Monday, January 6, 2014

2013-2014 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДЫН УДИРДАМЖ

2013-2014 оны  хичээлийн  жилийн ЧД-ийн математикийн
 олимпиадын  удирдамж
2014.01.03
Зорилго:
*      ЧД-ийн шилдэг  математикч багш, сурагчдыг шалгаруулах
*      Улаанбаатар  хотын математикийн олимпиадад  оролцох багш, сурагчдыг  сонгон шалгаруулах
Хамрах хүрээ:
*      ЧД-ийн  төрийн  болон хувийн сургуулиудын  математикийн олимпиадаас шалгарсан 5-11 анги  тус бүрийн  3 сурагч, бага  ба  дунд ангийн 1-3 багш
Хугацаа :
*      2014.01.14-ны 9.00 цагт эхэлнэ
ЧД-ийн  олимпиад зохион байгуулах сургууль :
*      57-р сургууль
Бүртгэл:
*      Сурагчдыг  бүртгүүлэхэд хувийн хэрэг  авчрахгүй
*      Олимпиадад  оролцох  сурагчдын нэгдсэн мэдүүлэг авчирч, бүртгүүлэн мандатаа  авна
*      Олимпиадад 5-р анги,  шилжилтийн 7-р анги , 12  жилийн 6, 8-11-р анги ,11 жилийн 11-р ангийн сурагчид ,  бага  , дунд ангийн багш  гэсэн ангиллаар оролцоно
*      Мэдүүлэгтээ  материал  засах 2 багшийн нэр , утасны  дугаарыг  бичсэн байна .

Олимпиадын  дүн:
*      Материалыг  сургууль бүрээс 1-2 дунд ангийн математикийн багш  оролцсон  дүүргийн  комисс засаж,  тухайн  өдөр  дүнг нэгтгэж  гаргана .
*      Дүнгийн хурлыг 2014.01.15-ны 15.00 цагт 57-р сургуулийн урлаг зааланд  хийнэ .
*      8-р ангийн 6 сурагч, бусад  анги тус  бүрээс 8 сурагч, дунд ангийн 9 багш, бага  ангийн 8 багш  хотын олимпиадад  оролцох  эрх  авна
*      Эхний 3 байр  эзэлсэн  сурагчидад медаль, өргөмжлөл  гардуулна .

Олимпиадыг зохион байгуулах дүүргийн  комисс:

57-р сургуулийн захиргаа

0 comments:

Post a Comment