2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ

2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ

Wednesday, March 26, 2014

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС-ИЙН СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙН АНХААРАЛД БАГШИЙН ТОО ИРҮҮЛЭХ ТУХАЙ

2013-2014 оны хичээлийн жилийн багшлах боловсон хүчний судалгааг дараах маягтаар 2014-03-28-ны 12:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Маягтыг энд дарж татаж авна уу.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС, ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАХИРАЛ ЭРХЛЭГЧ НАРТ

2014 онд хийгдэх ногоон байгууламж нэмгэдүүлэх шаардлагатай талбайн судалгааг доорох маягтын дагуу 2014-03-28-ны өдрийн 12:00 цагаас өмнө aalag_23@yahoo.com хаягаар ирүүлнэ үү.

Лавлах зүйл байвал дэд бүтэц, тохижилтын хэлтсийн мэргэжилтэн н.Батзоригтой холбогдох  Утас: 99936880

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС-ИУД ТҮРЭЭСИЙН СУРАХ БИЧГИЙН ТАЙЛАН ИРҮҮЛЭХ ТУХАЙ

Чингэлтэй дүүргийн ЕБС-иуд түрээсийн сурах бичгийн тайлан дараах маягтын дагуу гаргаж төлбөр тушаасан баримтыг хувилан 2014-03-27-ны 12:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Маягтыг энд дарж татаж авна уу.

Tuesday, March 25, 2014

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС-ИЙН СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙН АНХААРАЛД СУДАЛГАА ИРҮҮЛЭХ ТУХАЙ

"ЭХ ОРОН-36" ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСНИЙ СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТАНД СУУХ БАГШ НАРЫН НЭРСИЙГ ДАРААХ МАЯГТЫН ДАГУУ ИРҮҮЛНЭ ҮҮ.
МАЯГТЫГ ЭНД ДАРЖ ТАТАЖ АВНА УУ.

Monday, March 24, 2014

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС, ЦЭЦЭРЛЭГИЙН АНХААРАЛД ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛЫН ДОХИОГООР АЖИЛЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор жил бүрийн 03 дугаар сарын 4 дэх долоо хоногийн Пүрэв гаригийн 16:00 цагт гамшгийн аюулын дохиогоор ажиллах дадлага явуулах тул өөрийн дохиогоор ажиллах дадлага явуулах тул ЕБС, цэцэрлэгүүд 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр "Газар хөдлөлтийн аюул"-ын дохиогоор ажиллуулж аюулгүй бүс рүү гаргах арга  хэмжээг зохион байгуулна. Зохион байгуулсан мэдээг Боловсролын хэлтэст файлаар болон цаасаар ирүүлнэ үү. Жич: Аюулгүй бүсийг заасан тэмдэг, тэмдэглэгээ хийсэн байх шаардлагатай Онцгой байдлын газраас 1 хүн очиж хяналт тавина.


Sunday, March 23, 2014

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС, ЦЭЦЭРЛЭГИЙН АНХААРАЛД ХЭРЭГЛЭГДЭХҮҮНИЙ СУДАЛГАА ИРҮҮЛЭХ ТУХАЙ

ЕБС, Цэцэрлэгүүд хэрэглэгдэхүүний судалгааг хүснэгтийн дагуу үнэн зөв бөглөн 2014-03-25-ны дотор Боловсролын хэлтэст файлаар ирүүлнэ үү.
Судалгааг энд дарж татаж авна уу.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС-ИЙН НОМЫН САНЧ НАРЫН АНХААРАЛД

2014-2015 оны хичээлийн жилд 1,2,3,4,5 дугаар ангиудад хэрэглэгдэх сурах бичгийн захиалгыг дараах хүснэгтын дагуу 2014-03-24-ний дотор ирүүлнэ үү.
Судалгааг энд дарж татаж авна уу.

Tuesday, March 11, 2014

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН “ ХҮҮХДИЙН УРЛАГИЙН VIII ИХ НААДАМ”-ЫН УДИРДАМЖ

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН “ ХҮҮХДИЙН УРЛАГИЙН VIII ИХ НААДАМ”-ЫН УДИРДАМЖ
2014.02.05
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагын Чингэлтэй Орон нутгийн Хөгжлийн хөтөлбөр, Хайлааст Орон нутгийн Хөгжлийн хөтөлбөр хамтран хүүхэд багачуудын авъяас чадварыг нээх, хөгжүүлэх, урлагийн болон гоо зүйн боловсрол олгох зорилгоор “Хүүхдийн урлагийн VIII наадам”-ыг зохион байгуулна.
Зорилго: Хүүхэд багачуудад үндэсний ёс заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, ардын урлагийн өв санг өвлүүлэх, тэдний авъяас чадварыг нээх, хөгжүүлэх, урлагийн болон гоо зүйн боловсрол олгоход оршино.
Зохион байгуулагчид:
·         Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар
·          Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Чингэлтэй Орон нутгийн Хөгжлийн хөтөлбөр
·          Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Хайлааст Орон нутгийн Хөгжлийн хөтөлбөр
Хамрагдах хүрээ:
·         Чингэлтэй дүүргийн 12 сургуулийн 1-11 дүгээр ангийн сурагчид
·         23 цэцэрлэгийн хүүхэд багачууд
Шалгаруулалт дүгнэх журам: 3 үе шаттай.
·         1-р шатны шалгаруулалт 2014 оны 04 сарын 05 дотор ЕБСургууль, цэцэрлэг анхан шатны шалгаруулалтыг зохион байгуулан төрөл тус бүрээс 1-р байранд шалгарсан 1 хүүхдийг 2 дахь шатны шалгаруулалтанд оролцоно.
·         2-р шалгаруулалт: 2014 оны 04 сарын 10-нд 10.00 -15.00-/цэцэрлэгийн нас/
·         2014  оны 04 сарын 11-нд 10.00 – 15.00/сургуулийн нас/
/ Дүүргийн  50 дугаар сургууль дээр зохион байгуулна./
Шагналтнуудын тоглолт 2014 оны 04 дүгээр сарын 18-нд Монголын Хүүхдийн ордонд болно. /Төрөл тус бүрээр 1-р байранд шалгарсан хүүхдүүд оролцоно./
1-р шатны шалгаруулалт: Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд тус бүр анхан шатны шалгарууралтыг зохион байгуулан, 04 сарын 09 дотор төрөл тус бүрээр 1 дүгээр байранд шалгарсан хүүхдүүдийн мэдүүлгийг Нийгмийн Хөгжлийн хэлтэс 312 тоотод ирүүлнэ. Хоцорсон тохиолдолд оролцуулахгүй.
/Жич: Мэдүүлэгт Хүүхдийн овог нэр, нас, сургууль, анги бүлэг, урлагийн төрөл,  бүтээлийн нэрийг тодорхой бичиж ирүүлнэ./
2-р шатны шалгаруулалт: Шалгаруулалтыг мэргэжлийн шүүгчид шүүн явуулна, төрөл тус бүрээр 1-3 байр, шилдэг цэцэрлэг-1, шилдэг сургууль-1, шилдэг багш- сургууль, цэцэрлэгээс  тус бүр-1  шалгаруулан, нэгдсэн тоглолтонд оролцох хүүхдүүдийг тодруулна.
Шилдгүүдийн нэгдсэн тоглолтыг Монголын Хүүхдийн ордонд 2014 оны 04 дүгээр сарын 18-ны 11 цагт болно.
Шалгуур үзүүлэлт:
·         Ур чадвар
·         Бичлэг, хөгжмийн зэмсгийн шаардлага хангасан байдал
·         Тайзны соёл
·         Хувцаслалт
·         Бэлтгэл зохион байгуулалт
·         Хүүхэд багачуудын бэлтгэл зохион байгуулалт, хүүхдүүдийн медалийн тоо зэргийг харгалзан үзэж шилдэг сургууль, цэцэрлэгийг тус бүр нэгийг шалгаруулна.
Урлагийн төрөл, шагнал:
Цэцэрлэгийн нас:
·         Харилцаа дууны  төрөл: 1-3 байр тус бүр нэг
·         Дууны төрөл: 1-3 байр тус бүр нэг
·         Ардын гоцлол бүжиг: 1-3 байр тус бүр нэг
·         Ардын бүжиг хамтлагаар 16 дээшгүй байна.1-3 байр тус бүр нэг
Сургуулийн нас:
·         Ардын дууны төрөл: 1-3 байр тус бүр нэг
·         Харилцаа дууны төрөл: 1-3 байр тус бүр нэг
·         Ардын гоцлол бүжиг: 1-3 байр тус бүр нэг
·         Ардын бүжиг хамтлагаар 16 дээшгүй байна.1-3 байр тус бүр нэг
·         Ардын хөгжмийн цөөхүүл /10 дээшгүй байна./ 1-3 байр тус бүр нэг
·         Морин хуурын төрөл /3 дээшгүй хүний бүрэлдэхүүнтэй/ 1-3 байр тус бүр нэг
·         Язгуур урлаг / хөөмий, бий биелгээ, ерөөл магтаал, уртын дуу гэх мэт-төрөл-1 хүн/ 1-3 байр тус бүр нэг
·         Уран нугаралт / 3 доошгүй хүний бүрэлдэхүүнтэй/ 1-3 байр тус бүр нэг
Шагнал урамшуулал:
·         1-р байр: алтан медаль, дурсгалын зүйлс
·         2-р байр: мөнгөн медаль, дурсгалын зүйлс
·         3-р байр: хүрэл медаль, дурсгалын зүйлс
·         Шилдэг сургууль, цэцэрлэг-Өргөмжлөл, хөгжим, хөгжмийн зэмсэг
·         Шилдэг багш- 2 Өргөмжлөл, дурсгалын зүйл

Хүрэх үр дүн: Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудад гоо зүй, урлагийн боловсрол олгох, ардын урлагаа өвлөх, тэдний авъяасыг нээх хөгжүүлэх, сурталчилах, дэмжлэг үзүүлэх, хүүхдийн идэвхийг сайжруулах
Хөтөлбөр боловсруулсан:                      
Я.Орломсүрэн /НХХ-ийн ахлах мэргэжилтэн/
            Б.Оюунжаргал /ДЗОУБ-ын Хайлааст ОНХХ-ийн хөтөлбөрийн зохицуулагч

            Х.Цэрэндэжид ДЗОУБ-ын Чингэлтэй ОНХХ-ийн хөтөлбөрийн зохицуулагч

Monday, March 10, 2014

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС ӨМЧИЙН СУРГУУЛИУДЫН АНХААРАЛД

Судалгаа ирүүлэх тухай
2014-2015 оны хичээлийн жилд шаардагдах багшийн журнал, нэгдүгээр ангид элсэх хүүхэд, багшийн судалгаа, 2013-2014 оны хичээлийн жилд татан авсан сурагчийн хувийн хэргийн талаарх мэдээллийг хавсралтад заасан маягтын дагуу  гаргаж, 2014 оны 3 дугаар сарын 12-ны дотор ирүүлэхийг хүсье. 

Хавсралт 1: 2014-2015 оны хичээлийн жилд шаардагдах судалгаа
Хавсралт 2: 2013-2014 оны хичээлийн жилд татан авсан сурагчийн хувийн хэргийн
                     талаарх мэдээлэл
            Хавсралт 3: 2014-2015 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх хүүхэд, багшийн

                                судалгаа

Wednesday, March 5, 2014

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС-ИЙН ЗАХИРАЛ, СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙН АНХААРАЛД СУРГАЛТАНД СУУХ БАГШИЙН НЭР ИРҮҮЛЭХ ТУХАЙ

Чингэлтэй дүүргийн ЕБС-иудаас "Багш хөгжил" портал сайтыг түгээх, ашиглах сургалтанд суулгах: Үүнд
Байгалийн ухаан-1 багш
Нийгмийн ухаан- 1 багш
Математик-1 багш
Технологи, зураг төсөл-1 багш
Бага анги 1 багш тус бүр буюу 5 багшийг 2014-03-07-ны 09:00 цагаас МУБИС-ын А байрны 305 тоотод бэлэн байлгана.
Жич: Багш бүр Нотебүүк болон уртасгагч боломжтой бол Модемтэй байна.

Sunday, March 2, 2014

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ЕБС-ИЙН ЗАХИРАЛ, СУРГАЛТЫН МЕНЕЖЕРИЙН АНХААРАЛД

Азийн хөгжлийн банк, Боловсрол шинжлэх ухааны яам, Боловсролын салбарын шинэчлэл төслөөс санхүүжүүлэн зохион байгуулж байгаа мэдээлэл харилцааны "Багшийн хөгжил портал сайт нэвтрүүлэх, түгээх" сургалтыг 2014-03-04-06-ны хооронд явагдах гэж байна. 
Иймд тус сургалтанд сургууль бүрээс нэг хүн төлөөлөн оролцуулна. Энэхүү сургалтанд хамрагдах  хүн нь мэдээлэл харилцааны тодорхой мэдлэгтэй, цаашид энэхүү сургалтыг сургууль дээрээ заах, түгээх хүн байх юм. Сургалтанд суух хүний нэр, утас, мэйл хаягийн судалгааг  2014-03-03-ны 12:00 цагаас өмнө ирүүлнэ үү. 
Сургалт: 2014-03-04нөөс 06-ны хооронд МУБИС-ын Д байр 103 тоотод өглөө 9.00-18.00 хүртэл явагдана.