Thursday, February 6, 2014

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН БАГА АНГИЙН БАГШ НАРЫН “ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН-ЭРҮҮЛ МЭНД” СПОРТ НААДМЫН УДИРДАМЖ



ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ерөнхий боловсролын сургуулиУДЫН БАГА АНГИЙН БАГШ НАРЫН “ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН-ЭРҮҮЛ мэнд” спорт НААДМЫН УДИРДАМЖ
Нэг: Зорилго:   Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын болон удирдлагуудыг спортын үйл ажиллагаанд өргөнөөр оролцуулах, эрүүл мэндийг дэмжин нийтийн биеийн тамираар хичээллүүлж чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортын ур чадварыг нь дээшлүүлэх, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэн спортоор тэргүүлэгч баг хамт олныг шалгаруулахад тэмцээний гол зорилго оршино.
Хоёр: Хамрах хүрээ: Тэмцээнд Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын төрийн өмчийн  сургуулийн бага ангийн багш нар болон сургалтын менежерүүдээс  бүрдсэн 12  баг тамирчид оролцоно.
Гурав. Тэмцээн явагдах хугацаа, тоглолтын журам:
Тэмцээн  2014 оны 02 дугаар сарын 22-нд  Чингэлтэй  дүүргийн  50-р  сургууль дээр зохион байгуулагдана. Тэмцээнд дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын бага ангийн багш нар оролцох бөгөөд, тамирчид олимпийн системээр өрсөлдөнө
Дөрөв:Тэмцээний  төрөл:
  • Гар бөмбөг  (эмэгтэй  тамирчдаас бүрдсэн 8 хүнтэй  баг )
  • Ширээний теннис  (эмэгтэй 1 тамирчин оролцох)
  • Шатар (эмэгтэй 1 тамирчин оролцох)
  • Дардас (сургалтын менежер 1 оролцох )
  • Шилдэг хөгжөөн дэмжигч баг хамт олон (жигд хувцастай, бүрэн бүрэлдэхүүн, ёс зүйтэй дэмжигчид байх)
Тав:Зохион байгуулалт:
Техникийн зөвлөгөөн 2014 оны 2 дүгээр сарын  19-ны өдөр 11.00 цагт 61-р сургуулийн багш хөгжлийн өрөөнд болно. Багийн ахлагч техникийн зөвлөгөөнд ирэхдээ мэдүүлгээ авч  ирнэ.
Тэмцээн 2014 оны 02 дугаар сарын 22-нд  09:00 цагт эхлэх бөгөөд тэмцээний нээлтийн үйл ажиллагаа 12:00 цагт 50-р сургуулийн спорт зааланд  болох тул тамирчид тоглолтын хувцастай оролцоно. Мэргэжлийн шүүгч тэмцээнийг шүүнэ.
Зургаа: Шагнал:
Тэмцээний төрөл бүрээр эхний байруудыг шалгаруулж I – III байранд шалгарсан тамирчдад алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно. Тэмцээнд оролцсон төрлүүдийн  нийлбэр дүнгээр 1-р  байранд шалгарсан багт өргөмжлөл болон шилжин явах цомоор шагнаж урамшуулна. Цом авсан баг дараагийн тэмцээнийг зохион байгуулна.
Чингэлтэй дүүргийн боловсролын хэлтэс
Тэмцээнийг зохион байгуулах комисс

 Холбоо барих утас:96680176, 99783336

0 comments:

Post a Comment