж Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн дарга удирдана.
3.     17, 39, 50, 72 дугаар сургуулийн нийгмийн ажилтнууд чиглүүлж Боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэн удирдана.
·         Салбар удирдагчийн мэдээлэл “Дэлхийн улс орнуудын хүүхдийн оролцооны чиг хандлага” /5-7 минут/
·         Баг тус бүрийн төлөөлөгчид хоорондоо танилцах /3 минут/
·         Чиглүүлэгчийн сэдэлжүүлэлт /5 минут/
·         “Дүүргийн хөгжил хүүхдийн нүдээр” хэлэлцүүлэг /10 минут/
·         “Дүүргийн хөгжилд оруулсан бидний хувь нэмэр” /10 минут/
·         “Шийдвэр гаргах түвшинд хүүхдийн дуу хоолойг хүргэх арга зам” /10 минут/
Баг тус бүр 1 илтгэгчийг сонгож 5-7 минутад өөрийн багийн хэлэлцүүлгийг илтгэнэ.
Салбар зөвлөгөөнөөс гарсан хэлэлцүүлгийг салбар тус бүрийн төлөөлөгчдөөс 1 илтгэгчийг сонгон нэгдсэн зөвлөгөөнд танилцуулна.
Үр дүн:
            Хүүхдүүд зөвхөн ярьж саналаа илэрхийлэх биш харин асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох гарцыг ярилцаж өөрсдөө хэрэгжүүлэх нь үр дүнтэй юм
            Олон асуудлыг шийдвэрлэхэд хүүхдийн оролцоо чухал гэдгийг хүүхдүүдэд ойлгуулж нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог иргэн болно. 

0 comments:

Post a Comment