Tuesday, March 11, 2014

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН “ ХҮҮХДИЙН УРЛАГИЙН VIII ИХ НААДАМ”-ЫН УДИРДАМЖ

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН “ ХҮҮХДИЙН УРЛАГИЙН VIII ИХ НААДАМ”-ЫН УДИРДАМЖ
2014.02.05
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагын Чингэлтэй Орон нутгийн Хөгжлийн хөтөлбөр, Хайлааст Орон нутгийн Хөгжлийн хөтөлбөр хамтран хүүхэд багачуудын авъяас чадварыг нээх, хөгжүүлэх, урлагийн болон гоо зүйн боловсрол олгох зорилгоор “Хүүхдийн урлагийн VIII наадам”-ыг зохион байгуулна.
Зорилго: Хүүхэд багачуудад үндэсний ёс заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, ардын урлагийн өв санг өвлүүлэх, тэдний авъяас чадварыг нээх, хөгжүүлэх, урлагийн болон гоо зүйн боловсрол олгоход оршино.
Зохион байгуулагчид:
·         Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар
·          Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Чингэлтэй Орон нутгийн Хөгжлийн хөтөлбөр
·          Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Хайлааст Орон нутгийн Хөгжлийн хөтөлбөр
Хамрагдах хүрээ:
·         Чингэлтэй дүүргийн 12 сургуулийн 1-11 дүгээр ангийн сурагчид
·         23 цэцэрлэгийн хүүхэд багачууд
Шалгаруулалт дүгнэх журам: 3 үе шаттай.
·         1-р шатны шалгаруулалт 2014 оны 04 сарын 05 дотор ЕБСургууль, цэцэрлэг анхан шатны шалгаруулалтыг зохион байгуулан төрөл тус бүрээс 1-р байранд шалгарсан 1 хүүхдийг 2 дахь шатны шалгаруулалтанд оролцоно.
·         2-р шалгаруулалт: 2014 оны 04 сарын 10-нд 10.00 -15.00-/цэцэрлэгийн нас/
·         2014  оны 04 сарын 11-нд 10.00 – 15.00/сургуулийн нас/
/ Дүүргийн  50 дугаар сургууль дээр зохион байгуулна./
Шагналтнуудын тоглолт 2014 оны 04 дүгээр сарын 18-нд Монголын Хүүхдийн ордонд болно. /Төрөл тус бүрээр 1-р байранд шалгарсан хүүхдүүд оролцоно./
1-р шатны шалгаруулалт: Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд тус бүр анхан шатны шалгарууралтыг зохион байгуулан, 04 сарын 09 дотор төрөл тус бүрээр 1 дүгээр байранд шалгарсан хүүхдүүдийн мэдүүлгийг Нийгмийн Хөгжлийн хэлтэс 312 тоотод ирүүлнэ. Хоцорсон тохиолдолд оролцуулахгүй.
/Жич: Мэдүүлэгт Хүүхдийн овог нэр, нас, сургууль, анги бүлэг, урлагийн төрөл,  бүтээлийн нэрийг тодорхой бичиж ирүүлнэ./
2-р шатны шалгаруулалт: Шалгаруулалтыг мэргэжлийн шүүгчид шүүн явуулна, төрөл тус бүрээр 1-3 байр, шилдэг цэцэрлэг-1, шилдэг сургууль-1, шилдэг багш- сургууль, цэцэрлэгээс  тус бүр-1  шалгаруулан, нэгдсэн тоглолтонд оролцох хүүхдүүдийг тодруулна.
Шилдгүүдийн нэгдсэн тоглолтыг Монголын Хүүхдийн ордонд 2014 оны 04 дүгээр сарын 18-ны 11 цагт болно.
Шалгуур үзүүлэлт:
·         Ур чадвар
·         Бичлэг, хөгжмийн зэмсгийн шаардлага хангасан байдал
·         Тайзны соёл
·         Хувцаслалт
·         Бэлтгэл зохион байгуулалт
·         Хүүхэд багачуудын бэлтгэл зохион байгуулалт, хүүхдүүдийн медалийн тоо зэргийг харгалзан үзэж шилдэг сургууль, цэцэрлэгийг тус бүр нэгийг шалгаруулна.
Урлагийн төрөл, шагнал:
Цэцэрлэгийн нас:
·         Харилцаа дууны  төрөл: 1-3 байр тус бүр нэг
·         Дууны төрөл: 1-3 байр тус бүр нэг
·         Ардын гоцлол бүжиг: 1-3 байр тус бүр нэг
·         Ардын бүжиг хамтлагаар 16 дээшгүй байна.1-3 байр тус бүр нэг
Сургуулийн нас:
·         Ардын дууны төрөл: 1-3 байр тус бүр нэг
·         Харилцаа дууны төрөл: 1-3 байр тус бүр нэг
·         Ардын гоцлол бүжиг: 1-3 байр тус бүр нэг
·         Ардын бүжиг хамтлагаар 16 дээшгүй байна.1-3 байр тус бүр нэг
·         Ардын хөгжмийн цөөхүүл /10 дээшгүй байна./ 1-3 байр тус бүр нэг
·         Морин хуурын төрөл /3 дээшгүй хүний бүрэлдэхүүнтэй/ 1-3 байр тус бүр нэг
·         Язгуур урлаг / хөөмий, бий биелгээ, ерөөл магтаал, уртын дуу гэх мэт-төрөл-1 хүн/ 1-3 байр тус бүр нэг
·         Уран нугаралт / 3 доошгүй хүний бүрэлдэхүүнтэй/ 1-3 байр тус бүр нэг
Шагнал урамшуулал:
·         1-р байр: алтан медаль, дурсгалын зүйлс
·         2-р байр: мөнгөн медаль, дурсгалын зүйлс
·         3-р байр: хүрэл медаль, дурсгалын зүйлс
·         Шилдэг сургууль, цэцэрлэг-Өргөмжлөл, хөгжим, хөгжмийн зэмсэг
·         Шилдэг багш- 2 Өргөмжлөл, дурсгалын зүйл

Хүрэх үр дүн: Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудад гоо зүй, урлагийн боловсрол олгох, ардын урлагаа өвлөх, тэдний авъяасыг нээх хөгжүүлэх, сурталчилах, дэмжлэг үзүүлэх, хүүхдийн идэвхийг сайжруулах
Хөтөлбөр боловсруулсан:                      
Я.Орломсүрэн /НХХ-ийн ахлах мэргэжилтэн/
            Б.Оюунжаргал /ДЗОУБ-ын Хайлааст ОНХХ-ийн хөтөлбөрийн зохицуулагч

            Х.Цэрэндэжид ДЗОУБ-ын Чингэлтэй ОНХХ-ийн хөтөлбөрийн зохицуулагч

0 comments:

Post a Comment