Monday, January 20, 2014

Чингэлтэй дүүргийн ЕБС-ийн биологийн олимпиадын II даваа зохион байгуулах удирдамж

Чингэлтэй дүүргийн ЕБС-ийн биологийн
 олимпиадын II даваа зохион байгуулах удирдамж
Зорилго: Суралцагчдын биологийн хичээлийн мэдлэг чадварыг үнэлж дүгнэх, биологийн хичээлд сонирхолтой хүүхдийн авъяасыг хөгжүүлэх, дараагийн шатны олимпиад тэмцээнд оролцуулах.
Хугацаа: 2014 оны 01-р сарын 23-ны өдрийн 09:00 цагт  24-р сургууль дээр явагдана.
Хамрах хүрээ: Төгсөх 9, 11-р ангийн сурагчид оролцоно. Анги бүрээс 5 сурагчийг оролцуулна.
Бүртгэл: 2014 оны 01-р сарын 22 өдөр 12-17 цагийн хооронд 24-р сургууль дээр бүртгэнэ. Сургууль бүр албан ёсоор оролцох суралцагчдын нэрсийг авчирч нэгдсэн журмаар бүртгүүлнэ. \  Жич:  сургалтын менежер өөрийн сургуулийн тэмдгийг дарж баталгаажуулсан байна. \
Дүгнэх журам: Анги тус бүрт сурагчдын авсан онооны  дарааллаар байр эзлүүлнэ. Сурагчдын авсан нийт оноог оролцвол зохих сурагчдын тоонд хувааж сургуулийн багийн оноо гарч байр эзлэнэ.
Шагнал: Анги тус бүрт
    1-р  байр нэг  Өргөмжлөл, Алтан медаль
     2-р байр нэг  Өргөмжлөл, Мөнгөн  медаль
     3-р байр нэг  Өргөмжлөл,  Хүрэл медаль
Багийн дүнгээр эхний гурван байр эзэлсэн сургуулиудад Хүндэт өргөмжлөл олгоно.
Дүнгийн хурал:  Нэгдсэн дүн мэдээг сургуулийн мэдээллийн самбарт болон дүүргийн сайт дээр байршуулна. Шагналыг 2014 оны 01-р сарын 27-ны 14:00 цагаас тус  сургуулийн Урлаг танхимд гардуулна.  
Холбоо барих утас:  99056778, 94445046, 98905046
Олимпиадыг зохион байгуулах комисс

24-р сургуулийн захиргаа

0 comments:

Post a Comment