2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ

2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ

Thursday, May 29, 2014

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС-ИЙН ЭМЧ НАР ТАЙЛАН ИРҮҮЛЭХ ТУХАЙ

ЕБС-ийн эмч нар маягтын дагуу тайлангаа гаргаж 2014-06-02-ны дотор Ж.Байгальд хүргүүлнэ үү.

Tuesday, May 27, 2014

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЕБС,ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАХИРАЛ, ЭРХЛЭГЧ НАРТ ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

ерөнхий боловсролын СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН НОГООН БАЙГУУЛАМЖИЙг нэмэгдүүлэх асуудлаар ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ГАНБОЛДын өгсөн үүрэг, даалгавар

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС, ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАХИРАЛ, ЭРХЛЭГЧ НАРЫН АНХААРАЛД СУДАЛГАА ИРҮҮЛЭХ ТУХАЙ

Дараах ногоон байгууламжийн 4 төрлийн судалгааг үнэн зөв гаргаж 2014-05-28-ны 15:00 цагаас өмнө гаргаж aalag_23@yahoo.com хаягаар ирүүлнэ үү.
Судалгааг энд дарж татаж авна уу.

Monday, May 26, 2014

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 24 ДҮГЭЭР СУРГУУЛЬ БАГШ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургууль Англи хэл, Орос хэл, газар зүй, нийгмийн ухаан, хими-биологи, бага ангийн багш шалгаруулж авна. Бүртгэл 2014-06-15 хүртэл явагдана. Холбоо барих:  99299749, 96689749

Sunday, May 25, 2014

УЛААНБААТАР МАРАФОН" ОЛОН УЛСЫН ГҮЙЛТЭД ОРОЛЦОХ ТАМИРЧДЫН МЭДҮҮЛЭГ ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ

Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, эдийн засаг нийгмийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд жил бүрийн 06 дугаар сарын эхний долоо хоногийн бямба гаригийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих, автомашингүй өдөр болгон “УЛААНБААТАР МАРАФОН” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах болсон.
    Найрсаг Улаанбаатар уриан дор бүх нийтээр биеийн тамираар хичээллэх өдөр“УЛААНБААТАР МАРАФОН” олон улсын гүйлтийн тэмцээнд Нийслэлийн ЕБС-иудаас 9-11/12/ ангийн анги бүлэг болгоноос эрэгтэй-1 эмэгтэй-1 хүүхэд оролцуулна.
Оролцох хүүхдийн мэдүүлгийг НБГ-ийн биеийн тамир хариуцсан арга зүйч Гантулгат дараах маягтын дагуу 2014-05-27-ны 10:00 цагаас өмнө хүргүүлнэ үү.
Дүүрэг
Сургууль
Овог
Нэр
Хүйс
Анги
Регистр
Утас

 

Wednesday, May 21, 2014

Monday, May 19, 2014

“САЙН ЗАСАГЛАЛД ХҮҮХДИЙН ОРОЛЦОО” СЭДЭВТ ХҮҮХДИЙН ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ


Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын
2014 оны ... сарын ... –ны өдрийн ...
дугаар тушаалын ... хавсралт

“САЙН ЗАСАГЛАЛД ХҮҮХДИЙН ОРОЛЦОО”
СЭДЭВТ ХҮҮХДИЙН ИЛТГЭЛИЙН
УРАЛДААНЫ  УДИРДАМЖ

Зорилго: Ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн сурагчдын илтгэх ур чадварыг нэмэгдүүлэх, өөрийгөө сорин авъяасаа нээн хөгжүүлэх, Хүүхэд өсвөр үеийнхний дуу хоолойг сонсох, тэдний санал санаачилгыг Төрийн бодлого шийдвэрт тусгах, оролцоог хангахад оршино.
Хамрах хүрээ: Чингэлтэй дүүргийн Төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн 9, 10, 11 дүгээр ангийн сурагчид
Хугацаа:
I үе шат: Илтгэлийн уралдааныг сургууль тус бүр дээр зохион байгуулж, шалгаруулан 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр шилдгээр шалгарсан илтгэлийн материалыг хүлээн авна.
II үе шат: Сургууль бүрээс ирүүлсэн шилдэг илтгэлүүдийг 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр сонгон шалгаруулах комиссоор хэлэлцүүлнэ.
III үе шат: Илтгэх чадварын уралдаан 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулна. 
Илтгэлийн сэдэв:
Ø  Шийдвэр гаргахад хүүхдийн оролцоо
Ø  Хүүхдэд ээлтэй сурч боловсрох орчин
Сургуулийн түвшинд: Хүүхэд оролцооны чиглэлээр илтгэлийн уралдаан зохион байгуулах бөгөөд сургууль тус бүр шилдэг 3 илтгэлийг шалгаруулж дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанд ирүүлнэ.
            Дүүргийн түвшинд: Сургууль бүрээс ирүүлсэн илтгэлүүдийг шүүгчдийн багаар уншуулж, шилдэг 3 илтгэлийг шалгаруулна. Шалгарсан 3 бүтээлээр илтгэх чадварын уралдаан зохион байгуулна.
            Илтгэх чадварын уралдаанаас шалгарсан хүүхдүүдийг эхний I, II, III байр эзлүүлэн бүтээл тус бүрт Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өргөмжлөл, мөнгөн шагнал  олгоно.
Илтгэл нь А 4 хэмжээтэй бичгийн цаасан дээр 3-4 нүүр хуудас байх бөгөөд илтгэлийг цаасаар болон цахим /n_yanjka88@yahoo.com/ хэлбэрээр хүлээн авна.

Илтгэлийг шалгаруулах ажлын хэсэг:
Ажлын хэсгийн ахлагч:
Иргэний оролцооны хэлтсийн дарга Т.Уламбаяр
Гишүүн:
Хурлын ажлын албаны ажилтан Ц.Хонгор
Засаг даргын дэргэдэх Боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Галбадрах      
Илтгэлийн сонгон шалгаруулахад дараах шалгуурыг баримтлана:
Ø  Асуудлаа оновчтой тодорхойлж, арга аргачлалаа сонгосон байдал
Ø  Практикт хэрэглэх арга аргачлалаа сонгосон байдал
Ø  Судалгааны мэдээлэл боловсруулсан байдал
Ø  Илтгэлийн хэл найруулга
Ø  Илтгэгчийн илтгэх чадвар
Ø  Илтгэл тавих хугацаа: 5-10 минут
Уралдааны болзол:
Сурагчдын урамшуулал
Ø  I байр 150,000 төгрөг
Ø  II байр 100,000 төгрөг
Ø  III байр 80,000 төгрөг
Ø  Шалгарсан бүтээлүүдийгдүүргийн албан ёсны цахим хуудаст байршуулан олны хүртээл болгоно.
Зохион байгуулагчийн хаяг, утасны дугаар
Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Төр захиргааны II байр, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын 307 тоот, холбоо барих утас: 315443

 ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Өсвөрийн хүүхдийн сумо бөхийн Улсын аварга шалгаруулах ЗОРИГ агсаны нэрэмжит "WANPAKU SUMO" тэмцээн болно.

Өсвөрийн хүүхдийн сумо бөхийн Улсын аварга шалгаруулах ЗОРИГ агсаны нэрэмжит "WANPAKU SUMO" тэмцээн болно.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС-ИУД ҮДИЙН ЦАЙ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАНГ ИРҮҮЛЭХ ТУХАЙ


Үдийн цай хөтөлбөрийн тайланг тоо баримт, фото зургаар баталгаажуулан дэлгэрэнгүй бичиж 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Baigali_17@yahoo.com хаягаар ирүүлнэ үү.
                      

Тайланг ирүүлэх тухай дэлгэрэнгүйг энд дарж татаж авна уу.

Sunday, May 18, 2014

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС-ИЙН ЗАХИРАЛ, СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙН АНХААРАЛД

1.  2013-2014 оны хичээлийн жилд дараах Аж ахуйн нэгжээс нийлүүлсэн дүрэмт хувцасны тоог хүснэгтийн дагуу гарган файлаар болон цаасаар баталгаажуулж 2014-05-19-ны 16:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
АА нэгжийн нэр
Сургуулийн нэр
Дүрэмт хувцасны тоо
1
Батзүү ХХК
2
Их шаглаа ХХК
3
Энхзүр ХХК
4
Амно ХХК


2. 2014-05-26-нд болох Азийн хүүхэд багачуудын нийгэмлэгээс зохион явуулж буй 1000 хүүхдийн баярт оролцох хүүхдийн тоог дараах хүснэгтийн дагуу гаргаж 2014-05-19-ны 15:00 цагаас өмнө утасаар хэлнэ үү.
/88015251/
Сургуулийн нэр
Анги
Бүлэг
Хариуцах багшийн нэр
Холбоо барих утас

Thursday, May 15, 2014

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС-ИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН АНХААРАЛД

Чингэлтэй дүүргийн ЕБС-ийн нийгмийн ажилтнууд дараах судалгааг 2014-05-16-ны өдрийн 14:00 цагаас өмнө Б.Галбадрахад /aalag_23@yahoo.com/ ирүүлнэ үү.
Маягтыг энд дарж татаж авна уу

Monday, May 12, 2014

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 24 ДҮГЭЭР СУРГУУЛЬ БАГШ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургууль Англи хэл, Орос хэл, Нийгмийн ухаан, Газар зүйн багш нарыг сонгон шалгаруулж авна. Бүртгэл: 2014-05-31-ныг хүртэл. Утас: 96689749, 99299749

ЕБС, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН АНХААРАЛД ДАРААХ СУДАЛГААГ ҮНЭН ЗӨВ ГАРГАЖ ИРҮҮЛНЭ ҮҮ

Чингэлтэй дүүргийн ЕБС, цэцэрлэгүүд дараах судалгааг үнэн зөв гаргаж  2014-05-14-ны 14:00 цагаас өмнө Боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Галбадрах /aalag_23@yahoo.com/ -д өгнө үү.
Судалгааны маягтыг энд дарж татаж авна уу.

Sunday, May 11, 2014

Friday, May 9, 2014

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС, ЦЭЦЭРЛЭГҮҮД МОДНЫ ТАЙЛАНГАА ДАРААХ МАЯГТЫН ДАГУУ ИРҮҮЛНЭ ҮҮ

Маягтыг энд дарж татаж авна уу
Тайланг 2014-05-10-ны 15:00 цагаас өмнө Боловсролын хэлтсийн СМХШҮ-ны мэргэжилтэнд өгнө. Утас 88015251, 86605251, baatartsend@yahoo.com

Tuesday, May 6, 2014

УНШИХ ЧАДВАРЫН СОРИЛЫН ДҮН

“Ангийн номын сан”-г байгуулах,  сурагчдын дунд ном унших арга зүйг түгээн дэлгэрүүлэх, ном унших сэдэл сонирхол төрүүлэх, идэвх санаачилгыг өрнүүлж номтой нөхөрлүүлэх, ангид ном унших орчин бүрдүүлэх, номыг бүтээлчээр унших арга зүй эзэмшүүлж номын тэмдэглэл хөтлүүлж сургах зорилготойгоор дүүргийн хэмжээнд унших чадварын уралдааныг 3 үе шаттайгаар зохион байгууллаа.

 Уралдаанд 72 дугаар сургуулийн С.Сарантуяа багштай 1-а анги /гүйцэтгэлийн хувь 85.9/, 17 дугаар сургуулийн Г.Досмаа багштай 2-г анги /гүйцэтгэлийн хувь 82.6/, 50 дугаар сургуулийн Б.Цэрэнхүү багштай 3-б анги /гүйцэтгэлийн хувь 90.0/, 39 дүгээр сургуулийн Х.Одонцэцэг багштай   4-а анги /гүйцэтгэлийн хувь 84.4/, 49 дүгээр сургуулийн Д.Дулмаа багштай 5-а анги /гүйцэтгэлийн хувь 94.6/ тус тус шалгарлаа. 

МОД ТАРИХ ӨДРИЙН ШИНЭЧИЛСЭН ХУВААРЬ


ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС, ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАХИРАЛ ЭРХЛЭГЧ НАРЫН АНХААРАЛД

Чингэлтэй дүүргийн ЕБС, цэцэрлэгийн тарих модны тооны дэлгэрэнгүйг дараах линкээр орж татаж авна уу. Жич: Мод тарихад хамтран ажиллах хэлтэс албадыг сургууль, цэцэрлэгт хувиарласан тул хамтран ажиллах тухайгаа тухайн хэлтэс, албадтай ярилцаж тохиролцоно уу.
Энд дарж татаж авна уу.

Sunday, May 4, 2014

ICT-EDU 2014 ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЯВАГДАНА

2014 оны 05 дугаар сарын 06,07-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Шинжлэх ухаан , технологийн их сургууль дээр “Боловсролын салбарт мэдээллийн технологи нэвтрүүлэх арга зам” (ICT-EDU 2014) сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдана. Оролцох багш нар ШУТИС-ын Номын сангийн 604 тоотод 2014-05-06-ны 08:30 цагт бэлэн байна уу.

Thursday, May 1, 2014

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС-ИЙН БАГА АНГИЙН СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙН АНХААРАЛД

"АНГИЙН НОМЫН САНГ АШИГЛАХ АРГА ЗҮЙ" УРАЛДААНЫ ДҮҮРГИЙН  ШАЛГАРУУЛАЛТАНД ОРОХ АНГИУД