Sunday, October 27, 2013

УЛААНБААТАР ХОТ ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 374 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДАД "УЛААНБААТАР ХОТЫН ТҮҮХ БА СОЁЛ" ХИЧЭЭЛИЙН ТУХАЙ


Хичээлийг дараах линкээр татаж авна уу.
http://www.mediafire.com/?35xzui0xb592ii5

УЛААНБААТАР ХОТ ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 374 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДАД "УЛААНБААТАР ХОТЫН ТҮҮХ БА СОЁЛ" ХИЧЭЭЛИЙГ  ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ ЗӨВЛӨМЖ
Зорилго:  ЕБС-ийн сурагчдад Улаанбаатар хотын өнө эртний  үүсч хөгжиж  ирсэн түүх, соёлын ололт амжилтыг тайлбарлаж, нийслэлийн иргэний үлгэр дууриалал, бахархлыг төлөвшүүлэхэд хичээлийн зорилго оршино.
Хугацаа:  2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 3 дугаар цагийн хичээл буюу өглөөний 09,30-10,10 цагийн хооронд 40 минутаар зохион байгуулах  
Хамрах хүрээ: 2-8, 9-11 дүгээр ангийн сурагчид, анги удирдсан болон түүх нийгэм иргэний боловсролын багш нар
Нийслэлийн өдрийг угтаж дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад  сургуулиудад дараах ажлуудыг зохион байгуулсан. Үүнд:
1.     Тус дүүрэгт оршиж байгаа  /Үндэсний түүхийн, Байгалийн түүхийн музейд/ түүхийг анхлан судалж байгаа 7-8-р ангийн сурагчдын дунд музейн хичээлийг зохион байгуулагдсан.
2.     Сургууль бүр нийслэл хотын түүх соёлыг сурталчлах булан, самбар зурагт хуудас, мэдээллийн самбар ажилуулж байна.
3.     Нийслэлийн иргэний эрхэмлэх ёс зүй, харилцаа, соёл зэрэг тулгамдсан асуудлаар ахлах ангийн сурагчдын  дунд ярилцлага, хэлэлцүүлэг, лекц зохион байгуулсан.
4.     Сурагчдад хотын соёлын тодорхой зан үйл, уламжлалаас хэвшүүлж, төлөвшүүлэхэд анхаарч ажиллаж байна.
5.     Хотын соёлыг дэлгэрүүлэх тодорхой үйл ажиллагаанд эцэг эх, олон нийтийг татан оролцуулж байна.
Зохион байгуулалт:  Бэлтгэсэн хичээл, ярианы сэдвээр жишээлэн анги тус бүрийн онцлогт тохирсон ээлжит хичээлийг бэлтгэн заана.
Арга зүй:  ярилцлага, хэлэлцүүлэг, үзүүлж заах, асуудал шийдвэрлэх, харилцан ярилцах
ХИЧЭЭЛ №1:  “ХОТЫН ТҮҮХ”
Хамрах хүрээ: 2-8 дугаар ангид
Ярианы сэдэв: Улаанбаатар хотын үүсэл өргөө нь 1639-1778 онд 28 удаа нүүдэллэж Өргөө, Номын өргөө, Их хүрээ, Нийслэл хүрээ “Улаанбаатар хот” гэж нэрлэж байв. Дэлхий  дахины түүхийн эх сурвалж, судар бичиг, монголчуудын аман ярианд олон янзаар нэрлэгдсээр ирсэн.
ХХ эхэн үеэс Хутагтын өргөө нь  Их Хүрээ  болж  Монголд автономит засаг тогтсоны дараа их хүрээг Монгол улсын нийслэл болгон зарлан “Нийслэл хүрээ” гэж нэрлэх болжээ. 1778 онд Туул голын хойд талд одоогийн байгаа газартаа суурьшиж  эхэлсэн  түүхтэй.
1911 оны 12-р сарын 31 нд Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн тунхаглаж  Монголын  улс төр, эдийн засаг, соёл, шашны төв Их хүрээг хаант Монгол улсын “Нийслэл хүрээ”  хэмээн тунхаглажээ.
Улаанбаатар хотын газар зүйн байрлал: Нийслэл хот нь Төв аймагтай хиллэж, Хангай говийн зааг Богд хан, Чингэлтэй, Сонгино, Баянзүрх уулсаар хүрээлэгдсэн. Туул, Улиастай, Сэлбэ голуудын бэлчир,  Хойд өргөргийн  47”55” градуст,  Зүүн уртрагийн  106,55 градус солбилцолд  далайн түвшнээс дээш 1351метрийн өндөрт 470444 га талбайг эзлэн оршдог.  Эх газрын эрс тэс уур амьсгалтай, хүйтэн өвөл, сэрүүн зунтай, баруун  хойд зүгийн салхи зонхилно. 
Хүн ам: Улаанбаатар нь Монгол улсын нутгийн 0,3% -ийг эзлэх боловч нийт  хүн амын 40 хувь нь хот, суурин газрын хүн амын 65% энд оршин суудаг. 2007 оны 4-р сард 1,0 сая хүнтэй болж, дэлхийн саятан хотуудын 182-р, Азийн саятан хотуудын 107-р, жагсаалтад бичигдэх болжээ. Нийслэлийн хүн амын  дундаж наслалт 66,8 болж, хүн амын 29% нь 0-15 насны хүүхэд, 65% -ийг 35 хүртэл насны залуучууд эзэлж байна. Нийслэл хотод жилд  дунджаар 16 мянган хүүхэд шинээр төрдөг.  
Нийслэлийн боловсрол: Өнөөдөр нийслэлд ерөнхий боловсролын 210 сургууль, 426  цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, ЕБС-д 186822 сурагч, СӨБ-д 75000 хүүхэд хүмүүжиж  байна. Үүний зэрэгцээ ЕБС-д 9521 багш,  цэцэрлэгт  2131 үндсэн багш ажиллаж байна. Их, дээд сургуульд 170 гаруй мянган оюутан суралцаж байна.
Чингэлтэй дүүрэг: Дүүргийн хэмжээнд ерөнхий боловсролын 23 сургууль, 44 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, ЕБС-д 22607 сурагч, Цэцэрлэгт 7988 хүүхэд, Хувилбарт сургалтанд 207 хүүхэд нийт СӨБ-д 8195 хүүхэд хүмүүжиж байна. Мөн ЕБС-д 1530 ажиллагсад байгаагаас 1047 багш, цэцэрлэгт 897 ажиллагсад байгаас үндсэн багш 236, туслах багш 209 байна.
Засаг захиргаа: Улаанбаатар хотын удирдлагын тогтолцоо нь 2013 оны байдлаар Нийслэлийн иргэдийн  төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, Захирагчийн алба, 32 хэрэгжүүлэгч агентлаг, 24 харьяа газар, 9 дүүрэг, 132 хорооноос бүрдэж байна.
ХИЧЭЭЛ №2:  “ХОТЫН СОЁЛ”  ГЭЖ ЮУ ВЭ?
Хамрах хүрээ: 9-11 дүгээр ангид
Ярианы сэдэв: Монголчууд yгaac нүүдлийн соёл иргэншилтэй, тал нутгийн салхинд дураараа өссөн ард түмэн. Тэртээ XIII зуунд дэлхий дахиныг сөхрүүлж явахдаа ч Чингис хаан шавар хэрэм барьж шавааралдаж суухыг таашаагаагүй бололтой юм. Харин Улаанбаатар хот байгуулагдсан цагаас эхлэн суурин соёлын ур суугдсан гэлтэй. Гэхдээ жинхэнэ утгаараа хотожсон хүмүүс одоо л төрж эхэлж байгаа нь ойлгомжтой. Одоо л хотод гурван үеэрээ амьдарсан хүмүүс гарч ирж байна. Тэр ч утгаараа залуус хотын соёлыг түгээж эхэлсэн гэлтэй. Хүмүүс хотжиж байна гэж бардам хэлээд байгаа нь бас учиртай.

...Нүүдэлчин соёл иргэншлээс суурин соёл иргэншилд шилжинэ гэдэг л хот болон хөдөөгийн хүмүүсийн ялгаанд нөлөөлнө гэсэн үг. Хотод олон хүмүүс ажиллаж амьдардаг учраас нэг хүний эрх ашиг болон сонирхол нь нийт олны эрх ашигт захирагдах учиртай. Та өөрийн гэртээ юу дуртайгаа хийж  болох боловч, гудамжинд гараад  үүнийгээ үргэжлүүлэн хийх эрхгүй л гэсэн үг. Яагаад гэвэл тэнд тантай адил, танаас огт өөр маш олон хүмүүс байж байгаа. Хүн болгон юу дуртайгаа хийхгүйгээр  бүгдээрээ нэгэн зарчимд захирагддагт хотын соёлын учир нь байгаа юм.
...Хүмүүс бүгдээрээ хогоо хаа ч хамаагүй  хаялгүй  хогийн саванд хийж, нам дуугаар ярилцаж, бие биенээ хүндэтгэн соёлтой харилцаж, хаа газар урдуур нь дайраад байлгүй дарааллаар үйлчлүүлж, гудамжинд шүлс цэрээ хаялгүй алчууранд шингээж, өөртөө зам тавьж тусалсан нэгэнд талархлаа илэрхийлж, хүнээс юм гуйхдаа заавал зөвшөөрөл авч, олон нийтийн газарт биеэ сайнаар авч явах зэрэг нь бүгд л хотын соёлд хамаатай. Тэр хүн чамд таалагдахгүй байсан ч инээмсэглэж  байх нь, согтуу нэгэнтэй хэрэлдэж  зодолдоод байлгүй цагдаа дуудаж асуудлыг нь шийдүүлж байх нь, үйлчилгээний бүдүүлэг, бохир байдлыг арилгах шаардлага тавьж байх нь, өрөөл бусдын хийсэн сайн зүйлийг дэмжиж урам өгч байх нь, өөр хоорондоо бид ямагт бие биенээ хүндэлж байх нь хотын соёлд төдийгүй Монголчууд бидний эв нэгдэлд ч  хэрэгтэй.

...Ийм болохын тулд гадаадаас "мэргэжилтэн урилгүйгээр" бид өөрсдөө хичээж хийх олон зүйл байна. Тухайлбал,

1.     Хотын соёлд суралцахын  тулд хүн болгон л өөрсдөө хичээх учиртай. Ядаж л нус цэр болон  хог хаягдлаа гудамжинд хаа  хамаагүй хаяад байхгүй байх нь зөвхөн танаас л өөрөөс тань шалтгаална.
2.     Бусдад инээмсэглэж, уурлаж хараахгүйгээр зам тавьж өгөх нь тийм ч хэцүү биш. Хоорондоо хэрэлдэж, гудамж зам таглан хэдэн цаг болсноос хэдэн минут хүлээж нэгийг өнгөрөөх нь үүнээс ч илүү цагийг хэмнэх төдийгүй, бухимдаж цухалдахгүй сайн талтай. Хэн нэгнийг хүндэтгэснээс болж та "доошоо орно" гэж үгүй. Чулууг чулуу хагалж, голын ус чулууг мөлийлөгдөгтэй  нэгэн адил  найрсаг эелдэг харилцаа нэг л мэдэхэд бусдын хариу хүндэтгэлийг авч ирэх болно.
3.     .Ямар ч хот болон суурин өөрсдийн оршин суугчдын мөрдөх дүрэм журам болон хэм хэмжээтэй байдаг. Газрыг байршлаар нь авилга өгч үнэ хүргэн худалдаж байхын оронд баар цэнгээний газраа олноор байгуулан залуу үеийг самууруулж байхын оронд, олон нийтийг хохироон бухимдуулж байхын оронд хотын соёлоо сурталчилж, хэм хэмжээ дүрэм журмаа олон нийтэд сурталчлан таниулж байх нь Хотын Захиргаа, иргэн бүрийн үүрэг.
4.     Хотын соёл болон хэм хэмжээг санаатайгаар зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагаа чангатгах  хэрэгтэй байна. Хог хаягдлыг гудамжинд хаясан хэн нэгнийг, нус цэрээ тургисан хэн нэгнийг, согтуурч солиорон олон нийтийн амгалан байдлыг алдагдуулсан нэгнийг, мөрөөрөө яваа хүнийг айлган сүрдүүлж дарамталсан нэгнийг, дүрэм зөрчиж гэрээгээ биелүүлээгүй үйлчилгээний газруудыг маш өндөр торгуулиар шийтгэж байх хэрэгтэй байна. Ихэнх өндөр хөгжилтэй орнуудад ийм асуудлыг эдийн засгийн аргаар, торгууль шийтгэлээр шийдэж чаддаг. Гэхдээ торгууль гэдэг нь төсөвт оруулах мөнгө биш, тухайн хүнд сайтар ухааруулах арга гэдгийг мартаж боломгүй.
5.     Нэгэн хотод хамтдаа амьдарч байгаа хүмүүс бие биедээ шаардлага тавьж сурах хэрэгтэй байна. Ядаж л газар хаясан хог хаягдлаа авахыг шаардахаас эхлээд биеэ муугаар авч яваа нэгний тухай холбогдох газарт нь мэдээлж арга хэмжээ авахыг шаардах, үйлчилгээ болон бүдүүлэг байдлын төлөө шаардлага тавьж байх нь өөрийнхөө төлөө төдийгүй өрөөл бусдын сайн сайхны төлөө санаа тавьж байгаа сайн үйл. Нэгэн хотод хамтдаа амьдарч байгаа хүмүүсийн бүх л зүйлс бие биедээ хамааралтай байдаг. Айж ичихгүйгээр муу бүхнийг засч байх нь хотын соёлыг хамтдаа хэрэгжүүлэх нэгэн боломж. адил таатай орчинд амьдрахын нэгэн баталгаа болно. Бусдаас айж төвөгшөөгөөд дуугуй өнгөрөөгөөд байх нь бухимдаж, тухгүй амьдрахын нэгэн шалтаг нь болно.
6.     Зүү багтах зайтай газар болгонд нь ямар ч зохион байгуулалт, төлөвлөлтгүйгээр  байшин барьчихсан болохоор гудамж талбай, байшингаа дугаарлахад төвөгтэй болжээ. Нэг саяас давсан хүнтэй хотын хувьд гудамж, талбай, албан байгууллагуудын нэр, хаяг анхаарлын төвд байх ёстой. Нийслэлд 109 гудамж, талбай албан ёсны нэртэй байдаг бөгөөд үүнийг НИТХ баталдаг байна. Ер нь “Гэр хорооллын хашаа, гудамжны хаягт мөрдөгдөх стандарт” гэж  байдаг байна. Улаанбаатар хотын гудамж, талбайд нэр өгөх, нэрэмжит болгох, барилга байгууламжид дугаар олгох журманд “Гэр хорооллын эхлэл дээр гудамжны нэрийг бичнэ. Гудамжны нэрийн хаягны хэмжээ 66х14 см, цагаан дэвсгэртэй, 0.8 см хэмжээтэй хөх өнгийн хүрээтэй байх бөгөөд хөх өнгөөр гудамжны нэрийг бичнэ. Энэ самбарын хэмжээ 14х14 см байна гэжээ. Хашааны дугаарын хэмжээ 12х20 см байна” хэмээн тусгажээ. Ийм журам байдаг гэдгийг урьд нь сонсож байсангүй.  Журам нь байсаар байтал хэрэгжилт хаана байна вэ? Захын гэр хорооллын эхний гудамжаар алхахад л хаяг ч үгүй, дугаар ч үгүй.

Дүгнэлт

                Хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд хотод ирээд тэд, хөдөөний зангаасаа ангижирахгүй байгаа нь монголчууд бидний сэтгэлгээний их  хоцрогдлоос улбаатай. Бид урьдын адил бие биенээ хайрлан дэмжиж, талархан урамшуулахаа больжээ. Бид бие биендээ чин сэтгэлээсээ хайрлан дэмжиж тусалж чадахаа больж байна. Хөдөөнийхэн нэгэн цагт үнэлдэггүй байсан мах, сүү цагаан идээгээ үнэ хүргэн зарах тусам, хотынхон тэдэнд туслахыг ч хүсэхээ больж байна.

Мөнгөнд аргамжигдсан энэ л сэтгэл дор монголчууд бид өөрсдийн мөн чанараа гээж байх шиг...Мөнгө ихээр олох тусмаа хүн чанараа тэр хэмжээгээр алдаад байх шиг санагдах.
Нүүдэлчин уламжлалтай монголчууд бидний амьдрал болон хөгжлийн хэмнэл хот болон хөдөө дээр оршдог. Хөдөөнийхэн нь хөдөөдөө байж, хотынхон хотдоо байж бие биенийхээ дутууг нөхөж дундуурыг дүүргэж байвал юутай сайн сан. Үүний тулд хөдөөдөө чиглэсэн холч бодлоготой байж, хотод ирсэн хөдөөнийхнээ дэмжиж, зааж, хэлж тусалж байх сан. Бид бие биегүйгээрээ хэн ч биш билээ.
Бид нүүдэлчин байж чадсан бас хотжиж чаддаг гэдгийг өөрсдөдөө, дэлхийд харуулах хэрэгтэй. Үүнийг нийслэлийн унаган, уугуул, суугуул иргэд хийж чадах байх аа. Бид хотжиж байна. Ухамсартай болж байна. Хотоо хайрлаж сурчээ. Энэ чинь улсын хөгжлөөс илүү зүйл. Бид бүгдээрээ л Улаанбаатар хотдоо хайртай, хогоо хогийн саванд хийчих ухамсартай хүмүүс. Тийм байгаагүй байж магадгүй. Гэхдээ одоо өөрчлөгдөж байна. Жишээ нь:

                Ойн баяр наадам олон тэмдэгдэж байна. Зохион байгуулалтын хувьд мундаг болсон. Түүний хажуугаар эх орноо, тэр дундаа нийслэл хотоо цэвэрхэн байлгах хусэлтэй хотожсон залуус хамтран “Цэмцгэр монгол наадам” нэртэй хөдөлгөөн өрнүүлж, явуулын хогийн сав ажиллуулсан. Бүр цагаан хоолойгоор “цэмцгэр наадья” хэмээн уриалж, хүмүүст хогоо хаях ч чөлөө өгөхгүй байсан нь сайшаалтай байв.

0 comments:

Post a Comment