2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ

2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ

Sunday, December 29, 2013

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ЕБС-УУДЫН АНХААРАЛД ЭМЗЭГ БҮЛГИЙН ХҮҮХДИЙН ФОРМНЫ СУДАЛГАА АВАХ ТУХАЙ

Дараах судалгааг 2013-12-31-ны 10:00 цагаас өмнө маягтын дагуу Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Ж.Байгальд файлаар ирүүлнэ үү.
Судалгааны маягтыг энд дарж татаж авна уу.

Sunday, December 22, 2013

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ЕБС, ЦЭЦЭРЛЭГИЙН АНХААРАЛД ТАХ-ЫН БААЗ МЭДЭЭ АВАХ ТУХАЙ

Чингэлтэй дүүргийн ЕБС, цэцэрлэгүүд Төрийн албаны зөвлөлөөс авдаг Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг 2014-01-06-ны дотор Боловсролын хэлтэст тушаана.
Сургуулийн баазыг энд дарж татаж авна уу.
Цэцэрлэгийн баазыг энд дарж татаж авна уу
Жич: Асуух лавлах зүйл гарвал Төрийн албаны зөвлөлийн http://csc.gov.mn/main/index.php?option=com_content&view=article&id=274&Itemid=47 дараах линкээр болон Боловсролын хэлтсийн СМХШҮ-ний мэргэжилтэн Ц.Баатарцэндээс /Утас 86605251/ рүү холбогдож лавлана уу.

Thursday, December 19, 2013

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН АНХААРАЛД БАГШ, АЖИЛЧДЫН СУДАЛГАА АВАХ ТУХАЙ

ЕБС, Цэцэрлэгүүд бааз мэдээг 2013-12-25-ны дотор дараах маягтаар гаргаж ирүүлнэ үү.
Маягтыг энд дарж татаж авна уу

Wednesday, December 18, 2013

Wednesday, December 11, 2013

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС ӨМЧИЙН ЕБС-ИУДЫН АНХААРАЛД ТӨГСӨГЧДИЙН ТОО АВАХ ТУХАЙ

Чингэлтэй дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн сургуулиуд төгсөх анги 9,11 дүгээр ангийн сурагчдын судалгааг 2013-12-16-ны дотор Боловсролын хэлтэст /baatartsend@yahoo.com/ цахим хэлбэрээр болон цаасаар ирүүлнэ үү.
Маягтыг энд дарж татаж авна уу.

Wednesday, December 4, 2013

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС-ИЙН ЗАХИРАЛ, НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН АНХААРАЛД

ЕБС-ийн суралцагчдын дүрэмт хувцасны судалгааг дараах маягтаар хийн 2013-12-06-ны 14:00 цагаас өмнө Боловсролын хэлтэст файлаар ирүүлнэ үү.

Tuesday, December 3, 2013

МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДЫН УДИРДАМЖ


Monday, December 2, 2013

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН МЕНЕЖЕР, НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН “ТАЙЛАН ХАМГААЛАЛТ”-ЫН ҮНДСЭН ЧИГЛЭЛ

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН МЕНЕЖЕР, НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН “ТАЙЛАН ХАМГААЛАЛТ”-ЫН ҮНДСЭН ЧИГЛЭЛ

Үндсэн үйл ажиллагаа: /Тус бүр 20 оноо/

1.    Сургалтын бодлогын бодит үр дүн,  хэрэгжилт
2.    Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бодлого үйл ажиллагаа,  шинээр санаачлан хэрэгжүүлсэн онцлог ажлуудын үр дүн, цаашид хийх ажлууд
3.    Багш нэг бүрийг хөгжүүлэх чиглэлээр хийсэн ажил сургалтын сайн арга зүй, технологийг  нэвтрүүлсэн байдал, үр дүн, цаашид хийх ажлууд
4.    Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх чиглэлээр эцэг эх олон нийттэй хамтарч хийсэн ажил, тэдгээрийн  үр дүн

Ажлаа тайлагнах, илтгэх чадварын үнэлгээ /Тус бүр 5 оноо/
1.     Өгөгдсөн хугацааг баримталж, ажлаа оновчтой, ойлгомжтой тайлагнасан байдал
2.     Илтгэх ур чадвар буюу  тайлан хамгаалалтанд ач холбогдол өгч бэлтгэсэн байдал
3.     Хөндлөнгийн ажиглагч нарт шинэ сэдэл, санаа өгсөн байдал

4.     Ажлын уялдаа холбоо, залгамж чанарыг гаргаж, багаар ажиллаж буй байдал

БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ЕБС-ИУДЫН АХМАД БАГШ НАРЫН СПОРТ НААДМЫН УДИРДАМЖ

БАТЛАВ
                                                                             БОЛОВСРОЛЫН ХЭЛТСИЙН 
                                                                                        ДАРГА                 Т.НЯМ-ОЧИР

Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн ЕБС-иудын ахмад багш нарын спорт наадмын удирдамж

2013.11.27
Зорилго: Эрүүл мэндийг дэмжих  ажлын хүрээнд нийтийн биеийн тамирын үйл ажиллагааг дэлгэрүүлэх, ахмад багш нарын идэвх санаачлагыг өрнүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх
Хугацаа: 2013 оны 12 дугаар сарын 07
Ивээн тэтгэгч: ЧД-ийн Боловсролын хэлтэс, 50 дугаар сургууль
Шагналын сан: 500000
Хамрах хүрээ: ЕБС-ийн ахмад багш нар
Спортын  төрөл:
1. Волейбол /холимог баг/
2. Шатар  /эрэгтэй 1,эмэгтэй 1/
3. Ширээний теннис /эрэгтэй 1,эмэгтэй 1/
Тэмцээний журам:   
1. Техникийн зөвлөгөөн: 2013-12-04-ны 12 цагт 50-р сургуулийн спорт зааланд.
      2. Багийн бүрэлдэхүүн:  - Волейбол:  Оролцогч  багийн гишүүд тус бүр хувийн дугаартай, жигд хувцасласан байх. / Багт 2 эрэгтэй 4 эмэгтэй тоглогч байна./
- Оролцогч багууд албан ёсны мэдүүлгийг доорх асуултын дагуу бөглөж тэмцээн эхлэхээс 3 хоногийн өмнө 50-р сургуулийн захирал Р.Даваахүүд ирүүлнэ.
Шалгаруулах журам:
- Төрөл тус бүрд: эхний 3 байр эзлүүлж медалион, мөнгөн шагнал,
Багийн дүн: 3 төрлөөр тэмцээний дүнг нэгтгэж оноогоор байр эзлүүлнэ.
I байр - Өргөмжлөл, мөнгөн шагнал,
                       II, III байр - өргөмжлөл, мөнгөн шагнал тус тус гардуулна.
Холбогдох утас: 99878017    318314


Чингэлтэй дүүргийн ахмад багш нарын зөвлөл

Чингэлтэй дүүргийн Төрийн өмчийн ЕБС-иудын дунд ангийн сурагчдын дунд “Монгол эх хэлээрээ зөв бичиж сурцгаая” аянд нэгдэх үйл ажиллагааны удирдамж

                                                                       БАТЛАВ
                                                                             БОЛОВСРОЛЫН ХЭЛТСИЙН
                                                                                ДАРГА                Т.НЯМ-ОЧИР

Чингэлтэй дүүргийн Төрийн өмчийн ЕБС-иудын дунд  ангийн сурагчдын дунд “Монгол эх хэлээрээ зөв бичиж сурцгаая” аянд нэгдэх үйл ажиллагааны удирдамж

Зорилго:  Монгол эх хэлээрээ зөв бичихийн гол тулгуур үндэс болсон ы,ий-тэй үгсийг алдаагүй зөв бичиж сурах
Зорилт:    1.  Зөв бичиж сурсан үгээрээ бүтээл бүтээх  /  10 оноо/ Тайлбар: Зөвхөн         / ы, ий /-ээр  сурагчдын бүтээсэн бүтээл байна.
2.    Мэдлэгээ хэрэглээ болгох үйл ажиллагаа зохиосон байдал   / 10 оноо/
3.    Мэдлэг чадвар дадлыг тогтоох    / 20 оноо/
4.    Бүтээсэн  нэг багц бүтээлээрээ үзэсгэлэн гаргах   / 2013-12-13ны 14,00 цагт 50-р сургуулийн урлаг зааланд байрлуулна. /
Хамрах хүрээ:  ЕБС-иудын 6-9-р ангийн бүх суралцагсад ба МХУЗ-ын багш нар
Хугацаа: 2013-12-02-ноос  2013-12-13-ыг дуустал
Дүгнэх журам:   1-р байр    1  өргөмжлөл,  70,000 төгрөг
                               2-р байр     1  өргөмжлөл,  60,000 төгрөг
                               3-р байр     1  өргөмжлөл,  50,000төгрөг
                               4-р байр     1  өргөмжлөл
                               5-р байр     1  өргөмжлөл      

Дүнгийн хурал: 2013-12-13-ны 15 цагт   50-р сургуулийн урлаг зааланд болно.        / хаалтын ажиллагаанд  сургуулийн захирал, сургалтын менежерүүд, МХУЗ-ын багш нар, 6-9-р ангийн төлөөлөгч  8 сурагч оролцоно./

Зохион байгуулагч: ЧД-ийн ЕБС-иудын ахмадын зөвлөл

Sunday, November 24, 2013

"ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДАД ДОТООД ХЯНАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ НЬ" СУРГАЛТ БОЛНО.

Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн 17,23,24,37,39,49,50,57,61,72,112,117 -р сургууль, төрийн бус өмчийн Наран, Зуунбилиг, Чинхур сургуулиудын захиралууд 2013-11-26-ны 08:30 цагаас МХЕГ-ийн хурлын танхимд "ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДАД ДОТООД ХЯНАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ НЬ" сургалтанд сууна.
11:20-11:40
2012, 2013 онд  улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудад хийгдсэн хяналт шалгалтын дүн, цаашид анхаарах асуудал
МХЕГ-ын боловсролын хяналтын улсын ахлах байцаагч Ч.Бат-Оюун
11:40-12:00
ЕБС-ийн үйл ажиллагаанд дотоод хяналт тавих арга зүй, туршлага
БГД-ийн “Шинэ эрин” сургуулийн захирал Б.Амартүвшин
12:00-13:00
Үдийн завсарлага

13:00-13:20
ЕБС-ийн үйл ажиллагаанд дотоод хяналт тавих арга зүй, туршлага
СБД-ийн Монгол Оросын хамтарсан сургуулийн захирал Ж.Соронзон
13:20-13:40
ЕБС-д дотоод хяналтаар хийгдэж буй ажил, тулгамдаж буй асуудлууд
ХУД-ийн 32-р сургуулийн захирал Мөнхбаяр
13:40-14:00
Төрийн бус өмчийн сургуулийн дотоод хяналт, тулгамдаж буй асуудлууд
СБД-ийн “Оюуны тулга” сургуулийн захирал Т.Туяа
14:00-14:30
ЕБС-ийн дотоод хяналт шалгалтын журам”-ын загвар  хэлэлцүүлэх.
МХЕГ-ын боловсролын хяналтын улсын ахлах байцаагч Ч.Бат-Оюун
14:30-14:50
Засгийн газрын 311 дүгээр тогтоол-Аж ахуйн нэгж, байгууллагын дотоод хяналтын тогтолцоог буй болгох, төлөвшүүлэхэд анхаарах асуудал
МХЕГ-ын ХШҮХ-ийн улсын ахлах байцаагч С.Чулуунцэцэг
14:50-15:20
“Аж ахуйн нэгж байгууллагын дотоод хяналтын эрх зүйн үндэслэл, олон улсын жишиг хандлага” 
МХЕГ-ын ХШҮХ-ийн дарга Я.Ариунзул
15:20-15:30
Завсарлага

15:30-16:40


 “ЕБС-ийн дотоод хяналт” сэдвээр ярилцлага, санал, асуулга зохион байгуулах.
МХЕГ-ын боловсролын хяналтын улсын ахлах байцаагч Ч.Бат-Оюун
16:40-17:00
Сургалтын хаалт.
/Сургалтанд оролцогчдод гарын авлага, зөвлөмж, материал тараах./
МХЕГ-ын БСШУХХ-ийн дарга Л.Болормаа


Monday, November 11, 2013

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС-ИУДЫН СПОРТ ЗААЛ, УРЛАГ ЗААЛ, ЦАЙНЫ ГАЗРЫН СУДАЛГАА

Чингэлтэй дүүргийн ЕБС-иуд дараах судалгааг 2013-11-12-ны 16:00 цагаас өмнө Боловсролын хэлтэст файлаар ирүүлнэ үү.
Судалгааг энд дарж татаж авна уу.

Sunday, November 10, 2013

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ЕБС-ИЙН АНХААРАЛД ТООЛОГЧИЙН МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЖ ӨГӨХ ТУХАЙ

Өрхийн амьжаргааны түвшин тодорхойлох судалгаа авах багш, нийгмийн ажилтнууд дараах материалуудыг бүрдүүлэн 2013-11-14-нд Боловсролын хэлтэст хүргүүлнэ үү.
Үүнд:
- Судалгааны ажилтан шалгаруулах анкет
- 2 хувь зураг /3х4/
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Дипломын хуулбар тус тус хүн бүрээр бүрдүүлнэ.

Анкетын загварыг дараах линкээр татаж авна уу. Эсвэл энд дарна уу.
http://share.gogo.mn/v4fBOVZ99353491384135277/�������������������� �������������� ���������������������� ����������.docx

Thursday, November 7, 2013

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС, ЦЭЦЭРЛЭГИЙН АНХААРАЛД


Wednesday, November 6, 2013

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС ЕБС-ИЙН АНХААРАЛД БДБ14,БДБ15 МЭДЭЭГ ИРҮҮЛЭХ ТУХАЙ

Чингэлтэй дүүргийн ЕБС-иуд Статистик мэдээний БДБ14, БДБ15 маягтуудыг 2013-11-11-ны дотор Боловсролын хэлтэст файлаар болон цаасаар ирүүлнэ үү.
Маягтыг дараах линкээр татаж авна уу.
http://share.gogo.mn/ihkqhkzmEU11521383807398/BDB14andBDB15.xlsx

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС, ЦЭЦЭРЛЭГИЙН АНХААРАЛД


Wednesday, October 30, 2013

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС-ИЙН ЗАХИРАЛ, НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН АНХААРАЛД

Чингэлтэй дүүргийн ЕБС-ийн сурагчдын нийтийн тээврээр зорчдог хүүхдүүдийн судалгааг хүснэгтийн дагуу гарган 2013-10-31-ний 14:00 цагаас өмнө файлаар /baatartsend@yahoo.com/ хаягаар ирүүлнэ үү.
Маягтыг дараах линкээр татаж авна уу.
http://share.gogo.mn/qOcMjQHaz118571383121038/CHD_Bus_huuhed.xlsx

Monday, October 28, 2013

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 57 ДУГААР СУРГУУЛЬ НЯРАВ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.

Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургууль нярав сонгон шалгаруулж авна. Сонгон шалгаруулалт 2013-11-11 өдөр 57 дугаар сургууль дээр болно. Утас: 99187295, 322670

Sunday, October 27, 2013

УЛААНБААТАР ХОТ ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 374 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДАД "УЛААНБААТАР ХОТЫН ТҮҮХ БА СОЁЛ" ХИЧЭЭЛИЙН ТУХАЙ


Хичээлийг дараах линкээр татаж авна уу.
http://www.mediafire.com/?35xzui0xb592ii5

УЛААНБААТАР ХОТ ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 374 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДАД "УЛААНБААТАР ХОТЫН ТҮҮХ БА СОЁЛ" ХИЧЭЭЛИЙГ  ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ ЗӨВЛӨМЖ
Зорилго:  ЕБС-ийн сурагчдад Улаанбаатар хотын өнө эртний  үүсч хөгжиж  ирсэн түүх, соёлын ололт амжилтыг тайлбарлаж, нийслэлийн иргэний үлгэр дууриалал, бахархлыг төлөвшүүлэхэд хичээлийн зорилго оршино.
Хугацаа:  2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 3 дугаар цагийн хичээл буюу өглөөний 09,30-10,10 цагийн хооронд 40 минутаар зохион байгуулах  
Хамрах хүрээ: 2-8, 9-11 дүгээр ангийн сурагчид, анги удирдсан болон түүх нийгэм иргэний боловсролын багш нар
Нийслэлийн өдрийг угтаж дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад  сургуулиудад дараах ажлуудыг зохион байгуулсан. Үүнд:
1.     Тус дүүрэгт оршиж байгаа  /Үндэсний түүхийн, Байгалийн түүхийн музейд/ түүхийг анхлан судалж байгаа 7-8-р ангийн сурагчдын дунд музейн хичээлийг зохион байгуулагдсан.
2.     Сургууль бүр нийслэл хотын түүх соёлыг сурталчлах булан, самбар зурагт хуудас, мэдээллийн самбар ажилуулж байна.
3.     Нийслэлийн иргэний эрхэмлэх ёс зүй, харилцаа, соёл зэрэг тулгамдсан асуудлаар ахлах ангийн сурагчдын  дунд ярилцлага, хэлэлцүүлэг, лекц зохион байгуулсан.
4.     Сурагчдад хотын соёлын тодорхой зан үйл, уламжлалаас хэвшүүлж, төлөвшүүлэхэд анхаарч ажиллаж байна.
5.     Хотын соёлыг дэлгэрүүлэх тодорхой үйл ажиллагаанд эцэг эх, олон нийтийг татан оролцуулж байна.
Зохион байгуулалт:  Бэлтгэсэн хичээл, ярианы сэдвээр жишээлэн анги тус бүрийн онцлогт тохирсон ээлжит хичээлийг бэлтгэн заана.
Арга зүй:  ярилцлага, хэлэлцүүлэг, үзүүлж заах, асуудал шийдвэрлэх, харилцан ярилцах
ХИЧЭЭЛ №1:  “ХОТЫН ТҮҮХ”
Хамрах хүрээ: 2-8 дугаар ангид
Ярианы сэдэв: Улаанбаатар хотын үүсэл өргөө нь 1639-1778 онд 28 удаа нүүдэллэж Өргөө, Номын өргөө, Их хүрээ, Нийслэл хүрээ “Улаанбаатар хот” гэж нэрлэж байв. Дэлхий  дахины түүхийн эх сурвалж, судар бичиг, монголчуудын аман ярианд олон янзаар нэрлэгдсээр ирсэн.
ХХ эхэн үеэс Хутагтын өргөө нь  Их Хүрээ  болж  Монголд автономит засаг тогтсоны дараа их хүрээг Монгол улсын нийслэл болгон зарлан “Нийслэл хүрээ” гэж нэрлэх болжээ. 1778 онд Туул голын хойд талд одоогийн байгаа газартаа суурьшиж  эхэлсэн  түүхтэй.
1911 оны 12-р сарын 31 нд Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн тунхаглаж  Монголын  улс төр, эдийн засаг, соёл, шашны төв Их хүрээг хаант Монгол улсын “Нийслэл хүрээ”  хэмээн тунхаглажээ.
Улаанбаатар хотын газар зүйн байрлал: Нийслэл хот нь Төв аймагтай хиллэж, Хангай говийн зааг Богд хан, Чингэлтэй, Сонгино, Баянзүрх уулсаар хүрээлэгдсэн. Туул, Улиастай, Сэлбэ голуудын бэлчир,  Хойд өргөргийн  47”55” градуст,  Зүүн уртрагийн  106,55 градус солбилцолд  далайн түвшнээс дээш 1351метрийн өндөрт 470444 га талбайг эзлэн оршдог.  Эх газрын эрс тэс уур амьсгалтай, хүйтэн өвөл, сэрүүн зунтай, баруун  хойд зүгийн салхи зонхилно. 
Хүн ам: Улаанбаатар нь Монгол улсын нутгийн 0,3% -ийг эзлэх боловч нийт  хүн амын 40 хувь нь хот, суурин газрын хүн амын 65% энд оршин суудаг. 2007 оны 4-р сард 1,0 сая хүнтэй болж, дэлхийн саятан хотуудын 182-р, Азийн саятан хотуудын 107-р, жагсаалтад бичигдэх болжээ. Нийслэлийн хүн амын  дундаж наслалт 66,8 болж, хүн амын 29% нь 0-15 насны хүүхэд, 65% -ийг 35 хүртэл насны залуучууд эзэлж байна. Нийслэл хотод жилд  дунджаар 16 мянган хүүхэд шинээр төрдөг.  
Нийслэлийн боловсрол: Өнөөдөр нийслэлд ерөнхий боловсролын 210 сургууль, 426  цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, ЕБС-д 186822 сурагч, СӨБ-д 75000 хүүхэд хүмүүжиж  байна. Үүний зэрэгцээ ЕБС-д 9521 багш,  цэцэрлэгт  2131 үндсэн багш ажиллаж байна. Их, дээд сургуульд 170 гаруй мянган оюутан суралцаж байна.
Чингэлтэй дүүрэг: Дүүргийн хэмжээнд ерөнхий боловсролын 23 сургууль, 44 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, ЕБС-д 22607 сурагч, Цэцэрлэгт 7988 хүүхэд, Хувилбарт сургалтанд 207 хүүхэд нийт СӨБ-д 8195 хүүхэд хүмүүжиж байна. Мөн ЕБС-д 1530 ажиллагсад байгаагаас 1047 багш, цэцэрлэгт 897 ажиллагсад байгаас үндсэн багш 236, туслах багш 209 байна.
Засаг захиргаа: Улаанбаатар хотын удирдлагын тогтолцоо нь 2013 оны байдлаар Нийслэлийн иргэдийн  төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, Захирагчийн алба, 32 хэрэгжүүлэгч агентлаг, 24 харьяа газар, 9 дүүрэг, 132 хорооноос бүрдэж байна.
ХИЧЭЭЛ №2:  “ХОТЫН СОЁЛ”  ГЭЖ ЮУ ВЭ?
Хамрах хүрээ: 9-11 дүгээр ангид
Ярианы сэдэв: Монголчууд yгaac нүүдлийн соёл иргэншилтэй, тал нутгийн салхинд дураараа өссөн ард түмэн. Тэртээ XIII зуунд дэлхий дахиныг сөхрүүлж явахдаа ч Чингис хаан шавар хэрэм барьж шавааралдаж суухыг таашаагаагүй бололтой юм. Харин Улаанбаатар хот байгуулагдсан цагаас эхлэн суурин соёлын ур суугдсан гэлтэй. Гэхдээ жинхэнэ утгаараа хотожсон хүмүүс одоо л төрж эхэлж байгаа нь ойлгомжтой. Одоо л хотод гурван үеэрээ амьдарсан хүмүүс гарч ирж байна. Тэр ч утгаараа залуус хотын соёлыг түгээж эхэлсэн гэлтэй. Хүмүүс хотжиж байна гэж бардам хэлээд байгаа нь бас учиртай.

...Нүүдэлчин соёл иргэншлээс суурин соёл иргэншилд шилжинэ гэдэг л хот болон хөдөөгийн хүмүүсийн ялгаанд нөлөөлнө гэсэн үг. Хотод олон хүмүүс ажиллаж амьдардаг учраас нэг хүний эрх ашиг болон сонирхол нь нийт олны эрх ашигт захирагдах учиртай. Та өөрийн гэртээ юу дуртайгаа хийж  болох боловч, гудамжинд гараад  үүнийгээ үргэжлүүлэн хийх эрхгүй л гэсэн үг. Яагаад гэвэл тэнд тантай адил, танаас огт өөр маш олон хүмүүс байж байгаа. Хүн болгон юу дуртайгаа хийхгүйгээр  бүгдээрээ нэгэн зарчимд захирагддагт хотын соёлын учир нь байгаа юм.
...Хүмүүс бүгдээрээ хогоо хаа ч хамаагүй  хаялгүй  хогийн саванд хийж, нам дуугаар ярилцаж, бие биенээ хүндэтгэн соёлтой харилцаж, хаа газар урдуур нь дайраад байлгүй дарааллаар үйлчлүүлж, гудамжинд шүлс цэрээ хаялгүй алчууранд шингээж, өөртөө зам тавьж тусалсан нэгэнд талархлаа илэрхийлж, хүнээс юм гуйхдаа заавал зөвшөөрөл авч, олон нийтийн газарт биеэ сайнаар авч явах зэрэг нь бүгд л хотын соёлд хамаатай. Тэр хүн чамд таалагдахгүй байсан ч инээмсэглэж  байх нь, согтуу нэгэнтэй хэрэлдэж  зодолдоод байлгүй цагдаа дуудаж асуудлыг нь шийдүүлж байх нь, үйлчилгээний бүдүүлэг, бохир байдлыг арилгах шаардлага тавьж байх нь, өрөөл бусдын хийсэн сайн зүйлийг дэмжиж урам өгч байх нь, өөр хоорондоо бид ямагт бие биенээ хүндэлж байх нь хотын соёлд төдийгүй Монголчууд бидний эв нэгдэлд ч  хэрэгтэй.

...Ийм болохын тулд гадаадаас "мэргэжилтэн урилгүйгээр" бид өөрсдөө хичээж хийх олон зүйл байна. Тухайлбал,

1.     Хотын соёлд суралцахын  тулд хүн болгон л өөрсдөө хичээх учиртай. Ядаж л нус цэр болон  хог хаягдлаа гудамжинд хаа  хамаагүй хаяад байхгүй байх нь зөвхөн танаас л өөрөөс тань шалтгаална.
2.     Бусдад инээмсэглэж, уурлаж хараахгүйгээр зам тавьж өгөх нь тийм ч хэцүү биш. Хоорондоо хэрэлдэж, гудамж зам таглан хэдэн цаг болсноос хэдэн минут хүлээж нэгийг өнгөрөөх нь үүнээс ч илүү цагийг хэмнэх төдийгүй, бухимдаж цухалдахгүй сайн талтай. Хэн нэгнийг хүндэтгэснээс болж та "доошоо орно" гэж үгүй. Чулууг чулуу хагалж, голын ус чулууг мөлийлөгдөгтэй  нэгэн адил  найрсаг эелдэг харилцаа нэг л мэдэхэд бусдын хариу хүндэтгэлийг авч ирэх болно.
3.     .Ямар ч хот болон суурин өөрсдийн оршин суугчдын мөрдөх дүрэм журам болон хэм хэмжээтэй байдаг. Газрыг байршлаар нь авилга өгч үнэ хүргэн худалдаж байхын оронд баар цэнгээний газраа олноор байгуулан залуу үеийг самууруулж байхын оронд, олон нийтийг хохироон бухимдуулж байхын оронд хотын соёлоо сурталчилж, хэм хэмжээ дүрэм журмаа олон нийтэд сурталчлан таниулж байх нь Хотын Захиргаа, иргэн бүрийн үүрэг.
4.     Хотын соёл болон хэм хэмжээг санаатайгаар зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагаа чангатгах  хэрэгтэй байна. Хог хаягдлыг гудамжинд хаясан хэн нэгнийг, нус цэрээ тургисан хэн нэгнийг, согтуурч солиорон олон нийтийн амгалан байдлыг алдагдуулсан нэгнийг, мөрөөрөө яваа хүнийг айлган сүрдүүлж дарамталсан нэгнийг, дүрэм зөрчиж гэрээгээ биелүүлээгүй үйлчилгээний газруудыг маш өндөр торгуулиар шийтгэж байх хэрэгтэй байна. Ихэнх өндөр хөгжилтэй орнуудад ийм асуудлыг эдийн засгийн аргаар, торгууль шийтгэлээр шийдэж чаддаг. Гэхдээ торгууль гэдэг нь төсөвт оруулах мөнгө биш, тухайн хүнд сайтар ухааруулах арга гэдгийг мартаж боломгүй.
5.     Нэгэн хотод хамтдаа амьдарч байгаа хүмүүс бие биедээ шаардлага тавьж сурах хэрэгтэй байна. Ядаж л газар хаясан хог хаягдлаа авахыг шаардахаас эхлээд биеэ муугаар авч яваа нэгний тухай холбогдох газарт нь мэдээлж арга хэмжээ авахыг шаардах, үйлчилгээ болон бүдүүлэг байдлын төлөө шаардлага тавьж байх нь өөрийнхөө төлөө төдийгүй өрөөл бусдын сайн сайхны төлөө санаа тавьж байгаа сайн үйл. Нэгэн хотод хамтдаа амьдарч байгаа хүмүүсийн бүх л зүйлс бие биедээ хамааралтай байдаг. Айж ичихгүйгээр муу бүхнийг засч байх нь хотын соёлыг хамтдаа хэрэгжүүлэх нэгэн боломж. адил таатай орчинд амьдрахын нэгэн баталгаа болно. Бусдаас айж төвөгшөөгөөд дуугуй өнгөрөөгөөд байх нь бухимдаж, тухгүй амьдрахын нэгэн шалтаг нь болно.
6.     Зүү багтах зайтай газар болгонд нь ямар ч зохион байгуулалт, төлөвлөлтгүйгээр  байшин барьчихсан болохоор гудамж талбай, байшингаа дугаарлахад төвөгтэй болжээ. Нэг саяас давсан хүнтэй хотын хувьд гудамж, талбай, албан байгууллагуудын нэр, хаяг анхаарлын төвд байх ёстой. Нийслэлд 109 гудамж, талбай албан ёсны нэртэй байдаг бөгөөд үүнийг НИТХ баталдаг байна. Ер нь “Гэр хорооллын хашаа, гудамжны хаягт мөрдөгдөх стандарт” гэж  байдаг байна. Улаанбаатар хотын гудамж, талбайд нэр өгөх, нэрэмжит болгох, барилга байгууламжид дугаар олгох журманд “Гэр хорооллын эхлэл дээр гудамжны нэрийг бичнэ. Гудамжны нэрийн хаягны хэмжээ 66х14 см, цагаан дэвсгэртэй, 0.8 см хэмжээтэй хөх өнгийн хүрээтэй байх бөгөөд хөх өнгөөр гудамжны нэрийг бичнэ. Энэ самбарын хэмжээ 14х14 см байна гэжээ. Хашааны дугаарын хэмжээ 12х20 см байна” хэмээн тусгажээ. Ийм журам байдаг гэдгийг урьд нь сонсож байсангүй.  Журам нь байсаар байтал хэрэгжилт хаана байна вэ? Захын гэр хорооллын эхний гудамжаар алхахад л хаяг ч үгүй, дугаар ч үгүй.

Дүгнэлт

                Хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд хотод ирээд тэд, хөдөөний зангаасаа ангижирахгүй байгаа нь монголчууд бидний сэтгэлгээний их  хоцрогдлоос улбаатай. Бид урьдын адил бие биенээ хайрлан дэмжиж, талархан урамшуулахаа больжээ. Бид бие биендээ чин сэтгэлээсээ хайрлан дэмжиж тусалж чадахаа больж байна. Хөдөөнийхэн нэгэн цагт үнэлдэггүй байсан мах, сүү цагаан идээгээ үнэ хүргэн зарах тусам, хотынхон тэдэнд туслахыг ч хүсэхээ больж байна.

Мөнгөнд аргамжигдсан энэ л сэтгэл дор монголчууд бид өөрсдийн мөн чанараа гээж байх шиг...Мөнгө ихээр олох тусмаа хүн чанараа тэр хэмжээгээр алдаад байх шиг санагдах.
Нүүдэлчин уламжлалтай монголчууд бидний амьдрал болон хөгжлийн хэмнэл хот болон хөдөө дээр оршдог. Хөдөөнийхэн нь хөдөөдөө байж, хотынхон хотдоо байж бие биенийхээ дутууг нөхөж дундуурыг дүүргэж байвал юутай сайн сан. Үүний тулд хөдөөдөө чиглэсэн холч бодлоготой байж, хотод ирсэн хөдөөнийхнээ дэмжиж, зааж, хэлж тусалж байх сан. Бид бие биегүйгээрээ хэн ч биш билээ.
Бид нүүдэлчин байж чадсан бас хотжиж чаддаг гэдгийг өөрсдөдөө, дэлхийд харуулах хэрэгтэй. Үүнийг нийслэлийн унаган, уугуул, суугуул иргэд хийж чадах байх аа. Бид хотжиж байна. Ухамсартай болж байна. Хотоо хайрлаж сурчээ. Энэ чинь улсын хөгжлөөс илүү зүйл. Бид бүгдээрээ л Улаанбаатар хотдоо хайртай, хогоо хогийн саванд хийчих ухамсартай хүмүүс. Тийм байгаагүй байж магадгүй. Гэхдээ одоо өөрчлөгдөж байна. Жишээ нь:

                Ойн баяр наадам олон тэмдэгдэж байна. Зохион байгуулалтын хувьд мундаг болсон. Түүний хажуугаар эх орноо, тэр дундаа нийслэл хотоо цэвэрхэн байлгах хусэлтэй хотожсон залуус хамтран “Цэмцгэр монгол наадам” нэртэй хөдөлгөөн өрнүүлж, явуулын хогийн сав ажиллуулсан. Бүр цагаан хоолойгоор “цэмцгэр наадья” хэмээн уриалж, хүмүүст хогоо хаях ч чөлөө өгөхгүй байсан нь сайшаалтай байв.